|

МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭЛНИЙ АНГИЛАЛ


МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭЛНИЙ АНГИЛАЛ

НЭГ. ХАЛХЫН АМАН АЯЛГУУ.
Халхын аман аялгуу нь дотроо Төв Халхын аман аялгуу, Баруун Халхын аман аялгуу, Зүүн Халхын аман аялгуу гэж ялгагдана.

I. ТӨВ ХАЛХЫН АМАН АЯЛГУУ. 
1. ТӨВИЙН ХАЛХЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Энэ салбар аман аялгуугаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон Уул, Архангай аймгууд, Завхан аймгийн зүүн тал, Дорноговь аймгийн хойд талын сум, Баянхонгор аймгийн хойд талын сумд, Хэнтий аймгийн Халх хүн ам хэлэлцэнэ.
2. ӨВӨРХАНГАЙН ХАЛХЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Өвөрхангай аймгийн халхчууд хэлэлцэнэ.
3. ГОВИЙН ХАЛХЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Дорноговь аймгийн өмнөд талын сумд, Баянхонгор аймгийн зүүн өмнөд хэсэг, Дундговь, Өмнөговь аймгийн халхчууд хэлэлцэнэ.

II. БАРУУН ХАЛХЫН АМАН АЯЛГУУ. 
Энэ аман аялгуугаар Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн аймгуудын баруун халхчууд, хотгойд, Говь-Алтай аймгийн халхажсан хойдууд, Архангай аймгийн халхажсан өөлдүүд хэлэлцдэг.

1. ӨРНӨД ХАЛХЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Энэ салбар аман аялгуугаар Ховд аймгийн Цэцэг Сум (хуучинаар Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуун буюу Хантайшир Уулын аймгийн Цэцэг нуурын хошуу)-ы урианхан-халх (Засагт хан аймгийн баруун Урианхан нар бол "Урианхан" гэж нэрлэгддэг. Харин Ойрад болон Түрэг угсааны Урианхай нарыг "Урианхай" хэмээдэг. Хэл аялгуу болон зан заншилын хувьд хоорондоо эрс ялгаатай гурван өөр угсаатны бүлэг), Ховд аймгийн Дарви сум (хуучинаар Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу буюу Хантайшир Уулын аймгийн Сутай уулын хошуу)-ын Олхунуд (өөрсдөө Олгунуд гэдэг), Ховд аймгийн Буянт сум (хуучинаар Ховдын хязгаарын Тариачны Зүтгэлт бэйсийн хошуу)-ын Тариачин Халх (Зүүнгарын Хаант Улсыг мөхөөсний дараа Манжийн албан тариаланд татагдан очсон Халхчууд), Говь-Алтай, Завханы халх (Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумдаар байх Урианхан Халх, Бэсүд Халх, Олхунуд Халх зэрэг баруун халхууд) хүн ам хэлэлцэнэ.
2. САРТУУЛ ХАЛХЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Түдэвтэй, Сонгино, Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул сумд, Увс аймгийн Завхан сум, Ховд аймгийн Чандмань сумын сартуул халхууд (эдгээр нутаг нь хуучинаар Засагт Хан аймгийн Сартуул Сэцэн Чин вангийн хошуу буюу Хантайшир Уулын аймгийн Сэцэн Сарт Уулын хошуу) хэлэлцэнэ.
3. ИЛЖИГИН ХАЛХЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдад суух Илжигин Халхчууд (нэрийн үүсэл "Эл", "Ил"- зон олон, "Ижин"- эзэн буюу "Эл эзэн"- зон олны эзэн гэсэн үг) хэлэлцэнэ.
4. АРИГ УРИАНХАНЫ САЛБАР АМАН АЯЛГУУ. Халх- Урианханы нэгэн төрөл нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумнаа Ариг голоор нутаглах Жарчиуд- Ариг урианхан нар юм. Тэдний улбаа нь эртний язгуурын монгол урианхан аймгууд (Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдад суух Урианхан Халх нартай нэг гарвалтай)-ын салаа салбар бөгөөд Ариг Урианхан нарын аман аялгуу нь Халхын аман аялгууны нэгэн өвөрмөц цэг салбар юм.
5. ХОТГОЙД-МЯНГАДЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Энэ салбар аман аялгуугаар Хөвсгөл аймгийн Бүрэн, Тосонцэнгэл, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Бүрэнхаан, Цэцэрлэг сумд, Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Баян-Уул, Баянхайрхан сумдын хотгойдууд, Ховд аймгийн Мянгад сумын мянгадууд хэлэлцэнэ.
6. ДАРХАДЫН САЛБАР АМАН АЯЛГУУ. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ринченлхүмбэ сумдад олноор, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх сумдад хэсэг бусгаар суух дархад нар хэлэлцэнэ.
7. ХАЛХАЖСАН ӨӨЛД-ХОЙДЫН АМАН АЯЛГУУ. Архангай аймгийн Өлзийт, Хотонт, Өгийнуур сумд, Батцэнгэл, Хангай сумдын зарим нутгаар суух өөлдүүд (Зүүнгарын Хаант Улсын хаан Галдан Бошигтын цэргийн жанжид болох Данжила, Равдан нарын албат ардын хойчис), Говь-Алтай аймгийн Шарга сумын хойдууд (Зүүнгарын Хаант Улсын Хойд аймгийн ноён Амарсанаагийн дагуулж ирж, Манж Чин Улсад дагаар орсон албат ардын хойчис) хэлэлцэнэ.

Олхунуд Овогт Даваасүрэн

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/08/13, 17:35
2018/08/10, 14:21
2018/08/10, 13:37
2018/08/10, 11:53
2018/08/09, 16:50
2018/08/09, 15:13
2018/08/09, 13:01
2018/08/09, 12:07
2018/08/08, 16:33
2018/08/08, 13:13
2018/08/08, 12:52
2018/08/08, 12:00
2018/08/08, 10:26
2018/08/08, 10:02
2018/08/08, 09:50
2018/08/07, 17:26
2018/08/07, 17:12
2018/08/07, 12:30
2018/08/07, 11:10
2018/08/06, 13:07
2018/08/06, 12:32
2018/08/06, 10:38
2018/08/03, 13:27
2018/08/03, 12:35
2018/08/02, 16:59
2018/08/02, 15:54
2018/08/02, 15:46
2018/08/02, 13:18
2018/08/02, 13:16
2018/07/31, 13:50
2018/07/31, 12:21
2018/07/31, 12:07
2018/07/31, 10:31
2018/07/28, 16:20
2018/07/27, 16:27
2018/07/27, 11:49
2018/07/26, 17:26
2018/07/26, 16:08
2018/07/26, 12:42
2018/07/26, 10:29
2018/07/26, 10:19
2018/07/25, 16:42
2018/07/25, 16:23
2018/07/25, 14:15
2018/07/25, 13:34
2018/07/25, 08:41
2018/07/24, 16:18
2018/07/24, 13:57
2018/07/24, 13:27
2018/07/24, 13:18
2018/07/24, 12:22
2018/07/24, 12:14
2018/07/24, 10:16
2018/07/23, 15:51
2018/07/23, 12:35
2018/07/23, 12:02
2018/07/23, 11:43
2018/07/21, 18:33
2018/07/20, 14:11
2018/07/19, 15:46
2018/07/19, 15:22
2018/07/19, 14:51
2018/07/19, 14:07
2018/07/19, 12:07
2018/07/18, 15:23
2018/07/18, 14:42
2018/07/18, 13:42
2018/07/18, 12:56
2018/07/18, 12:46
2018/07/18, 12:39
2018/07/18, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2015/02/03, 09:48
2016/05/16, 13:04
2017/01/12, 10:49
2014/12/29, 13:27
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2016/06/10, 20:06
2015/01/23, 10:16
2016/06/20, 12:32
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/02/06, 18:14
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2014/12/26, 15:41
2015/01/23, 20:42
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/10/21, 17:09
2014/10/23, 19:56
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/12/18, 13:34
2016/01/05, 17:52
2015/12/03, 17:31
2015/04/13, 12:03
2014/12/26, 15:14
2015/01/27, 10:46
Дэлхий дахинд
Сонин хачин