|

“Эрдэнэт”-ийн 49 хувь төрд шилжих үү, “Ростех” рүү буцах уу


“Эрдэнэт”-ийн 49 хувь төрд шилжих үү, “Ростех” рүү буцах уу

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүжилтийг бүрдүүлсэн системийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар байлцсан нь Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргын хувиар бус  УИХ-ын гишүүн, "Баялгийн эзэд-Монгол” бүлгийн зүгээс мэдээлэл хийж байна гэж нийтэд харагдахаар. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл, хийгээд дурдагдсан баримтууд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудалтай холбоотой. Тиймээс түүнийг  ЗГХЭГ-ын даргын хувиар авсан, шийдвэрлэсэн асуудлаа Баялгийн эзэд-Монгол” бүлгийн зүгээс нийтэд мэдээлж байна гэж ойлгохоор.


ЗГХЭГ-ын дарга "Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар "Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” гэж хэмээн мэдээлсэн юм.


Эндээс монголын хувийн хэвшилд шилжсэн "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар "тэмцэж” байгаа гэдгийг олон нийт ойлголоо. Гэхдээ УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс энэ арга хэмжээг авч байгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон.   Уг нь  "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулахдаа  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ахлагчаар нь томилсон байдаг. Бүрэлдэхүүнд нь ХЗДХ-ийн, УУҮХ-ийн, ЗТХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга,Монголбанкны дэд ерөнхийлөгч, Татварын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг багтсан. Түүнээс бус ЗГХЭГ-ын дарга уг ажлын хэсгийг ахлах  байтугай бүрэлдэхүүнд нь байгаагүй. Харин энэ удаад Л.Оюун-Эрдэнэ гишүүн уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч гэдгээ өчигдөр мэдэгдэж байна лээ.


УИХ-ын 23 дугаар тогтоолоор:


"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК, "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ:


Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ""Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.


2.Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.


3."Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.


4.Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.” гэж заасан байдаг.


Харин "Монголиан коппер корпорэйшн”-ийн зүгээс "Хэрвээ хувьцааг буцааж авбал төрд очихгүй. ОХУ-ын "Ростех” компанид очно. Төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ хувьцааг буцааж авахыг "Ростех”-д  хандсан байна. Хэрвээ  Монгол Улсын шүүх үүргээ биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандана” гэдгээ мэдэгдээд байгаа билээ.


Хэдийгээр төр  "Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн аж ахуй нэгжээс буцаан авах шийдвэр гаргасан ч асуудал дотоодоос хальж, олон улсын шүүхээр орох гээд маргаан үргэлжлэх шинжтэй. Тиймээс энэ асуудал улстөрчдийн попрох сэдэв байж болох ч  энэ парламентын үед эцэслэн шийдвэрлэгдэх нь юу л бол.



shuud.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин