|

Шинэчлэгдсэн 5,000-тын дэвсгэртийг 2019 оны нэгдүгээр улиралд гүйлгээнд гаргана


Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5,000, 10,000, 20,000-тын дэвсгэртүүд  байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр дэвсгэрт дээрх I түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад түвэггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.   

Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5,000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж, шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна. Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байх явдал байдаг.

 

Шинэ таних тэмдэгтэй болсон 5,000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болсон.

Ийнхүү шинэчлэгдсэн 5,000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаар бэлтгэл ажлуудыг Монголбанк арилжааны банкуудын хамт хийсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна.

Иймээс иргэд энэхүү шинэчлэгдсэн дэвсгэртийн талаарх мэдээллийг сайтар авах шаардлагатай юм. Үүгээр зогсохгүй ер нь иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэддэг байх нь төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч хохирол амсах явдлаас зайлсхийх боломжтой юм.      

Шинэчилсэн хувилбараар үйлдвэрлэгдсэн 5,000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарах гэж буйтай холбогдон өмнөх хэвлэлтийн 5,000 төгрөг буюу одоо гүйлгээнд явж буй дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ.

 

Эх сурвалж: Монголбанк

 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 09:17
Today, 09:08
Today, 09:04
Yesterday, 13:15
Yesterday, 11:11
Yesterday, 10:55
Yesterday, 10:50
Yesterday, 09:43
Yesterday, 09:17
Yesterday, 09:12
Yesterday, 09:06
Yesterday, 09:03
2019/03/22, 14:29
2019/03/22, 10:30
2019/03/22, 10:12
2019/03/22, 10:04
2019/03/22, 09:13
2019/03/22, 09:08
2019/03/21, 15:14
2019/03/21, 15:14
2019/03/21, 15:13
2019/03/21, 11:24
2019/03/21, 09:39
2019/03/21, 09:30
2019/03/20, 15:10
2019/03/20, 13:02
2019/03/20, 12:26
2019/03/20, 12:15
2019/03/20, 11:52
2019/03/20, 11:38
2019/03/20, 11:08
2019/03/20, 10:23
2019/03/20, 10:01
2019/03/20, 09:59
2019/03/20, 09:06
2019/03/19, 17:20
2019/03/19, 16:46
2019/03/19, 15:26
2019/03/19, 13:39
2019/03/19, 13:34
2019/03/19, 12:05
2019/03/19, 10:26
2019/03/19, 09:53
2019/03/19, 09:33
2019/03/18, 14:03
2019/03/18, 11:29
2019/03/18, 11:22
2019/03/18, 11:10
2019/03/18, 10:23
2019/03/18, 10:16
2019/03/18, 10:03
2019/03/18, 09:23
2019/03/18, 09:20
2019/03/18, 09:11
2019/03/15, 12:49
2019/03/15, 10:17
2019/03/15, 09:44
2019/03/15, 09:34
2019/03/15, 09:29
2019/03/15, 09:25
2019/03/14, 18:29
2019/03/14, 15:36
2019/03/14, 15:14
2019/03/14, 13:55
2019/03/14, 12:30
2019/03/14, 10:31
2019/03/13, 13:12
2019/03/13, 13:08
2019/03/13, 12:07
2019/03/13, 10:03
2019/03/13, 09:57
2019/03/13, 09:53
2019/03/13, 09:34
2019/03/13, 09:22
2019/03/13, 09:16
2019/03/12, 16:27
2019/03/12, 13:18
2019/03/12, 13:12
2019/03/12, 12:59
2019/03/12, 12:54
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2018/09/28, 11:52
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2019/02/04, 13:49
2019/03/21, 15:14
2019/01/24, 15:37
2019/03/07, 11:57
2016/07/27, 09:47
2019/03/14, 18:29
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2014/12/09, 18:32
2017/03/14, 17:04
2018/12/12, 09:32
2016/09/01, 12:28
2014/12/29, 13:27
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2017/05/11, 11:37
2016/05/16, 13:04
2016/09/01, 12:25
2014/10/10, 15:36
2015/12/03, 17:31
2014/12/19, 15:42
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2019/02/15, 14:59
2014/10/10, 15:35
2016/05/20, 10:49
2017/01/12, 10:49
2016/06/10, 20:06
2015/01/23, 20:42
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2019/01/30, 09:46
2017/05/03, 13:50
2016/05/24, 19:44
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2019/01/17, 13:36
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
Дэлхий дахинд
Сонин хачин