|

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ


Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

 

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж хүн, мал амьтны гоц халдварт  шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын  талаар хэлэлцлээ.


Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарсантай холбогдуулж Улаанбаатар хотод энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн. Захирамжийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал харицсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нийт 9 автотээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын постуудад мэргэжлийн байгууллагуудын бүрлэдхүүнтэй хяналтын цэг ажиллаж ариутгал халдваргүйжүүлэл хийж байгаа юм байна. Мөн Төв аймгийн Засаг даргад болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад шүлхий өвчинтэй тэмцэх талаар нийслэлийн Засаг даргын албан тоот хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ.   Өнөөдрийн байдлаар Төв аймгийн  Мал эмнэлэгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа, Багахангай, Налайх, Багануур дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж улсын нөөцөөс шүлхийн вакцин хувиарлуулан 2016.08.25-ны өдрөөс Багахангай дүүрэгт вакцинжуулалт хийж эхэлсэн, ажлын явц 70 гаруй хувьтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ. Мөн Налайх, Багануур дүүргийн нуаг дэвсгэрт байгаа үхэрт шүлхийн эсрэг вакцин хийж, вакцинжуулалтын ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 08 гэхэд дуусгах төлөвлөгтөөтэй  ажиллаж байгаа юм байна.  Мал эмнэлэгийн газраас Улсын Мал эмнэлэгийн үржлийн газартай хамтран Багахангай дүүргийн 1,2-р хорооны 350 малаас цусны дээж цуглуулан шүлхийн дэгдэлтийн үеийн тандалт судалгааг хийж эхэлсэн байна. Энэ нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодотгов.

Нийслэлийн Онцгой комиссын хурлаас,  Сонгинхайрхан дүүргийн Эмээлт, Багануур дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд шинээр байгуулаад ашиглаагүй байгаа ариутгалын 2 пунктын ус, ажиллах орон тооны асуудлыг шуурхай шийдвэрлэж хэвийн ажиллах, Эмээлтийн товчоонд байрлах Автозамын хөгжлийн газрын барилгыг ашиглалтад хүлээн авч нийслэлийн Мал эмнэлэгийн газар, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газрыг байрлуулах, ажиллах нөхцөл бололцоогоор хангахаар шийдвэрлэлээ.  

Мөн одоо үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрхийн товчоо нь суурьшлийн бүсэд орсонтой холбогдуулан нэн даруй зүүн тийш  шилжүүлэх,  Баянзүрх дүүргийн 11-р хороонд амьд мал худалдаалж буй цэгийг түр зогсоох шийдвэр гаргав.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн баталгаат бус замуудад "Мэргэжлийн албад”-ын хөдөлгөөнт эргүүлийг нэмж гаргах, халдварт өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх захирамж гарган хөрөнгө зардлыг шуурхай шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн өвчний голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж,  нийслэлийн цэргийн штаб, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин