|

СУМ хэмээх "орхигдсон" газрыг төр бодлогоор хөгжүүлэх үү, дахиад сонгууль болтол "МАРТАХ УУ"


СУМ хэмээх "орхигдсон" газрыг төр бодлогоор хөгжүүлэх үү, дахиад сонгууль болтол "МАРТАХ УУ"

 


Монголчууд засаг захиргааныхаа хоёрдугаар түвшний нэгжийг яагаад ч юм сум гэж нэрлэжээ. Түүхэн сурвалжид дурдснаар Манж улсын төрөөс монголд засаг захиргааны өөрчлөлт хийж хошууны зохион байгуулалт тогтооход сум үүсчээ. Хэрэв тийм  аваас Манжийн эрхшээлд байх үеийн засаг захиргааны нэгжийн нэр хэвээр уламжлагдсан гэсэн үг. Гэхдээ энэ тусдаа хэрэг, нэрний тухайд шүүж тунгаах гэсэнгүй.  

Монгол улс 330 сумтай. Нэг сум нь дунджаар 4,200 км² нутагтай, 5000 орчим хүн амтай.  Сум нь цаашаа багуудад хуваагдана. Ерөнхий зургаараа иймэрхүү.

Засаг захиргааны сум гэх нэгж нь  нутаг орноо эзэнтэй, оршин суугчтай байлгах, бүс нутгийн жигд хөгжлийг хангах, төрийн үйлчилгээг алслагдсан газар нутгийн хүн амд хүргэхэд үнэлж баршгүй үүрэгтэй. Тэнд эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёл спорт, хууль цагдаа, бүртгэл мэдээлэл, гэрэл цахилгаан, интернет,  харилцаа холбоо,  зам харгуй гээд ер дутуу юм үгүй. Ийм болохоор хязгаар нутгийн малчид  үндсэндээ төрж өссөн нутаг усандаа сумын төвөө  түшиглэн амьдрахыг илүүд үздэг байх. Өөрөөр хэлбэл сум бол орон нутгийнхаа татах хүч, төв цэг нь гэсэн үг.

Засаг захиргааны сум гэх нэгж нь нутаг орноо эзэнтэй, оршин суугчтай байлгах, бүс нутгийн жигд хөгжлийг хангах, төрийн үйлчилгээг алслагдсан газар нутгийн хүн амд хүргэхэд үнэлж баршгүй үүрэгтэй.

Гэтэл  сүүлийн жилүүдэд орон нутгийнхны төвд тэмүүлэх хүч илүү давамгайлах болж хот суурин бараадсан нүүдлийн бурантаг татрах янзгүй байна.  Үүнийг тодотгох үүднээс ганц нэг тоо баримт сонирхож үеье. Хүн амын нягтаршилын тухайд  хөдөө орон нутагт 1 км2 талбайд 2 хүн амьдардаг бол Улаанбаатар хотод 311 хүн байна. Энэ харьцуулалтаас юуны түрүүнд хот хөдөөгийн хөгжлийн ялгаа харагдана. Гэхдээ хөгжил гэдэг нь тэрэг техник, байшин барилга бас биш. Өргөн утгаараа хүний ажиллаж амьдрах таатай боломж бололцоо, орчинг бүрдүүлэх тухай асуудал аж.

Сумандаа сайхан амьдрах хүсэл байв ч ажлын байр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар гэх мэт тэдний сэтгэлийг Улаанбаатар руу урвуулах шалтгаан захаас аван бий.  Ажилгүйдлийн хамгийн өндөр түвшин сум орон нутагт л байдаг байх.

...Хэдэн жилийн өмнө хөдөөгийн нэгэн суманд очлоо. Өдөр 11 цагийн алдад сумын Засаг даргын конторыг зорив. Ажлын өдөр хэрнээ хүн амьтан байгаа шинж бага, эль хуль. Цоожтой хаалга мөргөж явсаар хаа нэгтэйгээс хөлийн чимээ гарч ашгүй үйлчлэгч бүсгүйтэй таарлаа. Сумын даргыг сураглавал "Байгаа, байгаа удахгүй ирэх байх, Одоохон холбооны цагаан хоолойгоор дуудуулчихъя”гэж байна. Төдхөн чанга яригчаар "Даргатай  уулзахаар хүн ирсэн байна” хэмээн уянгалуулж байгаа  сонсогдов.  Гэрийн таавчик углаж, зуны хэлхгэр даавуун өмд шууж, захгүй бор цамц эгэлдэргэлсэн идэр насны эр орж ирсэн нь сумын дарга аж. Ажилдаа ирж байгаа албан хаагч уу, аль эсвэл амбаар саваа янзалж байгаа гэрийн эзэн үү гэж эргэлзмээр л харагдаж байна. Ойр зуурын зуншлага ярьж суунгаа хурлын даргыг сураглавал "Ингэсхийгээд ирэх байх аа” л гэж  байна. Өндийж цонхоор харснаа  "Өө, Дамба дарга энэ малаа туугаад явж байна, услах гэж байгаа бололтой” хэмээн цонхоор заав. Тэр нь сумын хурлын дарга. Сумын хоёр дарга нэг иймэрхүү байр байдалтай.  Нэг бодлын их амар жимэр, налайж назгайрсан сайхан ч орчин юм шиг.

Бодит байдал дээр сум гэж хөгжлөөс сугарч үлдсэн нэгж болчихоод байна. Сумын хөгжил төрийн нэгдсэн бодлого зохицуулалтаар явагдахын оронд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний нэр нүүр, амлалт ажлаар хэмжигддэг болчихож.

Сумын төвөөр жаахан явлаа. Хашаа байшингийн сүүдэр бараадаж,  "буу халж” чулуу нясалсан хүмүүс олон. Зарим нэг хашир хандгайнууд нь хэдийнэ халчихсан, шил хүзүүдчихсэн сууж харагдана. Мотоцикль засаж байна гээд баахан хүмүүс шавчихаж. Сумын төвийнхэн гэж нэг иймэрхүү хийх ажилгүй хэд гурваараа нийлж гиеүрсэн хүмүүс байх юм. Мэдэээж бүгдээрээ биш л дээ. Тэр дунд арчаатай анхиатай, ажилтай төрөлтэй нь бас бий.

Сумын тулгамдсан асуудал бол ажлын байр. Уул уурхайгүй л бол өөр ажлын байр бараг үгүй.  Жижиг ч атугай үйлдвэр хөгжвөл тав арван хүнийг ажлын байраар хангах боломжтой. Гэтэл юу үйлдвэрлэхэв, зах зээл нь хаана билээ гэхээр гацчихдаг тухайгаа ярьж байх юм. Уг нь орон нутгийн давуу байдалдаа түшиглэн жижиг үйлдвэр хөгжүүлэх боломж суманд илүү бий.  Өмнөговийн Мандал-Овоо сум ингэний сүү боловсруулах бэсрэгхэн үйлдвэртэй, 10 гаруй хүнийг ажлын байртай, малчдаа орлоготой болгосон сайн жишээ бий. Бүтээгдэхүүн нь орон нутагт төдийгүй нийслэлийн хэрэглэгчдэд бренд болсон учраас зах зээл хангалттай.  Мөн аймгийн Номгон сумын малчин эмэгтэй ингэний сүүгээр зөөлөн чихэр үйлдвэрлэж аймгийн бренд болгосон, Баянхонгорын Бууцагаан сумын ямааны ааруул гэж эрэлт их, үнэ өндөр бүтээгдэхүүн бий.  Хөвсгөлийн Цагааннуурынхан цагаан загасаа лаазалж нийслэлийнхний хорхойг хөдөлгөсөөр удаж байна.

Ийм жишээ олон. Сумынхны энэ мэт сонирхлыг өдөөж өгөх нь ганц зах зээл, үнэ ханш гэхээсээ илүүтэй төрийн дэмжлэг, хөгжлийг хөдөөд нутагшуулах бодлого билээ. Гэтэл бодит байдал дээр сум гэж хөгжлөөс сугарч үлдсэн нэгж болчихоод байна.  

Сумын хөгжил төрийн нэгдсэн бодлого зохицуулалтаар явагдахын оронд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний нэр нүүр, амлалт ажлаар хэмжигддэг болчихож. Сургуулийн дээвэр эмнэлгийн шал, соёлын төв төдийхнөөр сумыг хөгжүүлнэ гэвэл арай л өрөөсгөл хандлага, энэ нь эргээд хөдөөгийнхнийг улстөржүүлэх нэг шалтгаан болсоор байна.

Хөдөөгийн хөгжлийг сумтай холбоход бодож тунгаах асуудал бас бий. Тухайлбал, хязгаар нутгийн сумдыг түлхүү хөгжүүлэх, харин төвийн бүсийн хаяа хаяагаа дэрлэсэн олон сумыг нийлүүлж цөөлөх, байршлыг  нь оновчтой болгох явдал чухал байгаа юм.  Зарим сум 1000 хүрэхгүй хүн амтай, хичээлийн шинэ жил эхлэхэд 7 хүүхэд шинээр элсэж байгаа жишээ бий. Хүн ам цөөнтэй гээд тэнд төрийн үйлчилгээг хасаж танах боломжгүй. Гэхдээ улсын төсвийг  тарамдах нэг шалтгаан болж байгаа юм.   

Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж 20 орчим жил ярьж байна. Баруун бүс, Хангайн бүс, Төвийн бүс, Зүүн бүс гэж бичиг баримтад тэмдэглэсэн нь харагддаг ч  яг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа хөгжиж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Зүүн бүс нутаг 45 сумтай бол бусад бүс нь 91-99 сумтай. Хэрэв дээрхи үзэл баримтлалаар улсаа хөгжүүлнэ гэвэл хөгжлийн эхлэл цэг сумын төв болох магадлал бий.  

Г.Хантулга



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 18:40
Today, 18:30
Today, 17:54
Today, 17:41
Today, 15:33
Today, 15:04
Today, 12:35
Today, 10:36
Today, 09:52
Today, 09:27
Today, 09:22
Today, 09:16
Today, 09:14
Yesterday, 17:43
Yesterday, 16:40
Yesterday, 16:10
Yesterday, 15:03
Yesterday, 13:15
Yesterday, 13:11
Yesterday, 12:58
Yesterday, 12:26
Yesterday, 12:03
Yesterday, 10:15
Yesterday, 10:13
Yesterday, 10:07
Yesterday, 10:00
Yesterday, 09:51
Yesterday, 09:42
Yesterday, 09:39
Yesterday, 09:38
2018/12/17, 17:46
2018/12/17, 16:46
2018/12/17, 15:43
2018/12/17, 14:30
2018/12/17, 14:11
2018/12/17, 13:43
2018/12/17, 13:37
2018/12/17, 11:49
2018/12/17, 11:10
2018/12/17, 10:36
2018/12/17, 10:35
2018/12/17, 10:13
2018/12/17, 09:35
2018/12/17, 09:20
2018/12/14, 11:59
2018/12/14, 11:51
2018/12/14, 11:17
2018/12/14, 10:26
2018/12/14, 10:13
2018/12/13, 12:30
2018/12/13, 10:00
2018/12/13, 09:59
2018/12/13, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2018/09/28, 11:52
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2016/09/01, 12:28
2014/10/10, 15:36
2017/03/14, 17:04
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/06/10, 20:06
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2016/05/24, 19:44
2017/05/03, 13:50
2014/10/12, 22:16
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин