
Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар (аймгийн төвөөс
баруун хойд зүгт 130 км) өчигдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж,
хүчтэй салхины улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн "Эрдэнэт-Булган
Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан
дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан
сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана
унасан байна.
Үүний улмаас:
- Архангай аймгийн 6,
- Хөвсгөл аймгийн 3,
- Завхан аймгийн 1 нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болоод байна.
Мөн 16 гэр усанд автаж нурсан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын
эмнэлэгт түр байрлуулж, иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай,
эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай
мэдээлийг өчигдрийн 21:30 цагт Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн.
"Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант
салбар, Өвөрхангай, Хархорин, Цэцэрлэг салбарын нийт 5 бригадын 40 хүн, 7
техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1
автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, 4
автомашинтай, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа