|

“Оффшор бүсэд данстай 20 төрийн албан хаагч байгаа”


“Оффшор бүсэд данстай 20 төрийн албан хаагч байгаа”

УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдааны сэдэв Зөрчлийн тухай хуулийг онилж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн уг хуульд сэтгүүлч болон иргэн сошиал суваг болон хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох тухай асуудал маргаан дагуулав. Мөн танхай, хулгай зэргийг зөрчилд тооцохдоо шаардлагатай гэвэл баривчлах тухай заалт оруулсан нь хоёр намын дунд маргааны сэдэв болж, УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныг хаяж гарах шалтгаан болсон юм.

Пүрэв гарагт хуралдсан чуулганы хуралдаан үдээс хойш чамгүй маргаан мэтгэлцээн дунд өрнөлөө. Улмаар Зөрчлийн хууль биш жижиг Эрүүгийн хууль боллоо гэх саналыг Ардчилсан намын бүлгээс тавьж, хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан ч УИХ-ын дарга хүлээж аваагүй. Ингэснээр уг хуультай холбоотой зарчмын зөрүүтэй санал хураалт үргэлжилж, зарим зүйл заалтыг унагав.

Сэтгүүлч болон олон нийтийн сошиал сувгаар хүн гүтгэсэн гэж үзвэл 10-100 сая төгрөгөөр торгох Ц.Гарамжав гишүүний санал унаж, "гүтгэх” зүйл заалт Эрүүгийн хуульдаа үлдэхээр болжээ.

Улмаар хуралдаан завсарлах цаг болсон учраас УИХ-ын дарга хэлэлцүүлгийг баасан гарагт үргэлжлүүлэхээр хойшлуулсан юм. Тэгвэл Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж 85 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. АН-ын бүлэг хуулийг эсэргүүцэн хуралдааныг орхин гарсан ч МАН дангаар ирцээ бүрдүүлэн хуулийг төслийг хэлэлцэн баталлаа.

Тухайлбал, оршин суугчийн зөвшөөрөлгүй гэрэл зураг авсан, бичлэг хийсэн бол хувь хүнийг 200 нэгжээр торгох, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан бол албадан сургалтад хамруулахаас гадна 7-30 хоног баривчлах, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэснийг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн ажлын хэсгээс төсөлд эмэгтэйчүүдийн эмч үр хөндөх үйл ажиллагааг эмнэлгийн бус нөхцөлд хийвэл тусгай зөвшөөрлийг цуцлах, 500 нэгжээр торгох, харин тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус хүн үр хөндсөн бол 700 нэгжээр торгоно гэсэн заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн, санаатай хүнд гэмт хэргийг нуун далдалсан хүнийг 750 нэгжээр торгох заалтыг ажлын хэсэг татаж авлаа.  Дээрх саналуудыг хэлэлцэж, улмаар хуулийн төслийг МАН дангаараа хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Д.Эрдэнэбат: Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нарын мэдээллийг ил болгооч Энэ өдрийн хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нь УИХ-ын гишүүний асуулгын хариу байв. тодруулбал, УИХ- ын гишүүн М.Оюунчимэгээс "Монгол Улсаас оффшорт нэр холбогдоод буй төрийн албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, орлогоо нуун далдлах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэргээр 17 тэрбум ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаарх мэдээлэл бодит эсэх, энэ талаар холбогдох хууль, хүчний байгууллагууд хянаж шалгаж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. С.Бямбацогт сайд М.Оюунчимэг гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, асуулгад дурдсан 17 тэрбум ам.доллартай асуудлаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл ирээгүй бөгөөд албан ёсоор бүртгэгдсэн болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тохиолдол байхгүй гэдгийг онцолж байлаа.

2011-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан "Мөнгө угаах" 27 гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулснаас дараах эрүүгийн хоёр хэрэг нь оффшор бүстэй холбоотой байжээ. Үүнд, "МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд, Монгол Улсын иргэн Б нарын гэмт хэрэг болно гэдгийг дурдлаа. Мөн шинэчлэн батлагдсан хууль ёсоор оффшор бүсэд данстай бол түүнийгээ хаалгах, эс бөгөөс төрийн албанд ажиллах эрхээ хасуулж, хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Оффшор бүсэд манайхны 17 тэрбум ам.доллар бий гэж яригдаад байгаа. Энэ нь Монголын хэмжээнд хэт их тоо юм шиг сонсогдоод байна. Энэ асуултад хариулт өгөөч” хэмээлээ.

Гишүүний асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо.

Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн. "17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна" гэсэн мэдээлэл цацагдан, иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж, Авлигатай тэмцэх газарт гомдол, саналаа илэрхийлсэн. Үүний мөрөөр Авлигатай тэмцэх газар өөрсдийн хүч, нөөц бололцоонд суурилж эрэн сурвалжилсан. Энэ мэдээлэл үнэн, худал эсэх нь батлагддаггүй.

Оффшор бүс гэж татвар маш бөгөөд огт татваргүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд сурталгүй, үйлчилгээ шуурхай гэсэн шаардлагыг хангасан бүсийг хэлдэг. Тиймээс энэ бүсээс мэдээлэл авах ямар ч боломжгүй. Харин "Panama Papers”-ийнхэн 11.7 сая мэдээллийг хакердаж, олон нийтэд илчилсэн. Авлигатай тэмцэх газар нь 20 гаруй улстай эрх зүйн туслалцаа авахаар хамтран ажилладаг.

Гэхдээ нэг улсад хандан бичиг илгээснийхээ дараа ойр, ойрхон сануулахгүй бол хариу ирэхгүй зургаан сар, нэг жил хүртэл хариу ирдэггүй. "Хөөцөлдье”, "эргээд хариу хэлье” гэдгээс цааш хэтэрдэггүй. Авлигатай тэмцэх газарт гадаад харилцааны төсөв байдаггүй. Олон улсын хурал, чуулганд оролцооч, зардлыг нь даая гэсэн тохиолдолд оролцохоос өөрөөр хэтэрдэггүй. Хэрэв оффшор бүсэд данс эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглоё гэж байгаа бол Авлигатай тэмцэх газрын гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн УИХ дахь АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн албан хаагчид дунд 20 хүн оффшортой байна гэлээ. Үүнийг яагаад ил болгодоггүй юм бэ? Ганцхан С.Баярцогт руу оффшор гээд дайраад байсан биз дээ. Сү.Батболдын ах, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нартай холбоотой оффшорын асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ" гэв. Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Гадаадын оффшор данс гэхээсээ бонд, концесс гээд дотооддоо нуун дарагдуулсан байж болзошгүй 7.4 их наяд төгрөгийн асуудлыг шалгах цаг болжээ. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтраад Татварын болон Ил тод байдлын тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэхийг хүсэж байна. УИХ ч холбогдох хууль, тогтоомжийг хэлэлцэж, эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай” хэмээлээ.

 Б.ТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/08/13, 17:35
2018/08/10, 14:21
2018/08/10, 13:37
2018/08/10, 11:53
2018/08/09, 16:50
2018/08/09, 15:13
2018/08/09, 13:01
2018/08/09, 12:07
2018/08/08, 16:33
2018/08/08, 13:13
2018/08/08, 12:52
2018/08/08, 12:00
2018/08/08, 10:26
2018/08/08, 10:02
2018/08/08, 09:50
2018/08/07, 17:26
2018/08/07, 17:12
2018/08/07, 12:30
2018/08/07, 11:10
2018/08/06, 13:07
2018/08/06, 12:32
2018/08/06, 10:38
2018/08/03, 13:27
2018/08/03, 12:35
2018/08/02, 16:59
2018/08/02, 15:54
2018/08/02, 15:46
2018/08/02, 13:18
2018/08/02, 13:16
2018/07/31, 13:50
2018/07/31, 12:21
2018/07/31, 12:07
2018/07/31, 10:31
2018/07/28, 16:20
2018/07/27, 16:27
2018/07/27, 11:49
2018/07/26, 17:26
2018/07/26, 16:08
2018/07/26, 12:42
2018/07/26, 10:29
2018/07/26, 10:19
2018/07/25, 16:42
2018/07/25, 16:23
2018/07/25, 14:15
2018/07/25, 13:34
2018/07/25, 08:41
2018/07/24, 16:18
2018/07/24, 13:57
2018/07/24, 13:27
2018/07/24, 13:18
2018/07/24, 12:22
2018/07/24, 12:14
2018/07/24, 10:16
2018/07/23, 15:51
2018/07/23, 12:35
2018/07/23, 12:02
2018/07/23, 11:43
2018/07/21, 18:33
2018/07/20, 14:11
2018/07/19, 15:46
2018/07/19, 15:22
2018/07/19, 14:51
2018/07/19, 14:07
2018/07/19, 12:07
2018/07/18, 15:23
2018/07/18, 14:42
2018/07/18, 13:42
2018/07/18, 12:56
2018/07/18, 12:46
2018/07/18, 12:39
2018/07/18, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2015/02/03, 09:48
2016/05/16, 13:04
2017/01/12, 10:49
2014/12/29, 13:27
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2016/06/10, 20:06
2015/01/23, 10:16
2016/06/20, 12:32
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/02/06, 18:14
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2014/12/26, 15:41
2015/01/23, 20:42
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/10/21, 17:09
2014/10/23, 19:56
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/12/18, 13:34
2016/01/05, 17:52
2015/12/03, 17:31
2015/04/13, 12:03
2014/12/26, 15:14
2015/01/27, 10:46
Дэлхий дахинд
Сонин хачин