
Уг үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад 2800 орчмоор нэмэгдсэн дүн юм. Мөн мал бүхий өрхийн тоо 40 орчмоор нэмэгджээ. Энэ нь Баян-Өндөр сумын Малчин баг татан буугдсантай холбоотой юм байна. Ингэснээр тус сумын малчин өрхийн тоо 180 гаруйд хүрчээ. Өсөлтийн хувьд хонь 555, ямаа 1119, үхэр 790, адуу 400 орчим толгойгоор өссөн гэнэ.
Мөн Баян-Өндөр сумын хувьд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх иргэдийн тоо өмнөх оноос нэмэгджээ. Тодруулбал, 16 иргэний эрхэлж буй фирмийн аж ахуйд 300 гаруй үхэр тоологджээ. Дээр дурдсан тоо нь урьдчилсан дүн бөгөөд удахгүй эцсийн байдлаар нэгтгэнэ гэж тус сумын Статистикч ярьлаа.