|

Эрдэнэтийн үнэ цэнэ эрдэнэт хүмүүндээ байдаггүй хэрэг үү?


Аль нь эрдэнэт вэ... Заримдаа би ингэж асуумаар санагддаг. Эрдэнэт гэдэг эрдэнэ мэт үнэтэй, эрдэнэ агуулсан гэсэн санаа гэж мөхөс би тайлдаг. Эрдэнэт гэхээр эрдэнэтийн байшин, энүүгээр тэрүүгээр тавигдсан зам харгуй, магадгүй бүр эндээс зөөж тийшээ тавьсан хөшөө, дурсгал мэт "андуурал” хэсэг хүмүүсийн дотор ассаар байх шиг. Нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, олонхид таалагдаж байгаа бүхэн "Эрдэнэт”... "Эрдэнэт” гэж юу вэ? Эрдэнэтийн "эрдэнэ” чухам аль вэ? Ийм сайхан өнгөтэй, тийм сайхан замтай, хөшөөтэй, хороололтой байлаа гээд иргэн нь эрүүл бус, өвчтэй зовлонтой нь очих газаргүй, эдгэх эмнэлэггүй бол...”Эрдэнэт” эрдэнэт утгаараа оршин тогтнох уу? Энэ асуултуудыг цуваагаар тавихын учир гэвэл Эрдэнэт хотноо хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр эрдэнэт хүнийхээ эрүүл мэнд, амь насанд анхаарал хандуулах асуудал арагшаа хаягдаад байх шиг. Хаягддаггүй юм аа гэхэд хажуу бөөрөнд нь наалдаж, чирэгдэж яваа бодит зүйл үзэгдсэнгүй. Ингээд илүүг үл нуршин эмнэлэг дээр тулгамдаад байгаа асуудал-тоног төхөөрөмжийн талаар товчхон өгүүлье. Бүсийн оношилгоо эмчилгээний төв техник, тоног төхөөрөмжийн хувьд 65 хувийн үзүүлэлттэй байдаг аж.

Эдгээрээс зайлшгүй хэрэгтэй байгаа нь: - БОЭТ дэх флюорографийн оношилгооны аппарат 1981 онд үйлдвэрлэгдсэн. Энэ төхөөрөмжийг 2013 оноос хойш Цөмийн энергийн газраас батламжлаагүй байна. Хортой цацраг туяа зөвшөөрөгдөх хэмжээнээс их алдагдаж, оношлуулагч болон оношилгоо явуулж байгаа ажилтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг тус газраас хэлж, үйл ажиллагааг нь зогсоохыг шаарджээ. Гэвч бүсийн хэмжээнд сүрьеэ өвчинг оношлох, цээжний зураг авах өөр багаж хэрэгсэлгүй учир ажиллуулсаар ирсэн аж. Энэ хугацаанд өдөрт доод тал нь 30 орчим хүн уг хортой туяа алдаж байгаа аппаратаар үйлчлүүлсэн гэвэл хичнээн иргэд эмчлүүлэхээр ирээд нэмж хордоод гарсныг тооцоолоход бэрх. Өдгөө энэ аппарат ажиллахаа больжээ. Хуучных учраас сэлбэг хэрэгслийг нь музейгээс хайх дөхдөг гэнэ. Одоо Орхон аймгийн хэмжээнд нийгэмд урхаг тарьдаг, халдварлах эрсдэл өндөртэй уушигны сүрьеэ өвчнийг оношлоход хүндрэл үүсээд байна. Шинээр флюорографийн оношилгооны аппарат худалдан авах зардал 250 сая төгрөг. Өдөртөө 40-60 хүн оношлуулах шаардлагатай энэ аппаратыг шинээр солих сэтгэл мөнгөтэй, төсөвтэй хүмүүст дутжээ. Нөхцөл байдлыг өвдөж зовсон иргэдийн хэд нь ойлгодог, хичнээн нь бухимддагыг таашгүй. Эцсийн бүлэгтээ эмнэлгийн ажилчид муу нэр сонсдогыг харин бүгд мэднэ.

- БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасаг 6 ортой. Тодруулбал 6 хүнд өвчтний амь насны төлөө тэмцэх учиртай. Гэтэл энэ тасагт өвчтний биеийн байдлыг тогтмол хянаж байх ёстой хяналтын дэлгэц 4 ширхэг бий. Амьсгалын аппарат бүр гуравхан ширхэг. Хяналтын дэлгэц нь он удаан жил хэрэглэгдсэн, манай БОЭТ-өөс өөр газар бол эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжлийн тодорхой шатны үзмэр болохоор. Тийм байлаа ч 6 өвчтөнөө "алагчилж” 4-т нь хяналт хийгээд, бас л "ялгаварлан” 3-т нь амьсгалын аппарат залгана гэхээр...

Эрүүл мэндийн салбарт хүний төлөө тангараг өргөсөн ажилтны зүрх шимшрэх нь гарцаагүй. Энэ байдал нь эцэсдээ байгаа боломжиндоо чадлынхаа хэмжээнд ажиллаж байгаа нөгөө эмнэлгийнхнийг буруутгах шалтгаан болно. Дутаад байгаа хяналтын дэлгэц нь нэг бүр нь таван сая төгрөгийн үнэтэй. Харин амьсгалын аппарат нь 50 сая төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө "хурган” даргын өрөө тохижуулахад л хийсчихдэгийг мэдэхийн тулд заавал эдийн засагч байх албагүй.

- Хальсны рентген аппарат БОЭТ-д нэг л байдаг юм байна. Ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэлийг оношилдог энэ аппаратын үүдэнд дугаарлалт, бухимдал үргэлж. Арга ч үгүй юм. Бүсийн хэмжээний гэмтэл авсан хүмүүс энд л сүүлийн, баталгаатай хариугаа сонсохоор зогсоно. Гэмтэж, өвдөж зовсон хүн бүрт яаралтай оношлуулах, эмчлүүлэх хэрэгцээ бус шаардлага бий. Ийм шаардлагатай хүмүүс нэгхэн аппарат дээр дугаарлахаар... Асуудал яах нь тодорхой. Өдөртөө зураг авалт 40-60 хүнд, харалт буюу зураг авалгүйгээр оношилгоог 20-40 хүнд тогтмол хийдэг. Рентген аппарат тулталаа, халталаа ажилладаг. Ийм ачааллыг хэдий хугацаанд дангаараа даах вэ? Ядаж энэ аппарат нь сүүлийн үед ихэнх эмнэлэгт нэвтрээд байгаа дижитал технологийнх биш. Өөрөөр хэлбэл хальсаар л зураг гаргана уу гэхээс ямар нэг өөр эх үүсвэрт хуулж өгдөггүй. Хэрэвзээ өвчтөн зургаа бүх төрлийн дижитал зөөвөрлөгчид хуулбарлуулан авдаг бол оношоо аль ч шатны, ямар ч эмнэлэг, эмч рүү цахимаар явуулаад заавал зураг барьж очилгүйгээр оношлуулах боломжтой. Дижитал рентген оношилгооны аппарат нь 330 сая төгрөгийн үнэтэй. Эрдэнэтийн иргэд ТВ нь хүртэл тоон технологид шилжиж буй дижитал техникийн эринд хальсан зургаа барьж хаа сайгүй бухимдал тээн зөрөлдсөөр байна.

- БОЭТ-ийн хагалгааны нэгдсэн тасгийн төрөх эмэгтэйчүүдийн хагалгааны өрөөний ор, хагалгааны гэрэл 1980 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсаас нийлүүлэгдэж байжээ. Сэлбэг хэрэгсэл нь байтугай нийлүүлсэн улс нь ч өдгөө байхгүй. Гэтэл ихэнх гэрэл нь шатаад хоёр гуравхан "нүд”-ээр онийдог, ор нь салбарч магадгүй төрөх эхийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц болж. Ийм нөхцөлд жилдээ 700-800 хүнд хагалгаа хийж, эх үрсийн эрүүл мэндийн төлөөх тэмцэл явагдсаар л.

Хот нь гэрлээр бялхаж, шөнийн одод тэнгэрт буусан мэт гэгдэж байхад эмч, эмнэлгийн ажилтнууд "харанхуй” хагалгаа хийхэд ойрхон байна. Хагалгааны ор 40 сая төгрөг, гэрэл нь мөн 40 саяын өртөгтэй. Аймаар тоо биш байгаа биз...

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийг тодотгон гаргавал:

- Компьютер томографын аппарат Булган, Хөвсгөл, Орхон аймгийг харьяалдаг БОЭТ-д байхгүй. Хүний биеийн хөндлөн хэсгээр рентген туяаны зүсэлт хийж оношлох боломж олгодог энэ төхөөрөмжийн хэрэгцээ орчин үеийн эмнэлэгт бараг зайлшгүй болсон. Шалтгаан иймээс БОЭТ өөрөө дээрээ компьютер томографын аппараттай байхын тулд хувийн аппаратыг эмнэлэг дээрээ түрээсээр ажиллуулж байна. Эндээс мөн л өнөөх даатгалын үйлчилгээ, үнэ хөлстэй оношилгооны маргаан иргэдийн дунд дэгддэг. Эргээд мөн л эмнэлгийн нэр хүнд "хойт талын хар овоохой” болно. Компьютер томографын аппаратын үнэ өнөөдөр нэг тэрбум төгрөг. Үнэтэй мэт сонсогдовч ийм хэмжээний хөрөнгөөр зүгээр л автомашины парк шинэчлэлт хийчихдэг төрийн удирдлагын байгууллага байгааг дурьдахад илүүц.

- MRI аппарат нь бусад бүсийн төвүүдээсээ харьцангуй олон хүний хамруулдаг Эрдэнэтийн БОЭТ-д байвал зохих тоног төхөөрөмжийн нэг. Соронзон орон үүсгэж хүний биеийн бүх хэсгийг шинжилж, оношилдог энэхүү оношилгоог энд хийдэггүйгээс бүсийнхэн нийслэл хотыг зорихоос аргагүйд хүрдэг. Үнэндээ БОЭТ хэмээн сүржин нэрлэж, хамрах хүрээ, үйлчлүүлэх иргэдийнх нь тоог огцом нэмэгдүүлсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэг их ялгарахгүй хэмжээнд тоноглож, зарим тохиолдолд өвчтнийг аймгаас нь энд, эндээс хот руу явуулах л үйлчилгээг үзүүлж чирэгдүүлэх нь бий. Хэрэвзээ хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгддэг МRI аппарат Бүсийн оношилгооны төвд байдагсан бол...

Эрүүлийг хүсэгч Эрдэнэтийн иргэд ийн мөрөөдөхөөс цаашгүй нь. Уг нь хувьчлагдсан орон сууцуудаа төрийн 3 тэрбумаар элбэгхэн будчихдаг засагт юу байх вэ дээ...

БОЭТ-д зайлшгүй хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт

Тоног төхөөрөмжийн нэр

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Флюорографийн оношилгооны аппарат

1

250.000.000 /250 сая/

250.000.000 /250 сая/

2

Хяналтын монитор /дэлгэц/

4

5.170.000 /5сая 170 мянга/

20.680.000 /20 сая 680 мянга/

3

Амьсгалын аппарат

3

50,210,000.0 /50 сая 210 мянга/

150.630.000 /150 сая 630 мянга/

4

Харалттай дижитал рентген аппарат

1

330,000,000 /330 сая/

330,000,000 /330 сая/

5

Төрөх эмэгтэйчүүдийн хагалгааны ор

1

40.000.000 /40 сая/

40.000.000 /40 сая/

6

Хагалгааны гэрэл

1

40.000.000 /40 сая/

40.000.000 /40 сая/

Нийт

11

831.310.000 /831 сая 310 мянга/

 

БОЭТ-д хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт

Тоног төхөөрөмжийн нэр

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Компьютер томографын аппарат

1

1 тэрбум

1 тэрбум

2

MRI оношилгооны аппарат

1

2 тэрбум

2 тэрбум

Нийт

2

3 тэрбум

Энэ бол эрүүл энхийн манаанд зогсогчдод нэн шаардлагатай байгаа, шаардлагатай байхын хэрээр иргэдээ зайлшгүй хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжүүд. Гар хоосон цэргийг дайралтад оруулчихаад ялалт авчирсангүй гэж яллах нь шударга ёс яагаад ч биш. Түүнтэй эгээ адил наад захын эмийн хангамж нь сар сараар нөхөн шилжиж, өрнөөс өрний хооронд чүү чамай бүхнээ зохицуулах эмнэлгийн ажилчдыг өргөсөн тангарагт нь гар нүцгэн шахуу хүлэх нь ариун явдал мөн үү. Бодох хэрэгтэй. Одоо харин аймгийн 2015 оны төсөвт тусгагдсан, эрүүл мэндийн салбараас "үнэтэй” зарим тэвчиж болмоор зардлуудыг харцгаая.

Орон нутгийн төсөвт тусгагдсан тэвчиж болох зардлын жагсаалт /2015 оны төсвөөс/

Зардлын зориулалт

ИХТ-аар баталсан дүн

1

Зураг төсөв

91сая 200 мянга

2

Засаг даргын нэрэмжит шагнал урамшуулал

40 сая

3

Төрийн үйлчилгээний талаар иргэд олон нийтийн санал асуулга явуулахад

15 сая

4

Хамтын ажиллагаатай муж хотуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны зардал

55 сая

5

Аймгийн засаг даргын нэрэмжит болон соёл урлаг, биеийн тамир, хүүхэд залуучуудын арга хэмжээ

110 сая

6

Эрх зүйн хөтөч, ухуулагч нарын урамшуулал

28 сая 800 мянга

7

Зураг төсөв боловсруулах зардал

700 сая

8

Ялалтын баярын 70 жилийн ойн дурсгалын цогцолбор байгуулах

54 сая 245 мянга 600

9

Өрхийн эрүүл мэндийн цогц төв барих

564 сая 630 мянга

10

ХЗА-ны өрөөний засвар

35 сая

11

"Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолборын /гол барилга/

876 сая 938 мянга

12

Худалдааны гудамжны гадна зам талбайн тохижилт

300 сая

13

Ёслол хүндэтгэлийн өргөөний гадна, дотно засвар

23 сая

14

Нутгийн удирдлагын ордны автогражийн барилгын засвар

47 сая

15

Насан туршийн боловсролын сургалтын үйл ажиллагааг дэмжих тоног төхөөрөмж

17 сая

16

Төсвийн байгууллагуудын нягтлан бодогчнарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангах

50 сая

17

Ёслол хүндэтгэлийн өргөөний дуу, дүрс гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж

8 сая 800 мянга

18

Цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын өвлийн хүлэмжийн усалгааны тоног төхөөрөмж

10 сая

19

Прокурорын газрын эд хогшил, тоног төхөөрөмж

10 сая

20

Хорих ангийн цахилгаан үүсгүүр

20 сая

21

Ерөнхий боловсролын нэг сургуульд Багшийн хөгжлийн жишиг төв байгуулах

25 сая

22

Нийгэм сэтгэлзүй-халамж үйлчилгээний тусламж үзүүлэх төвийн техник, тоног төхөөрөмж

17 сая

23

Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд дэмжлэг /тоног төхөөрөмж, эд хогшил, засвар

65 сая

24

Хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн үйл ажиллагааны зардал

212 сая 754 мянга 400

25

"Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

180 сая

26

Орон нутагт төрөлжсөн үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээн зохион байгуулж, ЖДҮ-лэл эрхлэгчдийг улс, бүсийн чанартай үзэсгэлэн, яармаг, тэмцээнд дэмжин зохион байгуулалттайгаар оролцуулах /Улаан-Үд/

25 сая

27

Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсны 40 жилийн ойн арга хэмжээний зардал

150 сая

28

Биеийн тамир спортын "Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хот байгуулалтын суурь судалгаа, байрзүйн зураглалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

17 сая

29

Биеийн тамир спортын "Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

152 сая

30

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн хил залгаа 400 га газарт барилгажилтын төсөл хамтран боловсруулж, хоёр аймгийн ИТХ-д танилцуулах

25 сая

31

Баян-Өндөр сум, Жаргалант суманд ёслол хүндэтгэлийн гэр худалдан авах

35 сая

32

Санхүүгийн хяналт, аудитын албанд техник тоног төхөөрөмж

20 сая

Нийт

3 тэрбум 980 сая 368 мянга

Хувийн компанийн гүйцэтгэж байгаа "Эко хороолол”-ын зөвхөн гадна цахилгаан хангамжид 50 саяыг "шидчихдэг”, Амарын хөшөөг зөөж, Анхдагчдын хөшөө босгоход 80 саяыг гаргачихдаг, сур харвах талбайгаа янзлахад л 22 саяыг "шигтгэж” орхидог баян Эрдэнэтийн иргэд эрүүл аюулгүй амьдрах эрхийнхээ төлөө төсвөөр ядмагхан, тоног төхөөрөмжөөр ядуухан БОЭТ гэх сүртэй нэртэй, чадмагхан газрынхаа босгыг элээж, гар хоосон шахуу эмч нараа л муучилж явна. Үнэндээ эрүүл мэндийн салбарын буруу нь, муу нь хаанаа байна вэ? Хөшигний ард байгаа боломж бололцоог нь иргэд бид тооцож үзсэн билүү. Эрдэнэтийн эрдэнэ эрээвэр хураавар бүтээн байгуулалт, өнгө будаг уу, эндээс тэнд сүндэрлэж харагдах уулын шим шүлт үү? Эсвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ Үндсэн хуулиараа тунхаглуулсан Монгол хүн үү?


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
  • Dewi Ahmad

  • 8 July 2016 11:50
  • {ip-address}
Та өр байна, эсвэл та банкинд зээл татгалзаж байсан бэ? Манай баг 2% -ийн хүүтэй таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.
Бид ямар зорилгоор хурдан зээлийг санал болгож байна. Зүгээр л нэг ID карт, хурдан шалгах, хамгийн бага албан ёсны, орлогын баталгаа өгөх шаардлага байхгүй Санал авах ба 24-аас доошгүй цагийн дотор зээлийн шийдвэр өндөр баталгаажуулах. Бид дэлхий Бидний эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил 6 сараас нь аливаа валютын 10 тэрбум хүртэлх өндөр зээлийн хэмжээг авсан байна. Ямар ч өр зээл, зээлийн түүх. Бид нэг өдөр бүгдийг зохицуулах, бидэнд ирдэг.
Манай и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих: dewiahmad.loanfirm@gmail.com

2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин