|

Хурд ба үхэл


 

Хурд ба үхэлЗам тээврийн осол, гэмт­лийг бууруулахад  дорви­той ажил өрнүүлэхгүй бол горь­гүй нь. Монголчууд зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Төмөр  замыг дагаж  хот суурин, төмөр замчдын өртөө, зөрлөг байгуулагдаж хөгжил ирсэн. Өдгөө аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбож, үүнийг дагаад хөгжил айсуй нь үнэн. Эдийн засаг талаасаа гэхэд шатахуун, тосны зардал хэмнэх, техникийн эвдрэл гэмтэл багасах гээд "хэмнэлттэй” зүйл байдаг л байх. Сайн зүйлийг заавал сөрөг зүйл дагадаг гээд орхиж болохгүй зүйл нь  орон нутгийн зам дээр гарч байгаа авто тээврийн осол, түүнийг дагасан хүний алтан амь насны асуудал. Зам дагаж үхэл ирж байна. Замын цагдаагийн албаны хүний хэлсэнээр " Хот суурин ялангуяа Улаанбаатар хотод зам тээврийн ослын 80-90 хувь нь  гардаг. Арваад хувийн осол орон нутгийн замд.Гэтэл эсрэгээрээ авто тээврийн ослоор нас барагсдын 80-90 хувийг орон нутгийн замд гарсан ослууд эзэлдэг” гэсэн нь нэгийг бодогдуулна.  

Монгол Улсын хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь 2 хүрэхгүй хувийг эзэмшдэг, 2 хувь нь нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшдэг гэдэгтэй адил сонсогдоно.  Нэг үеийг бодоход аймгуудын төвүүдийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимжиж, зам харгуй сайжрахын хэрээр жолооч нарын анхаарал болгоомжгүй байдал улам бүр нэмэгдсэн. Хотын ачаалал ихтэй замаас гарч  "бурхангүй газрын бумб галзуурна” гэгчээр  хурд  хэтрүүлж эсвэл  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсанаар олон хүний амь насыг эрсдэлд оруулна. Он гарсаар авто тээврийн ослын улмаас 165 хүний амь нас хохирчээ. Дайн самуунтай улс орнуудад ч хагас жилийн дотор  ийм олон хүн энддэггүй. Гэвч анхаарал болгоомжгүй, өөрсдөө аюулд ойртох байдал улам дордох шинжтэй.

Сэлэнгэ, Төв, Дундговь, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл зэрэг  аймгийн нутаг дэвгэрийн хатуу хучилттай авто замуудад гарсан осол  дийлэнх хувийг эзэлжээ. Ингэж л өөрсдийнхөө хариуцлага, болгоомжгүйгээс болж  хөгжил авчирах замыг үхэл тээх зам болгоод байна.

Замын цагдаагийн албанаас босоо , хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замуудын осол аваар их гардаг цэгүүдийг тэмдэглэн, байнгын хяналт, шалтгалт тавьж байгаа ажээ. Гэвч иргэдийн ухамсар үүнд хамгийн чухал юм. Хэдий сайхан зам байлаа ч "сэгсийтэл" давхиад байх нь сайн зүйлд хүргэхгүй нь лавтай. Тиймдээ ч "сайн явж ирэв үү гэж асуухаас, хурдан явж ирэв үү" гэж асуудаггүй шүү дээ.

Хурдны зам гэж мэдэх билүү

Хурдны зам гэж юу байдгийг монголчууд мэдэхгүй. Үнэндээ бол "Нарны зам”, "Насны зам”, "Мянганы зам” гэхээс цаашгүй шүү дээ. Тэгвэл "Энэ олон салаа замын алинаар нь явах вэ” хэмээн хошигнодог үе ард үлджээ. Орон нутгийн замууд шинэчлэгдэж одоо удахгүй хурдны зам тавигдана. Гэхдээ одоо ашиглагдаж байгаа орон нутгийн замуудыг "хурдны зам” гэхгүй. Энэ мэт зам барьчихаад хурдных гэвэл олон улсад төдийгүй орчлон ертөнцөд онигоогоо чирэх байлгүй. 

 

Замын хөдөлгөөний дүрэмд автомашиныг хэдэн км цагийн хурдтай явахыг тусгаж өгсөн байдаг. Хот доторх болон орон нутгийн замд өөр өөр хурдтай явна. Тухайлбал, хөдөө орон нутагт суудлын авто машин 80, ачааны машин 60, механикжсан тээврийн хэрэгсэл 40 км цаг явах журамтай. 

Харин хурдны зам бол өөр. Монголын нөхцөлд 100-гаас дээш км цагийн хурдтай давхих хурдны зам байхгүй. Байлаа гэхэд эрсдэл өндөртэй. Хурдны замд огцом хурдаа авах, гэнэт тооромслох нь бензин үрэгдэхэд нөлөөлөхөөс гадна осолд өртөх өндөр магадлалтай байдаг.Тэгэхээр хурдны замаар давхиж буй жолооч хурд хасах эрхгүй гэсэн үг. Ингэхээр хурдны замаар явах жолооч ур чадвартай байх ёстой. Чанаргүй жолооны курсийг дүүргэсэн дадлагчид хурдны замаар явах нь байтугай барааг нь хараад сүрдэх биз. Хурдны зам гэдэг эргэлтүүд нь тэгш хэмтэй. 

Холын замд жолооч нар хурдтай явдаг учраас эргэлтүүд дээр замыг налуулж өгдөг ёстой. Гэтэл орон нутгийн замууд овоолсон шороон дээр суурилуулсан асфалтиас өөр зүйлгүй шүү дээ. Адаглаад тэмдэг, тэмдэглэгээ гэж "оо” заачихсан. Суурин газраас хурдын замд шилжсэн гэх тэмдэглэгээ хэрэгтэй. Гэтэл хаана юуг хатгасан нь тодорхой бус шонгууд бий. Замын тэмдэглэл хэдэн км-т байрлах вэ, ямар учиртай вэ гээд нарийн зүйл олон. Ганцхан жишээгээр гадныхантай барьцъя. Барууны орнуудад хурдны буюу тууш замд зөвшөөрсөн дээд хурд нь 80-100 км цагийн хооронд байх. Гэхдээ эдгээр орнуудад замын стандарт хэр билээ. Манайх шиг муруй, саруй замд 80-100 км цагийн хурд хэтэрхий их тоо. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмэнд хурдны замд ийм цагийн хурдтай явна гэсэн журам одоохондоо алга.


Чадвартай жолооч бэлтгэхийн тулд чанартай курсууд хэрэгтэй 

Би жолооны курс төгссөн болохоор өөрийгөө "жолооч” гэж бод­дог. Жолооны дүрмээ сайн мэдэхгүй. Хотын жолоонд ч цөөхөн гарч байсан. Иймээс би өөрийгөө сайн жолооч гэж боддоггүй юм. Хэдийгээр өөртөө итгэлгүй жолооч ч өрөөл бусдын хөдөлгөөнд саад учруулж, хэн нэгэнтэй мөргөлдөж явсангүй. Хотын төвөөр явахдаа хэл ам татлаад байдаггүй болохоор би зөрчилгүй жолооч. Харин хөдөө орон нутгийн замаар явахдаа маруухан. Тэгэхээр хурдны замаар явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй биз. Над шиг "мэдлэгтэй” жолооч цөөнгүй бий. 

Гэхдээ ихэнх нь ид далд хэлбэрээр, хэн нэгний нөмөр нөөлгөөр жолооны үнэмлэх халааслачихсан байдаг. Энэ бол нууц зүйл биш. Миний тойрон хүрээлэгчдийн дунд ч хулхи жолоочид олон байгаа. Ашиг олж байвал ард нь ямар жолооч бэлтгэгдэж байгаа нь хамаагүй арчаагүй жолооны курсууд авто ослыг өөгшүүлж байна. Ухарч мэдэхгүй атлаа  урагшлахаас өөр зүйлгүй дормын сэтгэхүйтэй жолооч нарт дорвитойхон арга хэмжээ авах цаг нь болжээ. Жолооны курст суралцаж байгаа нэртэй жолоо мушгиад явж байгаа залуус ч олон. Баян айлын хүүхдүүд жолоонд суух нь байтугай хэн нэгний халаасанд хэдэн цаас шургуулаад автомашин хүлэглэдэг айхтар жишиг бий. Иймэрхүү маягийн жолооч нар энэ улсад бүртгэгдээд байхад хурдны замыг ярихын хэрэг байна уу даа.



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин