|

Монголчуудын төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 64.5 хувьд хүрчээ


Монголчуудын төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 64.5 хувьд хүрчээ

НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД БА ХӨГЖЛИЙН ТУХАЙ  БУРУУ "ФИЛОСОФИ” /ОЙЛГОЛТ/

МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛ, НИЙГМИЙН БОЛОН БАЙГАЛИЙН УХААНЫ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН  ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНД ТАВЬСАН ИЛТГЭЛ  

 
Товч агуулга: 
1. Манай улс сүүлийн 28 жил юуны төлөө зүтгэв?!
2. Нийгмийн сэтгэл зүй ямар болов?
3. Юуг хөгжил гэх вэ?
4. Хөгжлийн тухай буруу ойлголтын уг суурь юунд байна вэ?
 
Манай улс сүүлийн 28 жил юуны төлөө зүтгэв?! 
 
Манай улс сүүлийн 28 жилийн турш хөгжлийн төлөө, уулыг гуу жалга, нүх хонгил болтол, ус голуудыг угаадас, сайр шавар болтол, ухаж төнхөж, баялгаа зөөж, ард иргэдээ ядууртал, улсаа өрөнд орж дампууртал зүтгэцгээлээ. Өнөөдөр манайд хүн бүр хөгжлийн тухай ярьж, хөгжсөнөө гайхаж, хөгжихгүй байгаагаа шүүмжилж, марган тэмцэлдэх болов.
 
Үнэхээр хөгжөөд байгаа юм уу, хөгжлөөс ухраад байгаа юм уу?! 
Өөрөөр хэлбэл Монголын нийгэм тэр чигээрээ хөгжлийн талаархи ойлголтын том төөрөгдөлд орчихоод яг юуны төлөө зүтгээд байгаагаа ч ойлгохоо больчихоод байна. 
Бид тэгээд яаж хөгжив, хөгжил гэж ер нь юуг хэлээд байна вэ? гэж хүмүүсээс асуувал  
  • - Эдийн засгийн өсөлт,
  • - Өндөр барилга, үнэтэй машин 
  • - Техник технологийн ололт, гар утас, компьютер,
  • - Хэрэглээний өргөн сонголттой, бүтээгдэхүүнээр хахсан зах зээл 
  • - Баяжиж хөлжих боломж 
  • - Боловсролын дэвшил 
  • - Хувь хүний эрх чөлөө гэх мэтийг нэрлэнэ. Гэтэл энэ бүх "хөгжил дэвшил” гээчийн ард хүмүүс, нийгмийн сэтгэл зүй гээгдэж хоцорлоо. 
"Хөгжихийн тулд золиос гаргах хэрэгтэй” гэж ярьдаг хэсэг байхад, бас "бид ардчиллыг хөгжүүлэх гэж 28 жил зорьсон боловч түүнийгээ байгуулж чадалгүй буруу замаар явчихлаа” гэж зарим нь мэдэмхийрэх болжээ. 
 
Уг нь бол ямар ч улс орныг төвөггүй амархан "хөгжил” гэдэгт нь хүргээд өгдөг "ардчилал” гэж нэг "сайхан юм” байдаг боловч бид "ардчиллаа” ололгүй буруу гудамжаар ороод төөрөөд явчихсан хэрэг болж таарлаа. Социализмын үед давхих дуртай ойворгон сагсуу нэгэн жолоочийн паянг инээдэмт ч гэх үү, ухаангүй явдлын ч гэх үү жишээ болгон ярилцдаг байж билээ. Тэр жолооч хөдөөгийн замд түр зогсож байхад хажуугаар нь өөр нэг тээврийн тэрэг давхиж өнгөрмөгц кабиндаа харайн орж, хамт явсан эхнэрээ зам дээр хаяж орхиод нөгөө машины араас хөөцөлдөн давхисаар тэр чигтээ хот орчихсон гэдэг.  
 
Чухамдаа бид тэр жолооч шиг "хөгжих” гэж, "ардчиллыг” хөгжүүлэх гэж хамаг ухаанаа алдчихаад ард иргэд, улс орноо гаргуунд нь хаяж бараг хагас жарныг үдлээ. 
Энэ 28 жилийн замнал Монголын нийгмийг ямар болгов оо!   Энд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд амьдрал тэтгэгч эко системийг баялгаа ашиглах, дэд бүтэц хөгжүүлэх нэрээр сүйтгэж, амьсгалах агаараа буртаглаж, амьд бүхнийг ундаалагч ус булаг, гол нуур, гүний усны нөөц сангаа ч шавар намаг, угаадас болгон хордуулан бохирдуулж, амин тэжээл, хоол хүнсний эрүүл чанарыг ч алдагдуулан амьд оршихуйг мөхөөн устгах төлвийг бүрдүүлж, амьдрахуйн нөхцлийг доройтуулж байгааг тоочихоо больё.Бас улс орны эдийн засгийн хүч тамирыг шавхан барж байгаа өр зээл, авлига, зувчуулалт, оффшор дансны тухай яриаг ч орхиё. Учир нь эдгээрийг манай эрдэмтэд төдийгүй бүр ард иргэд ч ярьж, эсэргүүцэж ирсэн. Тиймээс энэ удаа нийгмийн сэтгэл зүйн төлөв байдал ямар болоод байгааг ярилцацгаая. 
 
Өнөөдөр монгол улсад 
 
Ажилгүй иргэдийн тоо /2017 оны 6 дугаар сарын байдлаар/ 118000 буюу, ажилгүйдлийн түвшин 11.7 хувьтай байна.
Архины хамааралтай иргэдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдох болж /зарим мэдээгээр 750 мянга буюу нийт хүн амын 23 хувь гэх/ архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд оров. 
Хар тамхи хэрэглэгчдийн тоо хэдэн арван мянгаар тоологдон, /зарим судлаачдынхаар 70-90 мянга/, өсвөр залуу үеийнхнээр улам бүр хүрээгээ тэлж, энэ төрлийн гэмт хэрэг өдөр бүр шахам мэдээлэгдэж байна.   
 
Жилдээ 4000 гаруй гэр бүл салдаг болж, өрх толгойлсон ээжүүдийн тоо 80 мянгыг давж яригдах болов. 
 
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсон иргэдийн тоо нийгэмд жин дарах нь улам бүр нэмэгдэж, албан ёсны дүн мэдээгээр хүм амын 18  хувийг эзлэж байна. 
Жилдээ 400 гаруй хүн амиа хорлож, 2017 оны судалгаагаар Монгол улс амиа хорлолтоор дэлхийд гуравт, түүнээс эрэгтэйчүүдийн амиа хорлолтоор 2 дугаар байр эзлэж байгааг олон улсын судалгааны байгууллагаас зарлав.  
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 107,000 хүрчээ. 
Монголын хүн амын 42.2 хувь нь өр зээлтэй, гуравны нэг нь ядууралд орсон гэсэн дүн мэдээтэй, иргэдийн дийлэнхийн тархи оюуныг эзэмдэн шаналгадаг бодол зовнил нь зөвхөн мөнгө болоод байна. Энэ нь цаашлаад ажил хэргийн сэдэл рүү чиглэхдээ гэмт хэрэг болж хувирч байна. 
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэтгэл зүй нийгэмд хавтгайрах шинжтэй, үйлдэл нь улам харгис хэрцгий болж байна.  
Нөхцөл байдлын эрхээр гадаадад дайжин ажиллаж амьдрагсдын тоо 300 мянгыг давсан гэж яригддаг болсон.  
Монголын нийт хүн амын Төрд итгэх итгэл алдарсан үзүүлэлт 64.5 хувьд хүрчээ. 
 
 
 
Энэ бүхнээс Монголын нийгмийн сэтгэл зүй уруу дорой чиг хандлагатай болжээ гэсэн дүгнэлт гарна. 
Үнэхээр эдгээр үзүүлэлтээр Монголын нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь уруу дорой хандлагатай болжээ гэж дүгнэж болох уу?! Болно.
Дүгнэлтийг батлахын тулд сэтгэл зүйн бүтэц давхрагын талаархи зарим нэг ойлголтыг энд авч үзье.  Дашрамд сонирхуулж дурьдахад Монголын ард түмэн сэтгэл судлалын мэдлэг ухааны гайхмаар их өв уламжлалтай болохыг "өөдрөг сэтгэл, уруу дорой сэтгэл” гэх зэргээр чиглэл заасан утгаар сэтгэлийн чанарыг илэрхийлж ирснээс харагддаг төдийгүй "итгэл алдрахад сэтгэл алдарна” гэж сэтгэлийн бүтэц, механизмыг тун оновчтой нарийн тодорхойлж, сургаж ирсэн байдаг. Үнэхээр ч сэтгэлийг авч явдаг хүчин зүйл нь сэтгэлийн орны эрчмийн илэрхийлэл болох итгэл байдаг. Хэдийгээр итгэл нь олон янз боловч тухайн нэг итгэлийн бүрдэл нь өөртөө хэлзүйн ерөнхий ухагдахуунаас эхлэн нэгж утгыг илтгэх хүртэлх олон ойлголтыг агуулсан, /эрчмийг хүчитгэсэн/ үелсэн  давхрага мэт бүтэцтэй байдаг ажээ. 
 
 
Тухайлбал нийгмийн харилцаанд хүний өөдрөг сэтгэлийг хангах хамгийн гол итгэл болох харилцааны итгэл нь төрд итгэх итгэл, нийгэмд итгэх итгэл, найз нөхөддөө итгэх итгэл, ... гэх мэт олон итгэлийн давхрагаас бүрдэх бөгөөд ерөнхий буюу их багтаамжит итгэл болох Төрд итгэх итгэл алдрахад нийгэмд итгэх итгэл хэврэг болж, төрд, нийгэмд итгэлгүй болсноор хүн нь хүндээ итгэхээ больж, эцэстээ энэ нь өөртөө итгэх итгэлийг ч алдруулж, тэр нь амиа хорлох хүртэлх таагүй үзэгдлийн суурь нөхцөл нь болдог. 
Энэхүү итгэл алдарсан нөхцөл нь нийгмийн сэтгэл зүйн уруу дорой чиг хандлагыг бүрдүүлж, харин дээрх итгэлийн давхрагууд бат тогтвортой байгаа нөхцөлд нийгмийн сэтгэл зүй өөдрөг, эрч хүчтэй, урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг. 
Гадна талдаа итгэх юмгүй болсон хүнд улс нийгмийн өмнө, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь утга учиргүй болж, ганцаардал, сэтгэл гутрал, гачигдал хамссан /стресс гэж нэрлэгдэх/ сэтгэлийн дарамтат төлөв хуримтлагдана. Түүнийгээ даван туулах гэсэн зарим нэгэнд бусдыг үзэн ядах гэмт хэргийн сөрөг сэтгэл зүй төлөвшин бүрэлдэнэ.   
Тиймээс төрд итгэх итгэл гэдэг аливаа улс үндэстний хувьд туйлын чухал юм. Ард түмнийхээ итгэлийг олж чадсан төртэй улсын ард иргэд хамгийн өөдрөг сэтгэлтэй байдаг. Тийм улс үндэстэн хөгждөг. Үүнийг дэлхийн хамгийн өөдрөг сэтгэлтэй ард түмнээр БНХАУ-ын ард иргэд тэргүүлж буй үзүүлэлт ч батлана.  
Хөгжлийг хүн бүтээдэг, хөгжил хүнд зориулагддаг. 
Уруу дорой сэтгэлтэй хүнээс сайн сайхан бүтээл гарахгүй. 
 
 
Тиймээс 1-рт нийгмийн сэтгэл зүй нь уруудаж доройтсон улс орон хөгжих боломж байхгүй. 2-рт Нийгмийн сэтгэл зүйг уруудуулан доройтуулж буй нөхцлийг агуулсан ямар ч гял цал өнгө үзэмж, үйл явц хөгжил биш гэсэн хоёр дахь дүгнэлт гарч ирнэ.      
Гэтэл энэ бүхнийг хөгжлийн зүй ёсны үр дагавар мэтээр сурталчилж ирсэн нь хөгжлийн тухай бидний ойлголт ямар их гажсаны илэрхийлэл юм. .  
Бид юуны өмнө оюун ухаанаа цэвэрлэж, хөгжлийн тухай буруу ойлголтоо засаж залруулах хэрэгтэй болж байна.  
 
Тэгвэл юуг хөгжил гэх вэ?
 
Хөгжил гэдэг бол итгэлээр ханасан нийгмийн өөдрөг сэтгэл зүйд тулгуурлан цогцолж буй, хүн бүрийн авъяас чадвар, урам зориг, хүсэл тэмүүллийг нээн гаргасан, эмх цэгцтэй, бүтээлч үйл хэрэг, нийт  ард түмнийхээ баяр жаргалтай амьдралыг хангасан, хүчирхэг, цул улс гүрний амар тайван, урт удаан оршин тогтнол юм.   
Өөрөөр хэлбэл өөдрөг урам зоригтой ард түмэн хөгжлийг бий болгоно. Хөгжиж байгаа улс орны ард түмэн нийтээрээ аз жаргалтай хүчирхэг цул байна. Энэ хоёр нэгдлийг хангах утгыг илэрхийлж байж хөгжил гэдэг үгийн бүрэн зөв ойлголт гарч ирнэ.  
Гэтэл бид хөгжил гэдэг энэхүү том ухагдахууныг зэрэмдэг ойлголтоор ёстой л өөр өөрсдийн өнцгөөс харсан төөрөгдлийн мананд хутган самууруулж бараг л хараалын үг болон хувиртал бохирлолоо. 1990-ээд оны эхээр манай нэг яруу найрагч "Ямар азаар бид хөгжсөнгүй вэ!” гэж хүртэл дуу алдаж байсан удаатай шүү!    
Хөгжлийн бүрэн дүүрэн илэрхийлэлд хүрэхийн тулд нийгмээс тодорхой нөхцлүүдийг бас шаарддаг юм байна. Үүнд:
Төрийн бодлого нь ард түмний эв нэгдлийг хангаж, нэгдмэл санаа зорилгод зангидаж чаддаг байх,
Учир нь нийгмийг хөгжил дэвшилд хүргэх, шинэ нээлт бүтээл, түүнийг үйлдвэрлэх хүч болгох техник технологи нь олон дамжлага, боловсруулалт, хийц бүтээцийн олон мэргэжил ур чадвар бүхий бие биеэ дэмжсэн нэгдмэл харилцаагаар бий болдог. 
Хичнээн олон янзын мэргэжилтэн авъяастан байлаа ч тэднийг нэг зорилгод нэгтгэж чадаагүй бол тэр нь бие биеэ дэмжсэн нэгдмэл харилцаа болж чаддаггүй.   
Ард иргэд нь урам зориг, итгэл найдвар дүүрэн өөдрөг сэтгэлтэй байх, 
Учир нь уруу дорой сэтгэл, сөрөг нийцгүй зан төлөвөөс бие биенээ дэмжсэн бүтээлч шинэ санаа сэдэл, оновчтой зөв шийдэл, нарийн ур ухаан гардаггүй, хүсэл тэмүүлэл бий болдоггүй юм. 
Зөвхөн нэгдмэл зорилго, нэгэн үзүүрт хүсэл тэмүүлэл, хийж бүтээх урам зориг дүүрэн ард түмэн л, хүн бүрийн авъяас билгийг зөв ашиглаж, хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, аз жаргалтай амьдралыг хангаж чадсан төр засагтай улс үндэстэн л хөгжин мандаж чадна. 
Өөрөөр хэлбэл өнөөдөр та бидний нүд чихийг сортойлгож байгаа гадаад орчны юмс үзэгдэл бүхэн эцэстээ хүнтэй, хүний сэтгэлтэй холбогдож, тэр нь эерэг сөрөг хоёрын аль хандлагаар илэрч байгаасаа хамаарч хөгжил мөн үү биш үү гэдэг нь тодорхойлогдох юм.  
Сэтгэлийн эерэг хандлагууд болох бие биенээ хайрлах, хүндлэх харилцаа, баяр бахдал, урам зориг, итгэл найдварыг хүн бүрт бий болгох нөхцлийг бүрдүүлсэн нийгмийн систем буюу бие биенээ тэтгэн дэмжсэн харилцан уялдаат тогтолцоо болж байж л хөгжил дэвшил гэдэг ойлголтыг бүрдүүлдэг.  
Цаашлаад энэ ойлголт нь төрд хэн ч хамаагүй ажиллах эрхтэй байж болохгүй, зөвхөн бусдын төлөө, бүгдийн төлөө гэх сэтгэл зүрхтэй, тийм мэдлэг чадвартай, ухаантай, бодлоготой хүмүүнийг таниж сонгон гаргаж тавих нарийн тогтоосон шалгуур, шүүлтүүр байх шаардлагатай гэсэн үг юм.  Гэхдээ энэ нь жич яригдах өөр сэдэв билээ. 
Бид ингээд хөгжлийн тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэсэн нэг санааг дэвшүүлчихлээ.  Тэгээд энэ ойлголтоор бид юуг өөрчилж чадах вэ?! 
 
1. Хөгжлийн тухай буруу ойлголтын уг суурь юунд байна вэ?
 
Мэдээж зөвхөн хөгжлийн тухай зөв ойлголттой болсноор үйл явцыг өөрчилж, буруу хазгайг засаж залруулж чадахгүй. Буруу хазгайг засахын тулд юуны өмнө юуг хэрхэн засахыг, бүр тодруулж хэлбэл нийгмийн сэтгэл зүйг уруудуулж байгаа арга механизмыг мэдэх хэрэгтэй болно. 
Үүний тулд өнөөгийн Монгол улс "хөгжлийн” чиг хандлагаа болгоод байгаа "ардчилал”-ын мөн чанар, түүний үзэл санааны уг суурь нь болсон "неолиберализм” гэгч "цогц сургаалийн” зорилго, цаад санааг задлан шинжилж харах хэрэгтэй болно. 
Дашрамд дурьдахад Америкийн дэвшилтэт үзэлтэн, газарзүйч, Дэвид Харви гэдэг эрдэмтэн "неолиберализм”-ыг "корпорацийн капиталист ангийн зүгээс хэрэгжүүлсэн "улс төрийн төсөл” юм” гэж тодорхойлсон байдаг. 
Чухам тэрхүү "улс төрийн төслийн” зорилго нь юу вэ?! Тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?! Түүнийг одоо харъя. 
 
НЕОЛИБРАЛИЗМЫН БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТӨСЛҮҮД  ДАРААХИ 10  ЗОРИЛГЫГ ХАНГАДАГ
 

Д/д

Хэрэгжүүлдэг зорилт нь

Хэрэгжүүлдэг арга технологи нь

1

Ахуйн тэгш байдлыг үл зөвшөөрөх  сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлэх

1. Ахуйн тэгш байдлыг үл зөвшөөрөх  сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлэхарга технологи нь

а/ Социализм, коммунизмын үзэл онолыг олон нийтэд үл мэдүүлэхэд боловсрол, сургалтын хөтөлбөрийг чиглүүлэх,  

б/ Социализм, коммунизм гэдэг бол иргэд нь ямар ч эрх чөлөөгүй, ямар муухай харгис балмад нийгэм болохыг харуулсан урлаг, уран зохиолыг дэмжин дэлгэрүүлэх,

в/ Социализм коммунизмыг шүүмжлэн гутаасан иргэдийг "ардчиллыг” хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн дэмжин урамшуулах,

г/ Өдөр тутмын мэдээллээркоммунист дэглэмтэй улс оронд иргэдийг хэрхэн боолчилж, хүний эрхийг яаж нухчин дарж, тэр тусмаа шорон гянданд гэмт хэрэгтний эрхийг хэрхэн хохироож байгааг тогтмол шүүмжлэн мэдээлэх,

д/ Коммунист дэглэмтэй улс орон хөгждөггүй гэх онол номлолыг дэлгэрүүлэх,       

е/ Хүний бэртэгчин чанарыг хөхиүлэн дэмжиж, хариуцлага үл хүлээх, шударга бус харилцааг бүрдүүлснээр, ерөөсөө бусдыг сайхан амьдруулах гэж амьдардаг хэн ч байдаггүй учир "бүх нийтээрээ” сайн сайхан амьдрах нь угаасаа байх боломжгүй гэсэн итгэл үнэмшлийг нийгмийн сэтгэхүйд суулгах,

ё/ Хүмүүнлэгийн мэргэжил боловсролнэрээр "коммунизм” гэдэг үгийг хараал жигшил болгож хэвштэлсургаж бэлтгэсэн залуусаа улс оронд нь буцаагаад улс төрийн эрх мэдэл бүхий албанд суухад нь хөрөнгө санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг үзүүлэх,

ж/ Өөрсдийн бэлтгэж тавьсан эрх баригчдын хүчээр ахуйн тэгш байдлыг эрмэлзсэн санаа бодолтой хэн бүхнийг нухчин дарж, нийгмийг уг үзлээс айн болгоомжлох сэтгэл зүйд хэвшүүлэх,    

            Барууны дэмжлэгтэй улс төрчдийн хүчээр Азийн олон оронд "коммунистуудыг устгах” хядлагыгявуулж ирсэн олон жишээ байдаг.

            Чухам энэ бодлогын үр дүнд Солонгос улс хоёр хуваагдаж, Өмнөд Солонгост Америкийн цэргийнхний түр засгийн газар ажиллаж байх үед, тэдэнтэй сүлбэлдсэн /өмнө нь голцуу улс орноо тонон дээрэмдэх ажилд нь оролцон япончуудад үйлчилж байсан урвагчид/ барууныг баримтлагчдын улс орноо ядуурлын туйлд хүргэсэн үйл ажиллагааг эсэргүүцсэнийх нь хариуд 1948 оны 4-р сарын 03-нд Чежү арал дээр нийт 30 мянган иргэнийг зүүнтэн буюу коммунист намынхан хэмээн буруутгаж, цагдаа цэргийн хүчээр ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хядсан хэрэг гарч байжээ.

            Мөн 1951 онд ч улаантан хэмээх нэр зүүж хүүхэд эмэгтэйчүүдийг оролцуулан нэг тосгоны нийт 500 жирийн иргэнийг хядсан "Гочаны хэрэг явдал” гэгч аймшигт аллага үйлдэж байжээ.

            Иргэдээ коммунист гэж буруутган хөнөөх үйл ажиллагаа зөвхөн Өмнөд Солонгосоор зогсохгүй, Тайланд, Индонез, Чили  гэх зэрэг бусад улс оронд ч иймэмгэнэлт явдал болж байсан түүхэн жишээ олон бий. Одоо ч хүн хороочихоод коммунист байсан учир гэсэн тайлбар хэлж гэмт хэргээ зөвтгөх үзэгдэл улс орнуудад гарсаар байгаа.  

            Чухам ийм үйл ажиллагаануудын үр дүнд иргэд коммунист гэж нэрлэгдэхээсээ, улс нийгмийнхээ эрх ашгийн төлөөх бодол санаагаа ярьж хэлэхээс айдаг сэтгэхүйг цөөн биш улс оронд бий болгож чаджээ.

            Манайд ч гэсэн өнөөдөр тэр сэтгэхүйг нийгэмд бий болгохын тулд өөрт таалагдаагүй нэгнийг "коммунист”гэж нэрлэн хараан зүхэх залуус мундахгүй болсныг цахим мэдээллийн хуудсуудад бичсэн сэтгэгдлүүдээс харж болно. 

 

2

Олон нийтийг нэгдмэл зорилго, үзэл санаанаас ангид байлгах нөхцлийг бүрдүүлэх 

 

Үүнийг бас ажил амьдралын тогтвортой байдлыг үгүй хийх зорилт ч гэж нэрлэж болох юм.

2. Олон нийтийг нэгдмэл зорилго, үзэл санаанаас ангид байлгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хэрэглэдэг арга технологиуд нь            

а/ Төр, нийгмийн өмчийг задлан хувийн өмчид шилжүүлж өмчийн ялгавартай байдлыг бий болгох,/Үүн дотор газрыг хувьчлах нь улс орны тусгаар байдлыг үгүй хийхэд хүчтэй нөлөөтэй/

б/ Уул уурхайгаас бусад том аж үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулахгүй байх, төрөөс явуулж байгаа бодлого нь  зөвхөн жижиг дунд үйлдвэрийг л "дэмжих” бодлого барих,

/Энэ нь бас улс орны эдийн засгийг чадамжгүй байлгах зорилтыг давхар хангадаг. Улс орны эдийн засгийн өсөлт бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг байж хангагдах бөгөөд гэтэл жижиг дунд үйлдвэрээр энэ зорилтыг хэрэгжүүлж чадахгүй нь ойлгомжтой.Тиймээс том үйлдвэрийг биш жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх тухай л ярьдаг манай эрх баригчид хэний санаа зорилгыг хэрэгжүүлээд байгаа нь тодорхой юм/

в/ Даяршлын үзэл санааг дэлгэрүүлэх

г/ Томоохон үйлдвэрлэлд гадаадын хөлсний ажилчдыг авч ажиллуулах

д/ Улс оронд цагаачдыг оруулах бодлогыг дэмжих,

е/ Олон нийтийн үзэл санааг сарниулах олон ургалч үзлийг сурталчилах,

ё/ Үндсэний ухамсар сэтгэлгээг нь алдуулах, хэл соёл, шашин шүтлэгийн олон янзынтөлөвт оруулах, уламжлалт шашин соёлыг ньгутаан муучилж эсэргүүцэгчдийг бий болгох,

ж/ Түүхийг нь саармагжуулан мартуулах, итгэл үнэмшил, мэдлэг боловсрол, үзэл бодол гэх мэтээр нь өөр хоорондоо ялгаатай болгох,

з/ Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэгч нэрийн дор олон намын системийг бий болгон нийгмийг дотор нь хагаралдуулан талцуулах, 

и/ Төрийн үйл хэрэгт иргэний нийгмийн байгууллын оролцоог хангах гэгч нэрийн дор ТББ-ууд нэртэй гадны санхүүжилтээр угжигдан, үүрэг даалгаварыг нь биелүүлдэг хөлсний этгээдүүдийг бий болгох,

й/ Мөн нийгмийн идэвхитэй, бусдад нөлөөтэй, барууны бодлогыг эсэргүүцэх санаа бодолтой, төрөлхийн тэмцэгч чанартай  хүмүүсийг эрхшээлдээ оруулах, / эд мөнгөөр урхидах, садар самуун, мансууруулах бодис гэх мэтэд уруу татах, гэмт хэргийн хамтрагч,холбогдогч болгон гүжирдэх, бусад хэлбэрээр нэр төрийг нь гутаах, тагнаж чагнах, яллаж шийтгэх, тэгээд амь насыг нь хөнөөх хүртэл олон аргыг хэрэглэдэг байна/Үүний талаархи баримт жишээ дэлхийн бусад улс орнуудад төдийгүй манайд ч зөндөө бий. 

к/ Төрийн бодлого, үйл ажиллагааг тогтворгүй байлгах системүүд энд мөн чухал нөлөөтэй.          

            ТББ-уудын талаар нэмэж дурьдахад төсөл хэрэгжүүлэх нэрээр тагнуулын мэдээ цуглуулах үйл ажиллагааг ТББ-уудаар хийлгэж авдаг төдийгүй эсэргүүцэл тэмцлийн идэвхийг бууруулахын тулд хооронд нь өрсөлдүүлэх, яс хаях гэх мэт олон аргыг хэрэглэхэд ТББ-ууд тохиромжтой өгөөш нь болдог байна.

            Ер нь элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тусламж дэмжлэг үзүүлэх гэдгийн цаана, тухайн улс орны газрын хэвлийн доорхи баялаг, ус ургамал, ан амьтны тархац, тоо толгой, чанарын ялгаа хүн амын нас хүйсийн байдал зэргийг регистрийн дугаар, овог нэр, хаяг байршил, тэр ч байтугай, генийн бүтцийн онцлог, удамшлын өвчин, тэдгээрийн эмгэгшил үүсгэх эмзэг талууд, сонирхол зан араншин, улс төрчдийн хөрөнгө чинээ, төрөл садан, найз нөхдийн холбоо хэлхээ, амьдралын бэрхшээлтэй байдал, муу зуршил, сул тал, хувийн нууц гэх мэтийг нь хүртэл онгичин төнхөж нэг бүрчлэн судлах ажил хийгдэж байдаг нь үндэсний аюулгүй байдлыг ноцтой хохироож буй хэрэг явдал билээ.

            Гэтэл манай оронд эрүүл мэндийн, хүний эрхийн, ядуурлын эсрэг, байгаль хамгаалах, агаарын бохирдлыг судлах гэх мэт улс нийгмийн амьдралыг сайжруулахад огтхон ч нэмэр болохгүй өдий төдий төсөл хөтөлбөр хэрэгжиж, тэр бүхний цаана гадаадын тусгай албад сонирхож буй мэдээллүүдээ тийнхүү тухайн улсын иргэд байгууллагуудаар өөрсдөөр нь бэлтгүүлж авдаг                      

3

Ард иргэдийг юм ойлгох чадваргүй болгох

3. Ард иргэдийг аливаа үйл явдлын учрыг тунгаах чадваргүй байлгахын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

 а/ Боловсролын академик чанарыг үгүй хийх,

 б/ Барууны боловсролын стандарт гэгч шалгуурыг мэдлэгийн хэмжүүр болгох,

 в/ Гадаадын утга агуулга тодорхойгүй элдэв нэр томъёо хэрэглэх явдлыг өөгшүүлэх,

 г/ Элдэв уриа тунхаг, хоосон сүржигнэл, дуулиан шуугиан, шоу үзүүлбэрээр нийгмийн сэтгэл зүйг өдөөн жолоодох,

 д/ Урлаг спортын элдэв зугаа цэнгэлээр нийгмийг сатааруулах,

 е/ Оюуны бүтээлч үйл, нийгэмд чухал ажил хөдөлмөрөөс залуусыг хөндийрүүлж, залхуу хойрго болгох, /ингэснээр бодох сэтгэхээс залхуурч бусдын үгийг эрэгцүүлэхгүйгээр хүлээн авагч болдог/

ё/ "Тархи угаах” суртал ухуулгыг урлаг, уран зохиол, хэвлэл мэдээллийг ашиглан байнга явуулах, /гэнэн хэвшмэл ойлголттой болгох/

ж/ Худал гүтгэлэг, буруу мэдээллээр ухаалаг зөв үзэл санааны дуу хоолойг гутаан доромжилж, дарангуйлан булж, мэдээллийн хүчирхийлэл үйлдэх,

з/ Ялангуяа залуу үеийг бусдын үг сургамжийг сонсох чадваргүй болтол "эрх чөлөө”, "хүний эрх”-ээр "цэнэглэж”, эцэг эхийн үр хүүхдээ хүмүүжүүлэх боломжийг хязгаарлах,  

и/ Хувийн ашиг сонирхлоор аливааг хардаг сэтгэлийг нь оюун тархинаас нь хүчтэй ажилладаг болгосноор алдаатай үйлд хууртах гэнэн хандлагатай болгох,

            Манай улсад 1990 оноос хойш ерөнхий боловсролын сургалтыг шинэчлэх, "хуучин муу социализмын” сургалтын арга, бодлогоос татгалзах өөрчлөлт явагдаж ирсэн билээ.

            Хуучныг буруутган өөрчлөх болсноо тайлбарлахдаа "хүн болгон бүхнийг мэдэх албагүй. Өөрийн амьдралдаа хэрэг болох тухайлсан нэг мэдлэг мэргэжлийг эзэмшихэд сургалтыг чиглүүлэх ёстой” гэх бодлогоор академик сургалтаас татгалзаж, сургалтын программыг барууны стандартад нийцүүлэх гэсэн чиг хандлагыг барьж, тэгэхдээ сургалтын хөтөлбөр, заах хичээлийг янз бүрээр өөрчлөн, шинэ хичээл оруулах нэрээр хуучныг нь үгүйсгэн хасах зэрэг ажлууд хийгдэж ирсэн нь нийт хүн амынмэдлэгийг хомсдуулах, сэтгэлгээг өрөөсгөл болгох, аливааг эргэцүүлэн тунгаах оюуны чадамжийг үгүй хийхэд чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг нь байлаа.

            Жишээ нь нийт 4-р ангиудын үзэх сурах бичгийн агуулга, сэдэв сургууль болгонд шахам өөр, энэ жил уг ангид үзэж байсан хичээлийн агуулга, заах цаг нь дараа жил бүр өөрчлөгдсөн байх жишээтэй.

            Энэ нь бас үзэл бодол сэтгэлгээний өөр хоорондын ондоошлыг бий болгох бодлогыг нь ч давхар хангах юм.

4

Нийгмийг үнэн бодит мэдээллээс ангид байлгах

4. Ард иргэдийг үнэн бодит мэдээллээс ангид байлгахын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/ Юуны өмнө төрийгмэдээллийн хэрэгслээс салгажмэдээллийн хэрэгслийг хувьчлах нь үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байх үндэс суурь нь юм. Хувьчлагдсан мэдээллийн хэрэгсэл бол ашиг орлогыг тэргүүнд тавих бизнесийн байгууллага юм. Тиймээс төлбөрөө төлсөнд нь үйлчлэх нь зүй.

б/ Төр Засгийн хамгийн чухал бүтцийн нэг болох статистикийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээг хумиж, статистик мэдээллийг өгөх, авах үүрэг, үйл ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сүлжээг байхгүй болгох нь үнэн бодит мэдээлэл гаргах боломжгүй болгоно. Өөрөөр хэлбэл Төр Засаг нь өөрөө үнэн бодит мэдээлэлгүй байна гэсэн үг юм. 

в/ Үүнтэй зэрэгцүүлээд тоо мэдээлэл гаргах аргачлалыг бүдүүвчилснээр нарийн зөв мэдээллийг байхгүй болгоно. Жишээ нь цалин нэмэгдээгүй, ажилгүйдэл ихсэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад нийгмийн дундаж цалин өссөн, амьдрал сайжирсан статистик үзүүлэлт гаргаж болно. Энэ нь эрх мэдэлтэй хэдэн даргын төсвөөс авдаг цалинг хулгайгаар нэмэж хэдэн зуун саяыг халаасалдаг болгоход дундаж цалин өснө гэсэн үг. Тэгээд нийгмийн амьдралын үзүүлэлт сайжирч байна гэж ярина. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөнөөс хэдэн нөхөр ахиухан хулгай хийчихэд амьдрал сайжирдаг гэсэн ойлголтыг нийгэмд тулгаж байгаа хэрэг шүү дээ.

            Үүний адилаар Монголын баялгийг гадныхан ахиухан цөлмөх нь дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн гэсэн дүн болох жишээтэй. Энэ нь уг чанартаа дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнөөр монгол улс төдий чинээгээр хохирох болж байгаа юм. Харин олон нийт үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн юм чинь монгол улсын эдийн засаг сэргэж гэж ойлгодог.

г/ Дэлхийн улс орнуудыг янз бүрийн үзүүлэлтээр нь байр эзлүүлсэн олон улсын шинжээчдийн болон судалгааны байгууллагын гаргасан дүгнэлт гэх худал мэдээллүүдийг цацах,

            Ийм аргаар олон нийтийг бодит бус мэдээллээр хууран мэхлэх ажлыг явуулдаг. 

д/ Ийм байдлаар худал хуурмаг мэдээлэлд нийгмийг дасгах

5

Төрийг хүчгүй байлгах

5. Аливаа улсын төрийг хүчгүй байлгахын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/ Үүнд юуны түрүүнд төр гэдэг хэрэггүй, төргүй нийгэм байж болно гэсэн үзэл онол, философи гаргаж ирж Их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ил болон далд байдлаар суулгажөгч улс орныг авч явах залуусын тархинд тэрхүү үзэл онолыг хийж өгөх,

б/ Мөн төрийг өөртөө өмчгүй болгох, /газрыг хувьчлах/

в/ Гуравдугаарт мэдээллийн хэрэгслийг хувьчилж, төрд мэдээллийн хэрэгсэл байхгүй болгох, /Төрд хөрөнгөтэй цөөнхийн үгэнд орохгүй хүн гараад ирвэл хийж буй ажлыг нь олон нийтэд буруугаар ойлгуулах боломжийг мөнгөтэй хүмүүсийн гарт өгч буй хэрэг юм./

г/ Дөрөвдүгээрт төрийн байгуулалтын тогтолцоог нэгдмэл удирдлагад оруулахгүй болгосноорулс орноо хянах чадваргүй болгох, /Үүний тулд засаглал хуваах онол гэгчийг бий болгожээ. Үр дүнд нь төр засгийн үйл ажиллагаа нь улс орныг байтугай үйл ажиллагаагаа ч хянах чадамжгүй, хариуцлага хүлээдэггүй, хүнд суртлын "хөдөлдөггүй механизм” болон хувирдаг байна./  

д/ Төрд нь ухаантай, эх оронч сэтгэлтэй, ухаалаг, чадварлаг шударга хүмүүсийг гаргахгүй байх, гарсан ч асуудлыг шийдвэрлэх боломж чадамжийг нь хуулиар хязгаарлан боогдуулж ямар нэгэн дорвитой ажил хийх боломжгүй байлгах /Үүний тулд тийм хүмүүсийг хяналтдаа авч, нэр төрийг нь гутаах, янз бүрийн бохир хэрэгт хутгахыг оролдох, гүтгэн гүжирдэх зэрэг олон нийтийн зохион багуулалттай эсэргүүцлийг гаргахгүй байлгахын тулд авч хэрэгжүүлдэг аргуудыг энд бас давхар ашигладаг./

е/ Мөн нийгмийн ёс суртахууныг эвдэх, /Энэ нь төрд ёс суртахуунгүй нэр дэвшигчийг дэмжигч ухаан муутай увайгүй этгээд олширох бөгөөд ингэснээр төр засгийн үйл ажиллагааг завхруулах хулгайч луйварчид төрд үүрлэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. /

ё/ Олон намын системтэй болгох, ингэснээр төрийг бодлогогүй, залгамж чанаргүй болгох, /Энэ нь эрх мэдэлд өнгөлзөх санаархлын тоог төдий хэмжээгээр нэмэгдүүлж буй хэрэг бөгөөд ингэснээр бас Төр засгийг унагаахыг сонирхогчдыг төдий хэмжээгээр бий болгож буй хэрэг юм. Энэ нь амьдрал дээр төр засгийг эсэргүүцэх ядаж нэг том эсрэг хүч байнга байна гэсэн үг юм/ 

ж/ Сонгуулийн хугацаагаар бүтэц нь хувьсан, бодлого нь  өөрчлөгдөх тогтворгүй чанартай болгох

з/ Энэ бүхний үр дүнд Төр нь иргэдийн итгэлийг хүлээх чадваргүй болох,

6

Ард иргэдийг эдийн засгийн болон бусад талаар ядуу дорой, мөнгөний хараат байлгах

6. Эдийн засгийн болон бусад талаар ядуу тарчиг, мөнгөний хараат байлгахын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/Өмчийг хувьчлах нэрээр цөөнхийг хөрөнгөжүүлж, эдийн засгийн бүтцийг задлан ард иргэдийг ажилгүй, орлогогүйболгох,

б/ Үйлдэрлэлийн бүх технологийг барууны стандартад нийцүүлж өөрчлөх хэрэгтэй гэдэг нэрээр ашиглаж байсан техник технологийг нь эвдэлж сүйтгэн хог дээр хаяуулж улс орны эдийн засгийн суурь бүтцийг ньүгүй хийлгэх,

в/ Хүн амыг хөрөнгийн хувьд ялгаатай байдалд оруулж, бие биенээ мөлжих хөдөлмөрийн мөлжлөгийг бий болгох,

г/ Нийгмийн хэрэглээг үрэлгэн, цамаан болгох

д/ Бүтээн байгуулалтын гэх ажлыг гадны хөлсний ажилчдаар хийлгэж, ард иргэдийг ядуу байх нөхцлийг нь хангах,

е/ Улс оронд эдийн засгийн үр өгөөж өгөх үйлдэрт биш зөвхөн дэд бүтэц, хөшөө дурсгал, зам талбайн тохижилтонд хамаг хөрөнгий нь оруулуулж, зөвхөн зарлага гаргах санхүүжилт хийлгэх,

ё/ Олон улсын чуулга уулзалт хурал семинар зохион байгуулах, барууны шинжээч, зөвлөх үйлчилгээ авахад зээлийн хөрөнгөө зарцуулах,

ж/ Төсвийн норм үнэлгээг бодит үнэлэмжгүй болгох/Зам болон барилгын төсвийн норм үнэлгээг барууны томсгосон нормд шилжүүлэх нэрээр зам барилгын төсөв зардлыг хэд дахин нэмэж өртөг өндөртэй болгосон нь асар их хөрөнгө зарж бага ажил хийгдэх болсон./ 

            Зам болон барилгын төсвийн норм үнэлгээг барууны томсгосон нормд шилжүүлсэн нь ажил эрхлэгч компанид асар их ашигтай болгосноор, эрх мэдэлтэй бүхэн замын компанитай болж аваад, дэд бүтцийг хөгжүүлснээр улс орон хөгжинө гэдэг сурталчилгааг хүчтэй хийдэг, дэд бүтцэд хөрөнгө оруул гэж засгийн газрыг шахдаг, өөрөөр хэлбэл төсвийн мөнгийг замын ажлын нэрээр халаасалдаг улс төр бизнесийн бүлэглэл бий болсон.

7

Эдийн засгийн харилцааг луйврын шинжтэй болгох

7. Эдийн засгийн харилцааг луйврын шинжтэй болгохын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/ Төрийн хяналтын системүүдийг үгүй хийх,

б/  Нийгэмд шударга ёсыг барьж байх гол институци болсон шүүхийг хараат бус байлгах нэрээр шүүгчид гэдэг ямар ч хяналтгүй, хариуцлага хүлээдэггүй, хувь хүнийхээ ашиг сонирхлоор үйлчлэх тогтолцоог бий болгох,   

 в/ Дээр дурьдсан томсгосон норм үнэлгээ гэх мэт эдийн засгийн луйврын боломж нөхцлийг бий болгох,

г/ Чөлөөт үнэ, чөлөөт худалдаа, чөлөөт зах зээлийг бий болгох,  д/Аливаа үйл ажиллагааг гэрээ хэлцлийн үндсэн дээр хийхээр хуульчилж, харин гэрээний шударга байх зарчмыг үл хайхран, гэрээний үндсэн дээр бие биенээ хуурч мэхлэх, шударга бус харилцаа үүсэх нөхцлийг төрийн зүгээс зохицуулалтгүй үлдээх.

/Ажил олгогч ажилчин хоёрын харилцаанд ажилчдын цалин хөлсийг луйвардах явдлыг таслан зогсоох хуулийн зохицуулалтыг үл анхааран орхигдуулахгэх мэт/

е/ Сүлжээ бизнес гэх мэт луйврын аргыг худалдааны менежментийн боловсронгуй хэлбэр гэж тооцох.  

ё/ Том компаниуд татвараа төлдөггүй, жижиг үйлдэрлэгчдийн татварыг өндөр байлгаж байнга дарамтлах ялгавартай харилцааг бий болгох. /Түүний илрэх хэлбэр нь жижиг аж ахуй, үйлдвэрлэгчид татвараа төлөөгүй тохиолдолд дансыг нь хаах, үйл ажиллагааг нь зогсоох, өндөр торгууль ногдуулах гэх мэтээр байнга шахаж авдаг бол том компаниудын татвараа төлөхгүй байгаа зөрчлийг арилгах талаар санаа таихгүй явсаар, сүүлд нь татварын өршөөл гэгчээр хэрэгсэхгүй болгож ямар нэгэн ял шийтгэлгүй өнгөрүүлдэг гэх мэт/,

ж/ Эрх мэдлээ ашигласан, төсвийн их хэмжээний мөнгө, завшсан, зувчуулсан, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлийн хууль гарган ял шийтгэлээс чөлөөлөх,                

8

Нийгмийн ёс суртахууныг алдагдуулах

8. Нийгмийн ёс зүйг алдуулахын тулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/ Ёс зүйгүй, ичгүүр сонжуургүй байх нөхцлийг хувь хүний эрх чөлөөг хангах нэрээр бүрдүүлж өгөх, 

/Үр дүнд ньЯнхандалт, мөрийтэй тоглоом гэх мэтийг албан ёсоор зөвшөөрөн тиймэрхүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагыг бий болгох, Түүнийгээ эдийн засгийг "солонгоруулах” гэж байна гэх мэтээрсурталчилахаас үл ичдэг болгох,/

б/ Хүний эрхийг хамгаалах нэрээр ёс суртахууныг, эрүүл ухааныг алдагдуулсан буруу зуршлыг хүүхэд залууст суулгахын тулд ил далд хэлбэрүүдээр сурталчлах, улс үндэстэнд хүртэл янз бүрийн албадлага шахалт үзүүлэх, 

/Жишээ нь ижил хүйстний гэрлэлтийг, үр хөндөлтийг, янхандалтыг чөлөөтэй болгохыг, цаазын ялыг халахыг, тэр ч байтугай хар тамхи мансууруулах бодис хэрэглэхийг тулгах явдал олон улсын харилцаанд гарч байсан, гарсаар ч байгаа./

в/ Садар самууныг, хүчирхийллийгсурталчилсан элдэв кино, зохиол, урлагийн төрөл зүйлийг чөлөөтэй болгох,

г/ Чөлөөт худалдаа гэдгээр бусдыг үл өрөвдөх, үл хайрлах ичгүүр сонжуургүй мөлжих, луйвардах боолчлох нөхцлийг хангаж өгөх  

д/Иргэдийн үрэлгэн цамаан хэрэглээнд сургах,

"Хэвлэлийн эрх чөлөөг хангаж”, худал гүтгэлгийн мэдээ мэдээлэл дамжуулах, хов тараах боломжийг нь хангаснаар иргэдийг худал хуурмаг, хутган үймүүлэх явдлыг хэвийн үзэгдэл гэсэн сэтгэл зүйг бэлтгэж, худал хуурмагийн дадал хэвшилд сургах

е/ Элдэв гаж үзэгдэл, буруу хазгай явдлыг эрх чөлөөний илэрхийлэл, урлагийн төрөл хэлбэр гэх мэтээр тайлбарлах философийн элдэв онол номлолыг гаргаж, их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулан эрдэм ухаан болгон зааж сургах, /ёс зүйн нигилизм, эволюционизм, постмодернизм, постструктурализм, утилитаризм, фрейдизм, экзистенциализм, прагматизм гэх мэт олон урсгал/  

ё/ Эгойзмыг хамгаалахад чиглэсэн ёс суртахууны гаж буруу номлолуудаар ёс зүйн мөн чанарыг алдагдуулсан сөрөг ёс зүйн элдэв философи онол, номлолыг бий болгон сурталчилах, 

ж/ Төрд ёс суртахуунгүй этгээд гарах боломжийг сонгох сонгогдох эрх гэдгээр хаацайлан хамгаалж хуульчлах,

 

9

Нийгмийн сэтгэл зүйг уруу дорой байлгах

9. Нийгмийн сэтгэл зүйг уруу дорой байлгахынтулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/ Юуны түрүүнд улс орныг нь ард иргэдийг нь ядууруулах, Бусдын хараат байдалд оруулах,

б/ Шударга бусын эсрэг аливаа тэмцлийг гутаан доромжилж, гүтгэн буруутгаж, хүчээр нухчин дарах, тийм үзэл бодолтныг ганцаардуулан, шахан хавчиж, амьдрах аргагүй болгох,

в/ Аливаа зохицуулалтыг зөвхөн мөнгөөр шийддэг харилцааг бий болгох, Мөнгөгүй хүн амьдрах, аргагүй, мөнгөний төлөө бүхнээ золин бөхийхнөхцлийг бүрдүүүлэх,

г/ Нийгмийн шударга бус харилцааг хууль эрх зүйн зохицуулалтаар дэмжих, /Энэ нь цөөнхийн баян чинээлэг байдлыг хангах зорилгоосоо шууд урган гардаг/

д/ Нийгмийн ёс зүйг алдуулахын тулд хэрэгжүүлдэг арга хэрэгслүүд нийгмийн сэтгэл зүйг уруу дорой байлгах үүргийг давхар хангадаг.

         

10

Хүмүүсийг бэртэгчин үзэлтэй болгох

10. Хүмүүсийг бэртэгчин үзэлтэй болгохынтулд хэрэгжүүлдэг арга технологи нь

а/ Бэртэгчин үзэл санааг сайшаан магтсан, зөвтгөсөн уран зохиол, кино, жүжиг гэх мэт соёл урлагийн бүтээлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх,

б/ Бэртэгчин аминч үзэл санааг зөвтгөхөд хэрэгтэй онол, арга зүй, үзэл санааг дэмжин урамшуулж, магтан алдаршуулах, өргөмжлөн сурталчлах,

в/ Бэртэгчин байдлыг хамгаалсан, дэмжсэн бодлогыг хуулийн хүрээнд хангах,

г/ Үзэл санааг нь өөр хоорондоо ижил бус байлгах, ёс суртахууныг нь алдуулах, ядуу дорой байлгах дээр дурьдагдсан бусад арга хэрэгслүүд мөн энэхүү бэртэгчин үзэл санааг амь бөхтэй болгох үүргийг давхар гүйтгэдэг.   

11

Дэлхийн банк санхүүгийн эзэд бүхнийг өөрсдийн хяналт эрхшээлд оруулан, газар нутаг, байгалийн баялаг болоод ард иргэдийг нь ч худалдаж, худалдан авч, дураар эдлэж хэрэглэж болох эд хэрэгслийн төдий болгон хувиргах үндсэн зорилго нь

 

Дээрхи 10 зорилт хэрэгжсэнээр  

а/ Төрийн эрх мэдлийг гэмт хэргийн бүлэглэлүүдийн гарт атгуулан, ард иргэдийнх нь эсрэг ашиглах өөрсдийн зэвсэг болгосноор,

б/ Ард иргэдийг нь өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх, эсэргүүцэн тэмцэх итгэл сэтгэлгүй, сэтгэн бодох чадваргүй, ичих, эрхэмлэх ёс суртахуунгүй, адгуус /зомби/ болгосноор,

хэрэгждэг ажээ.    

 

            Ийнхүү "би”  гэсэн бэртэгчний үзэл санаа дэлхий нийтэд хүрээгээ тэлэн, "бүгдээрээ”гэсэн нийтийн ашиг сонирхлын эсрэгсэтгэл зүйн дайн болон ахуй, оюуны бүхийл салбарыг хамран эрчээ авч байна.  

 

 

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 12:33
Yesterday, 12:29
Yesterday, 12:10
2018/11/15, 18:12
2018/11/15, 16:31
2018/11/15, 14:58
2018/11/13, 16:55
2018/11/13, 14:37
2018/11/12, 17:04
2018/11/12, 13:13
2018/11/12, 11:23
2018/11/12, 10:34
2018/11/12, 10:08
2018/11/12, 09:54
2018/11/12, 09:36
2018/11/12, 09:30
2018/11/12, 09:26
2018/11/12, 09:23
2018/11/09, 15:20
2018/11/09, 15:11
2018/11/09, 13:35
2018/11/09, 13:29
2018/11/09, 13:24
2018/11/09, 13:21
2018/11/09, 11:28
2018/11/08, 16:39
2018/11/07, 11:49
2018/11/06, 11:51
2018/11/02, 20:06
2018/10/31, 16:20
2018/10/29, 17:37
2018/10/29, 15:44
2018/10/29, 15:14
2018/10/29, 13:36
2018/10/29, 13:35
2018/10/29, 11:24
2018/10/29, 09:21
2018/10/29, 09:19
2018/10/29, 09:08
2018/10/24, 12:21
2018/10/23, 17:50
2018/10/23, 13:42
2018/10/23, 13:36
2018/10/23, 11:43
2018/10/23, 10:25
2018/10/23, 09:34
2018/10/23, 09:28
2018/10/23, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2016/05/16, 13:04
2015/01/23, 10:16
2014/10/10, 15:36
2017/01/12, 10:49
2017/05/11, 11:37
2014/12/19, 15:42
2018/05/16, 14:55
2015/12/03, 17:31
2016/06/10, 20:06
2016/09/01, 12:28
2016/09/01, 12:25
2014/10/10, 15:35
2017/06/07, 16:30
2018/09/28, 11:52
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2016/06/20, 12:32
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/26, 15:41
2014/12/15, 13:01
2014/10/20, 10:41
2017/05/03, 13:50
2015/02/03, 11:30
2014/12/09, 18:32
2014/10/20, 19:51
2016/05/24, 19:44
2014/12/08, 12:49
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин