|

Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан нийт хөрөнгийн 72.4 хувийг төрөөс гаргуулсан


Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан нийт хөрөнгийн 72.4 хувийг төрөөс гаргуулсан

Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет" компанийн талаар авсан зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан. Уг тэмдэглэлийн талаар болон "Монголын зэс” корпораци "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах санхүүжилтээ хэрхэн босгосон талаар өнөөдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийв.

УИХ-аас "Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг судалж, хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан. Хэлцэл хийхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн эх үүсвэрийг тогтоох, уг санхүүжилт мөнгө угаахтай холбоотой эрүүгийн харилцаа үүссэн эсэхийг нягтлах нөхцөл байдал үүсч байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ. Мөн тэрбээр, "Монголын зэс” корпораци "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг 400 сая 270 мянган ам.доллараар худалдан авсан. Ингэхдээ уг хөрөнгийн 72.4 хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас гаргасан байна” хэмээгээд 400 сая 270 мянга ам.долларын санхүүжилтыг босгосон схемийг доорх байдлаар танилцуулсан юм.

-Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг "Кью Эс Си” ХХК-д

-Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг "Кью Эс Си” ХХК-д

-Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг "Кью Эс Си” ХХК-д

-Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар "Кью Эс Си” ХХК-д

-Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар "Кью Эс Си” ХХК-д

"Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг нар ажилладаг байна. "Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн "Хээдвей трейднг”, "Пик девилофмент” компаниудаар дамжуулан "Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016 оны 04 сарын 21-нд 56.5 сая ам.доллар шилжүүлсэн байна. Мөн 2016 он 06 сарын 20-нд 62.9 сая ам.доллар оржээ. Түүнчлэн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

-Аж үйлдвэрийн яам /2015-2016/ 90.3 сая ам.доллар

-Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээлээр 111.2 сая ам.доллар

-Монголбанкнаас зузаатгал нэрээр /2016.06/ 81.5 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Дээрх хөрөнгийг "Канетик”, "Риверстаун Пропертис”, "Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан "Монголын зэс" корпораци болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд шилжүүлжээ. Ингээд "Монголын зэс" корпорацийн дансанд 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-ны хооронд нийт 400 сая 270 мянган ам.доллар бүрэн шилжсэний 72.4 хувийг төрөөс зээлжээ.

"Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсныхаа дараа буюу 2016 онд "Монголын зэс корпорци” тус үйлдвэрээс 119.3 сая ам.доллар гаргуулж, ХХБ-наас авсан зээлээ төлөхөд зарцуулжээ. Тухайбал, Белазын төлбөр /2016.03/ 3.6 сая ам.доллар, Гэрээний төлбөрийн  40 хувийн урьдчилгаа /2016.08/ 15 тэрбум төгрөг, Гэрээний төлбөр /2016.08/ 17.2 тэрбум төгрөг, Ган бөмбөлөг нийлүүлсний төлбөр /2016.08/ 87 тэрбум төгрөг Ногдол ашиг /2016.08/ 58.3 сая ам.доллар авсан байна.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд, "Дээрх тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсын Засгийн газарт "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах хангалттай хөрөнгө байсан ч худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, бусдад давуу эрх олгосон байна. Мөн Монголбанк хувийн компанид зээл олгох хууль эрх зүйн үндэслэлгүй байхад "Кью Эс Си” компанид 200 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. ЦЕГ, АТГ-аас дээрх асуудалд мөнгө угаасан хэрэг үүсгэн шалгахыг хүссэн ч Нийслэлийн прокурор Д.Баярмагнай татгалзсан” гэлээ.

montsame.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин