|

Бандааш Д.Гантулгыг өмөөрсөн нэг жил


Бандааш Д.Гантулгыг өмөөрсөн нэг жил

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудал бүтэн нэг жилийн хугацаанд Монголын Улс  төрийг бужигнууллаа.   2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийтэд ил болж, анхандаа улс төрийн зорилготой хэмээж байсан ч үнэнд гүйцэгдэж эхэлсэн байдаг.  УИХ-ын түүхэнд хараар бичигдэх үйл явдлын гэрч нь энэ парламент болж байна.  Гэхдээ Д.Гантулгатай холбоотой асуудлыг тойргоор харахад энэ дундаас хамгийн муухай харагдаж байгаа МАН-ынхан.
Монголын улс төрийн ууган хүчин энэ асуудалд дэндүү шударга бус хандлаа. Анхнаасаа залуу гишүүнийхээ толгойг илж, авч үлдэх гэж улайраагүй бол Д.Гантулга ингэтлээ туйлдахгүй байсан. Энэ парламентын нэр хүнд ингэтлээ шороотой хутгалдахгүй байлаа.  Хууль баталдаг танхимдаа олон удаа хүчингийн хэрэг "шүүхгүй” байв.  Залуу хүний үнэ цэнэ ингэтлээ унахгүй байв. Төрийн тэргүүн нь хүчингийн хэрэгтэй холбоотой  хориг бичиг гаргахгүй байсан.  Энэ бүхэнд МАН л буруутай. Гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн алдаа гаргасан залуу гишүүнээ эхнээсээ "Учраа олоо” гээд л явуулчих байсан юм.  УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтээ олон удаа МАН-ын удирдах зөвлөлд хүргүүлж байсан гэх мэдээлэл бий.  Яагаад хүлээж аваагүй юм бол.
УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан  МАН-д нэг  суудал тийм чухал байв уу.  УИХ-ын нэр хүндээс илүү намын эрх ашиг эрхэм байсан уу.   Хүчингийн хэрэгтэй холбоотой асуудал намын бусад гишүүдийн дунд байдаг ч энэ мэтчилэн дарж өнгөрдөг тэр зарчмаараа ажиллах гэж үзэв үү.
УИХ дахь 65-ын бүлэг нь 33, 32 болж хуваагдсан бол 33-ын бүлгийнхэн Д.Гантулгыг авч үлдэх гэж их ч үзсэн дээ. УИХ-ын чуулганаар Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж, авч үлдэх тогтоол хүртэл гарч байлаа.  Энэ асуудлаарх санал хураалтад 57 гишүүн оролцсоноос Т.Аюурсайхан, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, М.Оюунчимэг, О.Батнасан, Д.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Г.Занданшатар, Б.Батзориг нарын гишүүд хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж үлдсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байв.  Мөн МАН-ын бүлгийн хурал дээр  намын дарга  У.Хүрэлсүх "Залуу гишүүндээ боломж олгоод авч үлдмээр байна” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.
Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат "Д.Гантулгыг уг нь авч үлдмээр байна. Даанч дандаа согтуу яваад байна” гэсэн утгатай зүйл ярьж.  Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Би бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тал дээр санал өгсөн. Би ёс зүй, шударга ёсны төлөө яваа” гэсэн бол Ц.Цогзолмаа гишүүн их л эелдгээр бараг л "Больж үз” гээд хэлчихсэн байна. М.Оюунчимэг гишүүн "Гишүүдийн ёс зүйн асуудлыг ярих цаг болсон. Ажлын хэсэг гаргаж гишүүдийн ёс зүйн асуудлыг шалгая. Ажлын хэсгийг нь би ахалмаар байна” гэхэд зарим гишүүд "Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтад авч үлдэх санал өгчихөөд юун гишүүдийн ёс зүйг шалгах, юун ажлын хэсгийг ахлах вэ” хэмээн инээлдэцгээж байсан гэдэг. Мөн  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байнгын хорооны хурал дээр "Заавал  нэг хүн дээр улайраад байх хэрэггүй. Ялангуяа Д.Гантулгыг онцолж яриад байна. Тэгш хандах ёстой.
Үндэслэлтэй нотлох баримт байгаа эсэхийг нь лавлах ёстой гэж харсан. Д.Гантулгыг нүдийг нь ухчих гээд, дээр дооргүй доромжлоод байна” гэж байв.  Ийнхүү  МАН ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гишүүнээ явуулдаг, хариуцлага тооцдог биш авч үлдэх гэж улайрдаг.  УИХ-ын гишүүний  ёс зүйн зөрчилд "үгүй” гэж биш "за” гэж хэлдэг нам болохоо харуулав.  Д.Гантулгыг авч үлдэх УИХ-ын  дээрх тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол хүчингийн хэрэгтэй холбоотой асуудал дахиад үргэлжлүүлэн  монголын улс төрийг бужигнуулж мэдэхээр байв.  Ийм л ёс зүйтэй нам монголыг удирдаж байна.   Ямартай  ч МАН бандаашаа өмөөрсөөр яг нэг жилийн дараа үнэнд гүйцэгдлээ.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/16, 14:26
2018/05/16, 14:55
2023/06/08, 12:44
2019/04/09, 12:59
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2018/12/12, 09:32
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2016/07/25, 08:50
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин