|

Эдийн засгийг энгийнээр...


Эдийн засгийг энгийнээр...

Орчин үеийн эдийн засагтай улс болгон төв банктай байдаг бөгөөд төв банкууд эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч иргэд төв банкны талаар төдийлөн сайн мэдэхгүй байх нь хэвийн зүйл юм. Учир нь төв банк арилжааны банкуудын нэгэн адил иргэдтэй шууд харилцдаггүй. Төв банкууд иргэдийн мөнгийг хадгалах, цалингийн зээл олгох, цахилгааны тѳлбѳрөө хийх, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлж өгөх г.м. үйлчилгээ явуулдаггүй. Тэгвэл тѳв банкууд юу хийдэг учраас тийм чухал үүрэгтэй байгууллага вэ?

Монгол Улсын төв банк бол Монголбанк юм. Монголбанк юу хийдэг вэ гэхээр, нэгт – мөнгөн тэмдэгт буюу төгрөгийг гүйлгээнд гаргадаг. Хэрэв төв банкнаас өөр хэн нэгэн төгрөг хэвлэвэл гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хуулиар хатуу шийтгэлтэй байдаг.

Түүнчлэн, Монголбанк нь манай улсын мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. Энэ нь төрөөс хэрэгжүүлж буй нэг гол эдийн засгийн бодлого юм. Төв банк эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний нийлүүлэлтийг оновчтой удирдах нь нэг талаас эдийн засгийн өсөлттэй үед хэт халалт явагдах, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ хурдтай ѳсѳх буюу өндөр инфляциас сэргийлэхэд чухал. Харин нөгөө талаас хямрал, хүндрэлийн үед дефляци буюу бараа үйлчилгээ зарагдахгүй болж үнэ нь унах, улмаар бизнес эрхлэгчдийн орлого муудаж, ажилтнуудаа цомхотгох, бизнесийн шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байх зэрэг сөрөг үр дагавруудаас сэргийлнэ.

Төв банкууд мѳнгѳний бодлого хэрэгжүүлэхдээ урт хугацаанд үнийг тогтвортой байлгахыг зорьдог бөгөөд ингэснээрээ эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Учир нь зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ тогтворгүй үед эдийн засаг сайн байх аргагүй юм. Тэгвэл инфляциас гадна эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл г.м. бусад чухал асуудал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж мөнгөний бодлогоор эдийн засгийг түр хугацаанд идэвхжүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь урт хугацаанд удаан үргэлжлэх аргагүй юм. Учир нь мөнгө хэвлэх замаар эдийн засгийг дэмжих оролдлого удаан үргэлжлэх нь төв банкны үндсэн зорилго болох үнийн тогтвортой байдлыг хангаж чадахгүйд хүргэх, бүр эдийн засгийг хямруулах эрсдэлийг ч бий болгодог.

Мөн төв банкуудын хийдэг өөр нэг гол ажил нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Монголбанкны хувьд, арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг "банкуудын зохицуулагч” болдог. Аливаа улс орны эдийн засгийн толь гэж хэлж болох банк, санхүүгийн систем найдвартай, үр ашигтай ажиллах нь маш чухал. Хэрэв иргэдийн дансан дахь мѳнгѳн хадгаламжийн найдвартай байдал,эсвэл компаниуд банкнаас хэрэгтэй санхүүжилтээ авах боломж үгүй бол эдийн засаг хэвийн ажиллаж чадахгүй. Иймд эдийн засгийн чухал дэд бүтэц болсон санхүүгийн үйлчилгээг явуулдаг банкуудыг эрүүл, найдвартай байлгахын тулд хяналт тавьж ажилладаг газар бол төв банк юм.

Төв банк эдгээр ажлуудаа хэр амжилттай гүйцэтгэх нь улстөрөөс хараат бус байх, сайн засаглалтай байх зэргээс ихээхэн хамаардаг. Иймд, эдийн засаг нь амжилттай яваа улс орнууд төв банкныхаа хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж өгч, засаглалын тогтолцоог нь сайн байлгах тал дээр онцгой анхаардаг байна. Учир нь мөнгө хэвлэх цор ганц эрхтэй энэхүү байгууллагын хараат бус байдал алдагдаж, улс төр нөлөөлснөөр гипер-инфляци үүсч мөнгөн тэмдэгт нь цаас болж, эдийн засаг нь хямарсан тохиолдлууд дэлхийн улс орнуудын түүхэнд цөөнгүй байдаг болохоор тэр юм.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин