|

УИХ-ын Байнгын хороодын даргад нэр дэвшигчдийг дэмжлээ


УИХ-ын Байнгын хороодын даргад нэр дэвшигчдийг дэмжлээ

 

Улсын Их Хурлын Байнгын хороод өнөөдөр /2016.07.21/ үдээс хойш хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 18 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад 2000 оноос хойш Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай парламентч Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан саналаа хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Төсвийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан даргалав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар саналаа хэлж нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 02 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалав. Хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, О.Баасанхүү нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Н.Учрал нар үг хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаас байнгын хороо ажлаа эхлэх хэрэгтэйг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа байнгын хорооноос гарч байгаа шийдвэр бүхэн айл өрх бүрт чиглэх ёстой. Энэ бол хамгийн их ачаалалтай ажиллах байнгын хороо. Иймд зөв менежменттэй ажиллах нь чухал гэлээ. Мөн гишүүдийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилд тус байнгын хороонд ажиллаж, нийгмийн салбарын чухал хууль, тогтоомж, баримт бичгүүдийг батлуулахад идэвх, санаачлагатай ажилласан туршлагатай, чадамжтай, мэргэшсэн боловсон хүчин байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсч байв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийлээ.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг санал хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Хууль зүйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 19 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг дэвшүүлэв. МАН-ын бүлгийн шийдвэртэй холбогдуулан хуралдаан даргалагч болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 12 гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг санал нэгтэйгээр дэмжлээ.

Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдэд ажлын амжилт хүслээ.

Эдийн засгийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 57 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалан явуулсан юм.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг нэр дэвшүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулаад Улсын Их Хуралд дөрөв дэх удаагаа сонгогдоод буй туршлагатай парламентч Д.Тэрбишдагва нь тус байнгын хороог чадварлагаар удирдана гэж үзэн намын бүлгээс ийн шийдвэрлэсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн 80 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 20 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Батзориг, Х.Болорчулуун нар нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар тус байнгын хорооны даргаар уул уурхайн бизнес эрхэлдэг хүнийг нэр дэвшүүлэхээс илүүтэй хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар мэргэшсэн хүн сонгох нь илүү зохистой гэдгийг хэлж нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавыг сонгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Өргөдлийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тус байнгын хороо нь төр, иргэний хооронд гүүр болж ажилладаг, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий чухал үүрэгтэй байнгын хороо гэдгийг үг хэлсэн гишүүд тодотгоод нэр дэвшигч энэ хариуцлагатай үүргийг чадварлагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин