|

Монгол Шанхайн туурганд нэгдээгүй болохоороо л хөгжөөгүй гэнэ ээ...


За энэ үгийг Д.Оюун-Эрдэнэ гэдэг бацаан ч хэлчихээд байгаа юм биш. Д.Сумъяабазар ч гэнэт ухаарчихсан юм биш. Манай уншдаггүй, боловсордоггүй Ерөнхийлөгчийн тархийг бүс нутгийн хөгжил, Шанхайн сунгасан гар, их хэмжээний мөнгө ярьж угаадаг нэг хүнд гар байна. Хэн гэдгийг нь цөөнгүй хүн гадарлаж л байгаа байх. Ам панааланд нь автангуутаа мань Баттулга "Би сайн ойлгохгүй байна, миний огт мэддэггүй сэдэв юм аа, тэгээд ШХАБ чинь цэргийн эвсэл юм уу, эдийн засгийн хамтрал юм уу, судалъя" энэ тэр гэж хэлж чадахгүй, мэддэг чаддаг царайлаад толгой дохиод дохилздог цэцэг шиг жаахан сууна. Тэгээд ам авч давхидаг морь шиг их мэддэг мундаг удирдагч болох гээд баахан салхилж давхина. "За чи цэргийн хүн, офицер хүн, үүнийг чи л хийхгүй бол өөр хэн?" гээд л Хүрэлсүхийг хөөргөднө...нэг иймэрхүү зарчмаар яригдсаар байгаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хаалгыг тогшоод Монгол Улс ардчилсан дэлхийн өмнө, тусгаар тогтнолыг маань даян дэлхийд баталгаажуулсан НҮБ-ын батлахаа бариад зогсож байх юм. Хил хязгаарын маргаанаа шийдвэрлэх гэж байгуулсан, улмаар 20 жилийн өмнөөс Шанхайн тав нэртэйгээр танигдсан, эдүгээ 8 улсыг эгнээндээ багтаадаг энэ байгууллагад элссэнээр монголчууд төвийг сахисан байр сууринаасаа алхам ухрах нь эргэлзээгүй. Сумъяабазарын хэлснээр суга үсрээд хөгжих нь юу л бол. Ингэхэд Сумъяабазар ярьж байгаа юмаа өөрөө ойлгоо болов уу? Тэгж яривал тэр найман гишүүнийх нь хамгийн ядарсан нь болох Тажикстан газар нутгийнхаа нэлээдгүй хэсгийг Хятадад тавиад туучихсан л байна даг. Цаашдаа хятадууд цэргийн хамтарсан арга хэмжээг ШХАБ-аар дамжуулан авч эхэлбэл Монгол Улс хурандаа Хүрэлсүхээр удирдуулаад цэргээ мордуулах юм уу, хаашаа юм. БНХАУ-ын тархи, зүрхэнд Шанхайн улс төрийн баг хэдэн жил туйлж байгааг бүгд л харж байгаа. Тийм ч болоод ШХАБ сүүлийн үед нэг бүс нэг хөгжил нэг удирдагч яриад, хөөрхөн инээдэг болчихоод удаж байна. Харин энэ хөгжил ярьсан, мөнгө үнэртсэн, их гүрний дээрэлхүү бодлого давамгайлсан хувьслын цаана юу болж байгааг Шинжаан Уйгар, Өвөрмонголоос олж хараарай. Эдүгээ Шинжаан Уйгарт ШХАБ-ын гишүүн орнуудын мах цусны тасархай болох нэг сая хүн хоригдож, уйгар, өвөрмонгол айлуудын үүдэнд QR код суулгасан талаар НҮБ мэдээлж байна. Кодоор нь тухайн айлд хэн орж гарсныг шалган байцаадаг, айлаас айл, хошуунаас хошууны хооронд цагаан хуудас авч зорчдог, зочилдог гээд хүний эрх зөрчсөн дарангуйллын олон хэв шинж нэгэнт тогтоод амжсан. Дээр нь хажуу хошууныхаа айлд ямар зорилгоор очсон, юу ярьсан зэргээ хүртэл тайлагнадаг гэж мэдэх үү? За зүгээр, хамгийн энгийн үгээр хэлье. Дэлхийд бүртгэлтэй, НҮБ-д данстай Монгол Улс өөр аль нэгэн эвсэл, холбоонд элсэхгүй л бол үхлээ юү? Тэр тусмаа олон улсын харилцаагаа дэлхийн тавцангаас сайн дураараа татан буулгаж, Казакстан, Хятад, Орос, Тажикстан, Киргиз, Энэтхэгт аваачиж харъяалуулахгүй л бол хоцрогдох гээд байгаа юм уу? Энэ байгууллагын гишүүн орнууд бүгд нэг хүний удирдлагыг шүтдэг, ганц хүний ноёрхолд баригддаг. Цаана чинь Их Британи хүртэл Европийн холбооноос гарч байна. Гэтэл монголчуудад холбоо, эвсэл, хамтрал нэртэй гав дөнгө л дутаж гэнэ. Тэр ШХАБ гэдэг чинь Элбэгдоржийн хэлснээр ломбард байгаад, их хэмжээний мөнгө өгдөг юм бол тусгаар тогтнолоо барьцаанд тавьж авчирсан мөнгө чинь энэ улс оронд хэрэггүй. Тэгээд ч ШХАБ эдийн засгийн чиглэлээр ямар ч алхам одоохондоо хийгээгүй байгаа. Хоёр хөрштэйгээ хил хязгаарын ямар нэгэн маргаангүй Монгол Улс ямар үхсэнээ хийх гэж ШХАБ-д элсэх гээд байгааг Баттулга, Оюун-Эрдэнэ хоёр өндөр төвшинд ойлгоод, цаашдын гаргалгааг нь хийсэн юм байлгүй. Арай энэ хэдэд маань QR код зүүчихээгүй байлтай юм аа. ШХАБ-д элсэхгүй л бол геополитикийн бодлогоосоо арчаад, газрын хөрснөөс хуулаад, бүс нутгаасаа хөөнө гэнэ үү? Монгол ШХАБ-д элсээгүй болохоороо л хөгжихгүй байгаа юм уу, эсвэл ЖДҮ-чид нь хувааж идээд залгиад байгаа юм уу? Ядаж ШХАБ-д элсэх гээд байгаа шалтгаан, үндэслэлээ учиртай тайлбарлаж болдоггүй ээ? Хоёр том гүрний дунд байршилтай байгаа маань л өөрөө ШХАБ-д элссэнээс өөрцгүй хангалттай газарзүйн хувь тавилан байлтай. Америктай асуудалтай Ираныг, гуравдагч хөрш мөрөөддөг Монголыг Шанхай бугуйлдчихаад байгаа нь л үнэн юм даг. Яг үнэндээ энэ байгууллага өөрийн байр сууриа өөрөө тодорхойлсон уу гэдэг асуулт бас гарч ирнэ. Хоёр хөршийн маань хожоогоор хөдөлдөг, хувирдаг, цэргийн, эсвэл эдийн засгийн чухам аль нь болох хандлагатай гэдгээ албан ёсоор зарлаж баталгаажуулсан уу? Дэлхий хоёр хуваагдаад, их гүрнүүд хоёр талцаад удаж байхад мөнгөнд үнэр, олон улсын харилцаанд бодлого, хөгжилд зүг чиг гэж байдаг юм шүү!
Р. ЭМҮЖИН

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин