|

ХУЛГАЙЧ ЗАНГ НЬ ХУДАЛДАН АВСАН НЬ


ХУЛГАЙЧ ЗАНГ НЬ ХУДАЛДАН АВСАН НЬ

 

Нэгэн залуу хар багаасаа л бусдын юмыг хумсалсаар нэг л өдөр мундаг хулгайч болжээ. Мэдээж түүнийг хулгайч гэдгийг нь мэддэг бүх хүмүүс түүнээс зайгаа авч, хол байдаг байв. Нэгэн өдөр маш баян айлын цонхоор орж алт мөнгө, аль өнгөтэй гэсэн болгоныг нь хулгайлан авч гарах гэж байгаад харуулд нь баригджээ. Харуул гэрийн эзнээс шагнал горьдон түүнийг гэрийн эзний ажил дээр нь аваачин "Энэ залуу танайхаас алт мөнгө, үнэт эдлэл аваад гарах гэж байхад нь би барьж авлаа” гэжээ. Баян залуу ширүүнээр хулгайч залууруу хараад "Чиний тэвэрч байгаа чинь миний үнэт эдлэл, чи хулгайч юм байна” гэж хэлэхэд нөгөө залуу айн чичэрч эхлэв. Харин баян залуу цааш нь "Би бизнес хийдэг хүн тул чамтай өнөөдөр наймаалцмаар байна” гэжээ. Хулгайч залуу маш ихээр гайхан "Юуг тэр вэ” гэж бодох агшинд баян залуу итгэлтэйгээр "Надад хулгайч зангаа зарчих. Чиний наадах тэвэрч байгаа алт мөнгөөр чинь хулгайч сэтгэлийг чинь хулгайлах хүсэлтэй чинь өнөөдөр би худалдаж авлаа” гэжээ. Нөгөө залуу юу гэсэн үг вэ? Яаж ийм юм байдаг юм бэ? гэж бодох зуур баян залуу хармаанаасаа гэрийнхээ түлхүүрийг гаргаад "Чи өөртөө итгэж байгаагаас чинь ч илүүгээр би чамд итгэж байна. Одоо чи цаашид хулгайч байхаа больсон. Найз минь манай гэрт очоод онгичиж ухсан зүйлсээ цэвэрлээрэй. Би юм цэвэрлэх дургүй” гээд түлхүүрээ өгчээ. Тэгээд нөгөө гайхаж зогссон харуулд "Энэ залуу одоо миний найз болсон түүнийг бүү цагдаарай” гэж хэлэхэд залуу уйлж эхлэв. Хэн ч түүнд ийм ихээр итгэж байсангүй, хэн ч түүнийг чин сэтгэлээсээ найз минь гэж дуудаж байсангүй. Өнгөрсөн хугацаанд хүмүүс түүнээс жийрхэж, үл итгэсэн шөвгө шиг нүдээр хардаг байснаас итгэж байсан нь үгүй. Тэрээр уйлсаар явлаа ямар ч харуул, ямар ч гэрийн эзэн түүнийг дагасангүй. "Надад итгэж намайг сонгон эрсдэл гаргаж байгаад чинь баярлалаа "найз минь” итгэлийг чинь би яасан ч алдахгүй” гэж амандаа хэлсээр явлаа. Тэр анх удаа айлын хаалгыг амар тайван онгойлгож ороод онгичсон бүхий л зүйлээ янзалж цэвэрлэн гар хүрээгүй гал тогоог нь хүртэл цэвэрлэж, авсан бүхнээ байранд нь тавилаа. Яагаад гэвэл итгэл өвөрлөсөн залуу, хулгайч амьдрал руугаа эргэн очмооргүй байсан юм. Тэр өөртөө "Миний хулгайч сэтгэлийг худалдаад авчихсан. Би хулгайч биш болсон. Би түүний найз” гэж өөрөө өөртөө дахин дахин хэлж байлаа. Түүний амьдралдаа авч байсан бэлэнгүүдээс хамгийн том нь "итгэл” байсан юм. Тиймээ итгэл найдвар хүнийг өөрчилдөг. Бие биедээ хандах хандлагад минь итгэл нөлөөлдөг. Хүнд өгөх хамгийн том бэлэг бол итгэл байдаг бөгөөд бусдад итгэх үед зүрх томордог. Ийнхүү төрсөн өдрөөрөө авах бэлэгнээс ч илүү том зүйл бол итгэл байдаг. Та бусдыг чухал хүн болгосноороо та ч мөн түүний хувьд чухал хүн болдог.

"Нар Хүнээс Манддаг” номноос П.Буяндэлгэр


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин