|

Монгол төгрөгийг аврахуй...


Монгол төгрөгийг аврахуй...

Хөөрхий муу үндэсний мөнгөн тэмдэгт минь навсайж гүйцжээ. Ханшийн хувьд шүү дээ. Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ханшийг харцгаая. Нэгхэн ширхэг америк долларыг 2394.91 төгрөгөөр худалдаж авах нь ээ. ОХУ-ын рубль 42.34 төгрөгийн үнэ цэнэтэй байгаа бол манай урд хөршийн мөнгөн тэмдэгт болох юань 378.82 төгрөгтэй тэнцэж байна. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв ээ. Бараг ханшийн зөрүүгүй байсан олон жилийн өмнөхийг сөхөх гээд яах вэ. Харин саяхан л, хэдхэн жилийн өмнө доллар 1200 орчим төгрөгийн ханштай, рублийг хорин хэдээр авч, юань 200 жаахан илүү ханштай, монгол төгрөг үнэтэй, монголчууд даналзаж байсныг санацгаая.
Албан ёсны баримт сөхвөөс төгрөгийн ханш социализм нурахаас өмнөхөн, 1990 онд АНУ-ын нэг доллар нь БНМАУ-ын дөрвөн төгрөг дөрвөн мөнгөтэй тэнцэж байсан бол 1993 онд 400 төгрөгт хүрчээ. 
Цаашдаа ч тасралтгүй өссөөр өнөөдрийг хүргэсэн байх юм. Бид ашигт малтмал, байгалийн баялгаар валютаа сольдог ард түмэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч улс биш гэж болно. Бид гадаадад эрдэс баялгаа зарснаасаа илүүтэйгээр бараа авдаг учир төлбөрийн тэнцэл маань дандаа хасах гардаг уламжлалтай. Харин сүүлийн жилүүдэд бүр гадаадын орнуудаас зээлж байгаад л импортолдог болсон нь нэмэр дээр нэрмээс, уруудсан дээр нь түлхэх гээч болов. 
"Чингис” гэж эзэн хааныхаа нэрээр нэрлэж байгаад л олон улсын зах зээлд бонд гаргаж, үүлэн хөрөнгө босгосон. Араас нь дольдиго нэртэй "Самурай” бонд ч гарч ирсэн. Ухаандаа Монгол Улсыг нэгэн айл гэж авч үзвэл хамар хашааны дэлгүүр дээрээ очоод удахгүй мөнгө олно оо хэмээн худал үнэн залж байгаад хүнсээ цуглуулж байгаатай агаар нэг. 
"Монгол төгрөгийг Монголд үлдээе
Монгол бүтээгдэхүүнийг дэлхийд гаргая”
Ерөөсөө л гарц маань энэ шүү дээ. Элдэв дээдийн инфляци, своп гэх үг хэрэглэшгүй ээ.Бид ямар бүгдээрээ эдийн засагчид биш. Энгийн хүн ойлгохоор тайлбарлах гэж оролдъё. 
Наад захын жишээ аваад үзэхэд цагаан сар гээч баяр 2018 онд болдгоороо болоод л өнгөрлөө. Өөрөөр хэлбэл хужаагийн барааг гараас гарт дамжуулан бэлэглэж тэмдэглэв. Нийтэд нь авч үзвэл олон тэрбум төгрөг урд хөрш рүү урсаж одов. Монгол оймс, монгол цамц, монгол гурил гэж байдгийг нийгмийн ихэнх хэсэг нь мартсан бололтой. 
Үндэсний үйлдвэрлэгчдээ төр засгаас нь ч дэмжиж, иргэд маань ч тэндээс худалдан авалтаа түлхүү хийж, харин үйлдвэрлэгчид маань үнэ ханшаа тэнгэрт хадаачихгүй байх нь чухал, бүр аминд тултал чухал байна. Авдаг цалингаасаа илүү гаргаж үрээд байвал хэн ч гэсэн өрөнд орно. Өнөөдөр улс орон маань ийм байдалд аль хэдийнэ оржээ. Харин зээл тавьсан аавыгаа буруутгах маш амархан. 
Монгол төгрөгийг Монголд үлдээж болох бүхий л боломжийг бид ашиглах ёстой. Харин Монгол барааг гадагш нь зарж болох нүх сүвийг алдахгүй учиртай. Ингэж байж экспорт, импортын алдагдсан харьцаа тэнцвэржинэ. Тэр хэрээр Монгол Улс гадаад валютын нөөцтэй, монгол төгрөг үнэ цэнэтэй байх болно...


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 15:46
Today, 15:22
Today, 14:51
Today, 14:07
Today, 12:07
Yesterday, 15:23
Yesterday, 14:42
Yesterday, 13:42
Yesterday, 12:56
Yesterday, 12:46
Yesterday, 12:39
Yesterday, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2018/07/16, 12:47
2018/07/16, 11:48
2018/07/16, 11:00
2018/07/11, 15:57
2018/07/11, 13:49
2018/07/10, 16:13
2018/07/10, 16:06
2018/07/10, 15:54
2018/07/09, 14:36
2018/07/09, 14:09
2018/07/09, 12:41
2018/07/09, 12:10
2018/07/09, 11:23
2018/07/06, 17:58
2018/07/06, 13:23
2018/07/06, 13:01
2018/07/06, 12:43
2018/07/06, 12:02
2018/07/05, 16:11
2018/07/05, 16:03
2018/07/05, 14:42
2018/07/05, 13:28
2018/07/05, 13:08
2018/07/05, 12:23
2018/07/04, 17:12
2018/07/04, 16:41
2018/07/04, 16:36
2018/07/04, 14:35
2018/07/04, 13:32
2018/07/04, 12:38
2018/07/04, 11:13
2018/07/04, 11:00
2018/07/03, 15:18
2018/07/03, 15:08
2018/07/03, 14:59
2018/07/03, 14:38
2018/07/03, 12:14
2018/07/02, 17:31
2018/07/02, 14:40
2018/07/02, 12:22
2018/07/02, 11:53
2018/06/30, 17:14
2018/06/30, 15:50
2018/06/29, 16:32
2018/06/29, 14:16
2018/06/29, 13:38
2018/06/29, 13:26
2018/06/29, 12:07
2018/06/28, 13:46
2018/06/28, 13:12
2018/06/28, 10:37
2018/06/27, 16:25
2018/06/27, 15:10
2018/06/27, 12:48
2018/06/27, 11:22
2018/06/27, 10:02
2018/06/26, 17:14
2018/06/26, 15:12
2018/06/26, 12:37
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2016/05/16, 13:04
2015/02/03, 09:48
2017/01/12, 10:49
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2014/12/29, 13:27
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2014/10/10, 15:35
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2015/02/06, 18:14
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2014/12/17, 12:52
2015/01/13, 13:17
2014/12/26, 15:41
2014/12/19, 18:35
2015/01/23, 20:42
2014/12/19, 19:02
2014/12/19, 18:18
2014/10/23, 19:56
2014/12/12, 12:18
2014/10/21, 17:09
2014/12/18, 13:34
2014/12/17, 12:25
2016/01/05, 17:52
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин