|

Баба Яга буюу чихэрээр хуурч хүүхэд иддэг шулмас эмгэн бодит амьдрал дээр байдаг


Баба Яга бол монхор хамар, урт шудтэй узлийн муухай царайтай эмгэн шулам. Түүний талаар Орос, Чех, Полыи зэрэг ид шидийн гэмээр үлгэрүүдээс олж уншиж болно.

Тэр хаа сайгүй л аялж явдаг. Заримдаа шуурга хөлөглөн явах нь ч бий. Хамгийн аймшигтай нь тэр жаахан хөвгүүд эсвэл охидуудаар оройн зоогоо барьдаг аюултай нэгэн. Тэрээр мөн оройн хоолныхоо дараа төмөр тогоонд суун тэнгэрээр дүүлэн нисч, агаарт дэгдсэн өөрийнхөө ул мөрийг шүүрээр шүүрдэж цэвэрлэдэг. Баба Ягагийн тухай үлгэрийг уншсан хэн бүхэнд айдас биш гэхэд жихүүдэс төрдөг гэдэтг итгэлтэй байна.

– Бодит амьдрал дээрхи Баба Яга Махчин эмгэн –

Тамара самсонова
Олон сая хүн амтай Орост сэтгэл сэрдхийм гэмт хэрэг олон гардаг ч энэ удаагийнх шиг хүний санаанд оромгүй хэрэг гарч байсангүй. Өдрийн уртыг гэртээ өнгөрүүлдэг жирийн л нэг тэтгэврийн эмгэн бүхэл бүтэн 11 хүний аминд хүрсэн цуврал алуурчин байсныг цагдаагийнхан бараг тогтоочихоод байна. Тэр бол Санкт-Петербург хотын Дмитровын гудамж дахь нийтийн орон сууцанд сүүлийн 40 жил амьдарч байгаа 68 настай Тамара Самсонова юм. Залуудаа зочид буудалд ажилладаг байсан. Тэрбээр саяхан шөнийн цагаар гэрийнхээ ойролцоох цөөрөмд хар уутнаас хүний цогцосны жижиглэсэн хэсгүүд гарган хаяж буй нь хяналтын камерт бичигдэн үлдсэнээр, чимээгүй цуврал алуурчныг цагдаагийнхан олж илрүүлсэн байна.
Энэ бол Т.Самсоновагийн хамгийн сүүлчийн хохирогч, түүний найз Валентина Ульянова хэмээх 79 настай эмгэн байж. Хүндээр өвдсөн түүнийг Самсонова асарч байхдаа аяга угаасангүй гэдэг хэрүүлээс болж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр найз эмгэндээ нойрсуулдаг эм өгч унтуулаад амьд байхад нь биеийг нь мөчлөн хөнөөсөн гэдгээ хүлээсэн ч  хохирогчийн толгойг хаана хийснээ одоо болтол цагдаагийнханд хэлэхгүй байгаа аж. Түүний гэмээ хүлээсэн өөр нэг хэрэг нь 12 жилийн өмнө Дмитровын гудамжнаас олдсон хөл, гар, толгойгүй эрэгтэй хүний цогцос олдсон явдал байж. Тухайн үед Самсоновагийн амьдардаг байрнаас хохирогч эрэгтэйн нэрийн хуудас олдсон ч түүнийг огтхон ч сэжиглээгүй юм. Дээрх хоёроос өөр есөн хүн амины хэрэгт цагдаагийнхан түүнийг сэжиглэж буй ч тэр одоогоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.
Гэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ олон хүний аминд тэр цувралаар хүрч байсан гэдэгт мөрдөгчид итгэлтэй байгаа аж. Сэжигтний өдрийн тэмдэглэл ч үүний нотлох баримт болж магадгүй байгаа гэнэ. Цагдаагийнхан Самсоновагийн гэрт нэгжлэг хийгээд ариун цэврийн өрөөнөөс нь хутга, хөрөө зэргийг олсноос гадна өдрийн тэмдэглэл, илбэ шидийн хар номнуудыг хамт хадгалж байсныг илрүүлсэн юм. Самсонова орос, англи, герман хэлээр хөтөлдөг өдрийн тэмдэглэлдээ хүний амийг хэрхэн хөнөөснөө нарийвчлан бичдэг байсан бололтой. Цагдаагийнхан энэ тухай тодорхой мэдээлэхээс татгалзаж байгаа ч Самсонова ердийн нэг цуврал алуурчин ч биш, харин хүний мах иддэг нэгэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа гэнэ. Ингэж үзэх үндэслэл өдрийн тэмдэглэл болоод бусад нотлох баримтуудаас харагдаж байгаа аж. Тухайлбал, хохирогчдын цогцосноос уушиг нь дандаа алга болсон байдаг байж.Самсонова нийтдээ 11 хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаагаас дотны хүмүүсээ ч хөнөөж байсан бололтой. Түүний нөхөр 2005 онд сураггүй болсон юм байна. Магадгүй үүнд Смсонова л буруутай гэж цагдаагийнхан үзэж байгаагаас гадна тэднийд өрөө түрээсэлдэг байсан Володя хэмээх залууг хэрхэн хөнөөснөө Тамара Самсонова өдрийн тэмдэглэлдээ бичсэн байжээ.
Түүнийг баривчлахаар очих үед айл хөршийнхөн нь төдий л гайхахгүй байсан гэнэ. Учир нь, Тамара Самсонова харваас хүйтэн хөндий, энерги муутай, хачин хөгшин байсан гэж байрных нь оршин суугчид ярьжээ. Тэрбээр шүүхийн өмнө очихдоо ч хачин жигтэй байдал гаргаж, сэтгүүлчдийг гайхашруулсан байна.
Тэр шавааралдсан олон сэтгүүлчдийг хараад "Та нарыг ирнэ гэдгийг мэдэж байсан юм. Энэ чинь намайг шившиг болгож байна. Одоо бүх хотоороо намайг мэддэг болоо” хэмээн хашгирч байжээ. Шүүгч түүнээс хэлэх үг байна уу гэж асуухад "Энд хэтэрхий бүгчим байна. Би гарч болох уу” гэж асуугаад "Энэ шүүх хуралд би 10 гаруй жил бэлдсэн. Манай дээр гаж донтон амьдардаг байсан. Тэр л намайг хүн алахад хүргэсэн. Надад одоо амьдрах газар байхгүй. Би хөгшин хүн. Тийм болохоор зориуд энэ бүхнийг хийсэн юм. Энэ тухай би 77 удаа бодоод шоронд орох нь хамгийн зөв гэж шийдсэн. Би шоронд үхнэ, улс намайг оршуулна биз” гэжээ.
Шүүгч түүнийг баривчлах тушаал гаргана гээд энэ тухай юу гэж бодож байгааг нь асуухад "Та л шийд. Би буруутай, шийтгэл хүлээх ёстой хүн” гээд сэтгүүлчид рүү харж инээмсэглэн, агаараар үнсэлт илгээж байсан гэнэ. Түүний хэргийг шалгаж буй мөрдөгчид "Тэр заримдаа бодож байснаас ухаантай, заримаа бүр дэндүү тэнэг санагддаг” хэмээн ярьжээ.

Саяхан гарсан эл хэргийн тухай Орост одоо ид шуугьж байгаа бөгөөд Тамара Самсоноваг Дмитровын гудамжны Баба-Яга хэмээн нэрлэх болжээ.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин