|

Зам муу хийх нь том "нүгэл"


 

Зам муу хийх нь том "нүгэл"

Манайд  авто замын  бүтээн байгуулалт мөнгө олох хэрэгсэл болсоор удаж байна. Өнгөрсөн хугацаанд албан тушаалаа ашиглан чанаргүй зам барьж, хэл ам дугуулсан хүмүүсийг уншигчид надаар хэлүүлтгүй мэдэж бий болов уу. Тэд бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Д.Дамба-Очир нар. Муу нэрийг хусавч үл арилна гэгчээр тэдний барьсан зам одоо ч олон хүнийг бухимдуулж, тэдний замд иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. 

 

Замаас идсэн мөнгөөрөө одоо АТГ шалгагдаж байгаа  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын балаг өдгөө хэнтийчүүд болон зорчигчдын хараалыг барж байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд Б.Гарамгайбаатарын "Монроуд” ХХК Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийлцсэн. Тэгвэл  Б.Гарамгайбаатарын ашиглалтад өгсөн зам тавьсан цагаасаа хойш нэг жилийн дараагаас эхлэн эвдэрч, зорчигчид үүгээр бартаат замын уралдаан шиг л зорчдог болсон гэдгийг эх сурвалжууд хаа хаанаа хэлсээр удаж байгаа.

 

Зам муу хийх нь том "нүгэл"

Ямар сайндаа л уг замыг  "Гарамгайбаатарын зам", "Тамын зам", "Гарамгайбаатарын балагтай зам" гэж  нэрлэж байхав. Түүнчлэн  Гарамгай нөхрийн тавьсан замыг өдгөө "Дуутын зам” гэхээр андахгүй, улсын комисс хэдэн жилийн өмнө тууз хайчилж, чанартай хэмээн үнэлэн сүр дуулиантайгаар хүлээн авч байв.

 

Жолооч нарын хэлж буйгаар энхэл, донхол ихтэй тус замын бартааг гаргахын тулд жинхэнэ жолоочийн ур чадвар гаргаж явах хэрэг гардаг гэх. Мөн Б.Гарамгайбаатарын барьсан замаар зорчиж явсан Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг осолдсон тухай мэдээлэл цацагдаж тухайн үед нь Гарамгайбаатар  мэдээллийг хав дарж байсан гэдэг юм билээ. Уг нь тус зам зүүн гурван аймгийг нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалт. 

Эргэн сануулбал уг замыг "Насны зам” ХХК замаа тавихдаа нэг километрийг нь 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр тавьж байжээ. Гэтэл "Монроуд” ХХК ганц хоёр жил өнжсөний эцэст зам тавих төсвөө 230 сая төгрөг болгон нэмж чанаргүй зам тавьж, Улсын комисст хүлээлгэн өгч байсан гэдэг. Тодруулбал, замын гүйцэтгэл хийх эрхээ зэрэг авсан хоёр компанийн нэг нь "Насны зам”, нөгөө нь "Монроуд” байж. "Насны зам” хямд өртөгтэй сайн чанартай замыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байхад, "Монроуд” компани эрхээ авчихаад алга болчихож. Хэсэг хугацааны дараа "Монроуд” энэ замыг хүлээлгэн өгөхийн тулд өртгийг нэмэх хэрэгтэй гээд мөнгө нэхэж эхэлсэн гэдэг юм билээ.

 

Зам муу хийх нь том "нүгэл"

 

Ямартай ч мөнгө төгрөг, хэл ам дагуулсан,   машин явах эцэсгүй болоод байгаа  Б.Гарамгайбаатарын барьсан  гайт замд цөөнгүй хүний амь эрсэдсэн гэдгийг уншигч та сайн санаж буй. Цаашид ч Б.Гарамгайбаатарын барьсан  замд хүний амь эрсдэхгүй гэх баталгаа байхгүй байна.

Мөн тамын замыг 7 жилийн турш барьсан Д.Дамба-Очирыг ч энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Түүнийг хууль журам хэрхэн зөрчиж байсныг эргэн сануулах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт МОНГОЛ ТӨРИЙН Молиго-Очир нэрийг нэгэн мэдээллийн сайтаас оноочихсон байсан.

Тэрээр Төв аймгийн Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавина гэж тендер авчаад, замаа тавихгүй баахан алга болсон. Сүүлд нь нэг зам тавьсан нэртэй ч, жолооч нарын үйлийг үзсэн тамын юм  барьсныг нь олон хүн хэлдэг. Гол нь тэр зам тавих мөнгөө Анод банкнаас гаргуулж авч байсан гэх мэдээлэл байдаг.

Жолооч нарын үйл тамыг цайсан замын автор түүнийг Лүнгийнхэн   Зам-Очир гэдэг бол жолооч нар Там-Очир хэмээдэг. Түүний "Очир төв” компани нь Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь үнэхээр шаардлага хангахгүй зам болсныг жолооч нар хэлсээр удаж байна.

Д.Дамба-Очир гишүүн эргэн төлөгдөх нөхцлөөр буюу зээлээр зам барьж байгаа гэдэг шалтгаанаар удаа дараа мөнгө авч байсан байдаг.  Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас түүнд олгохоор шийдвэрлэж байсан. Бүр болоогүй Засгийн газар Д.Дамба-Очирт дахин 22 тэрбум төгрөгийг олгож, тамын замыг нь дэмжсэн байдаг.

Санхүүжилт авч эхэлснээсээ хойш  7 жилийн дараа ашиглалтад орсон Лүнгийн замтай холбоотой асуудлаар жолооч нар  Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байсан удаатай.

 

 

Ямартай ч "Авто зам" бол тухайн улс, хотынхоо хөгжил дэвшил, өнгө үзэмжийн илэрхийлэл. Нэг суурингаас нөгөө суурин руу бартаагүй замаар саадгүй  хүрэх нь замын бүтээл байгуулалт,  гүйцэтгэлээс ихээхэн шалтгаална. Харин олон хүний амь нас, эд хөрөнгө, хараалыг барж байгаа зам ямар олиг байхав.

Тэгэхээр зам муу хийх хь том "нүгэл". Тэгвэл нүглийн нүдийг гурилаар хуурсан гэдэг Б.Гарамгайбаатар, Д.Дамба-Очир нарын замын балаг үргэлжилсээр өдгөө эхнээсээ өөрсдийг нь ороож хууль хяналтаар шалгагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин