|

Хөрш орнуудын тэргүүн нарын болзоо


Хөрш орнуудын тэргүүн нарын болзоо

 

Мөнхийн хөрш явж ирсэн гурван улсын Төрийн тэргүүн нар өнгөрсөн онд Узбекстаны нийслэл Ташкент хотноо гурав дахь удаагаа нэг ширээний ард уулзаж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Мөн энэхүү хөтөлбөрийн тооцоо, судалгааг хийх Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг Улаанбаатар хотноо байгуулахад ч санал нэгдсэн юм. Ингэснээр хоёр гүрэн цаашлаад тив дамнах дэд бүтцийн сүлжээний ажил эхлэх боломж бүрдэж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж байсан удаатай.

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү урилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тодорхой хариу өгөөгүй юм.

Уулзалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа

Тэгвэл гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөснөө Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн бэлтгэл ажлыг ч хангаж эхэлжээ. Гэхдээ гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотноо болно гэсэн эцсийн тов гараагүй байгаа юм.

Учир нь гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр болдог. Тухайлбал, анхны уулзалт 2014 онд Тажикистаны нийслэл Душанбед, 2015 онд ОХУ-ын Уфа хотод, 2016 онд Узбекстаны нийслэл Ташкент хотод зохиогдсон ШХАБ-ын уулзалтын үеэр болсон юм. Харин энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалт Казахстаны нийслэл Астана хотноо болох товтой. Тиймээс гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалт Астана хотноо болохыг ч үгүйсгэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд зохион байгуулсан Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Монгол нь Оросын хувьд Азид гарах, Хятадын хувьд Европт гарах гол суваг. Орос, Хятад хоёр бол манай улсын далайд гарах сонголтгүй хувилбар. Ийм учраас Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар Хиагтын гурван улсын хэлэлцээрээс даруй зуун жилийн дараа буюу 2014 онд Тажикстаны нийслэл Душанбед уулзаж, Эдийн засгийн коридор байгуулахад санал нэгдсэн.

Дөрөв дэх удаагийн уулзалт Астана хотноо болохыг ч үгүйсгэхгүй

Харин хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар дээрх санаачилга ажил хэрэг болж, Эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцсон. Монголын "Талын зам” төсөл, Хятадын "Торгоны замын” санаачилга болон Оросын "Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан "Эдийн засгийн коридор” байгуулах төслийг боловсруулсан. Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр 32 төсөл тусгажээ.

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах нь гурван орны хөгжлийн стратегид ихээхэн тохирох үр дүн бөгөөд харилцан ашигтай хамтын ялалт хэмээн тодорхойлж болно. Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн хэрэгжилт нь Монголд транзит боломжийг олгож, хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эрчим хүч болон уул уурхайн салбарыг ч шинэ шатанд гаргана хэмээн үзэж байгаа.

Хоёр тивийн хоорондын тээвэр, худалдаа нь Монгол Улсын эдийн засгийг дэмжих бөгөөд одоогийн тооцоолж байгаагаар Хятад, Оросын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гарсан. Жилдээ 105 тэрбум ам.доллар эргэлддэг хоёр том гүрний дунд орших бид эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаанд оролцогч биш санаачлагч, түүчээлэгч байх нь чухал гэдгийг эдийн засагчид тодотгож буй. 

Б.Даваатогтох



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 15:33
Yesterday, 11:39
Yesterday, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/09/10, 17:24
2019/09/10, 15:37
2019/09/10, 15:17
2019/09/10, 13:58
2019/09/10, 13:43
2019/09/07, 15:27
2019/09/07, 14:51
2019/09/07, 14:04
2019/09/07, 14:01
2019/09/06, 12:39
2019/09/06, 12:12
2019/09/05, 15:39
2019/09/05, 14:41
2019/09/05, 14:00
2019/09/05, 11:57
2019/09/05, 10:38
2019/09/04, 15:23
2019/09/02, 13:58
2019/09/02, 12:34
2019/09/02, 11:54
2019/09/02, 11:51
2019/09/02, 11:44
2019/09/02, 10:50
2019/09/02, 10:40
2019/09/02, 10:33
2019/08/31, 16:55
2019/08/31, 16:46
2019/08/30, 16:00
2019/08/30, 15:34
2019/08/30, 11:58
2019/08/30, 11:14
2019/08/30, 10:50
2019/08/30, 10:33
2019/08/30, 10:25
2019/08/30, 10:19
2019/08/29, 14:46
2019/08/29, 12:36
2019/08/29, 12:09
2019/08/29, 10:56
2019/08/29, 10:26
2019/08/29, 10:03
2019/08/28, 16:40
2019/08/28, 12:08
2019/08/28, 11:15
2019/08/27, 16:32
2019/08/27, 15:15
2019/08/27, 14:31
2019/08/27, 11:10
2019/08/27, 10:56
2019/08/27, 10:05
2019/08/23, 15:35
2019/08/23, 14:26
2019/08/23, 13:38
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2016/05/30, 09:27
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2018/07/16, 15:13
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2015/01/07, 13:33
2017/03/14, 17:04
2014/12/05, 14:30
2019/02/15, 14:59
2014/12/29, 13:27
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2015/01/23, 10:16
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2015/01/21, 18:11
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2016/06/10, 20:06
2017/01/12, 10:49
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин