|

Нийслэлийн МАН-ын бага хурал ширүүхэн болж байна


Нийслэлийн МАН-ын бага хурал ширүүхэн болж байна

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал Хүүхдийн ордны хурлын танхимд үргэлжилж байна. Бага хурал нийслэл дэх МАН-ын 36 мянган гишүүний төлөөлөл болох 369 гишүүний ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хурлаар намын хяналтын хорооны тайланг хэлэлцэж, нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох юм.

 

Бага хурлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээлээ. Мөн Бага хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн бөгөөд Ерөнхий сайдын хувиар АНУ-д ажлын айлчлал хийж байгаа тул МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэндчилгээг уншиж, танилцууллаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлын төлөөлөгчдөд амжилт хүсээд, "Нийслэл Улаанбаатар хот бол Монгол Улсын зүрх нь. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагын багийн үйл ажиллагаа, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь Засгийн газрынхаас дутахгүй чухал байдаг. Тиймээс нийслэлд ялагдах эрх бидэнд байхгүй. Том зорилго, том эрх ашгаа бодсон зөв шийдвэр гаргаж, цаашид илүү эв нэгдэлтэй байж шаргуу ажиллана гэдэгт итгэж байна. 2021 онд МАН-ын 100 жилийн ой болно. 100 жилийнхээ ойгоо ялалтын буухайтай тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт би итгэж байна” гэсэн мэндчилгээ ирүүлжээ.

Хурлын эхэнд хурал зохион байгуулагчдын зүгээс Бага хурлын даргад нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, орлогч даргаар Х.Цогцэцэг нарыг дэвшүүлсэн бол заалнаас БЗД-ийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан Бага хурлын даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр "Өмнө нь Бага хурлыг удирдах даргын өрсөлдөөн гардаггүй байсан. Тиймээс тооллогын комиссоо байгуулаад, нууцаар санал хураая. Намын эв нэгдлийг бодоход нууц санал хураалт зөв” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Гэвч намын дүрмийн дагуу саналыг ил явуулж, хурлын даргаар 173 гишүүний саналаар нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлыг Г.Мөнхбаяр даргалахаар болов. Харин Бага хурлын орлогч даргад заалнаас өрсөлдөгч байсангүй.

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал хөтөлбөрийн дагуу Нийслэлийн хяналтын хорооны илтгэл, Мандатын комиссын илтгэл, Нийслэлийн МАН-ын хорооны илтгэлүүдийг хэлэлцэн, үргэлжилж байна. Дөнгөж саяхан нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч Хотын дарга С.Батболд илтгэл тавьсны дараа намын Бага хуралд хаалттай горимд шилжив.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин