|

Өмнөд Солонгост хамгийн хулгайч ард түмнээр тодорсон монголчуудын бас нэгэн дуулиант хэрэг


Өмнөд Солонгост хамгийн хулгайч ард түмнээр тодорсон монголчуудын бас нэгэн дуулиант хэрэг

 

Өмнөд Солонгост Монгол Улсын бүхэл бүтэн нэг дүүргийн хүн амтай тэнцүү тооны хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Тэдний хувьд бараг бүгдээрээ шахуу залуу хүмүүс бөгөөд залуу насны эрч хүчээр өдрийн 10-аас дээш цаг ажиллах боолын хөдөлмөр эрхэлдэг юм. Өмнөд Солонгост монголчуудаас гадна Хятад, Филипин, Тайланд, Камбож, Узбекистан зэрэг нэлээд олон орны иргэд ажилладаг бөгөөд гол төлөв Азийн ядуу буурай орнуудын иргэд тэнд очиж ажилладаг байна. Тэгвэл Өмнөд Солонгост ажиллаж буй гаднынхны дотроос хулгай зэлгий хийдгээрээ монголчууд ихэд алдаршиж, солонгосчууд болон бусад орныхны дунд "Монголчууд хулгайч” хэмээх хэллэг хүртэл бий болжээ. Өмнөд Солонгост ажиллаж буй гаднын иргэдээс монголчууд хамгийн их хулгайн хэрэгт холбогдож байсан нь үүний нотолгоо гэлтэй. Байсхийгээд л монголчууд хулгайн хэрэг үйлджээ гэх Өмнөд Солонгосын цагдаагийн газрын мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнх мэдээ, материалуудад одоо ч бид дөжирчээ. Саяхан Өмнөд Солонгост олон удаагийн үйлдэлтэй нэгэн томоохон хулгайн хэрэг илэрсэн нь дуулиан тариад байна.

Уг хэргийг А, В., Г хэмээх гурван Монгол залуу үйлдсэн бөгөөд тэдний хоёрыг нь баривчлаад байгаа юм байна. Харин Монгол Улсын иргэн Г-ийн хувьд өнгөрөгч зургадугаар сард эх орондоо иржээ. Гэсэн ч олон сая воны хохиролтой энэ хэрэгт холбоотой, гэм буруутай болох нь А, В нарын мэдүүлгээр тодорхой болоод буй Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрэн сурвалжилж байгаагаа Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдэгдээд буй. Монгол Улсын дээрх гурван иргэний хувьд тэд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гимпо, Тондучон зэрэг газруудаар явж хоёрдогч түүхий эд авах байруудыг "дэлбэлдэг” байжээ. Монгол залуус бүлэглэн нийтдээ 56 удаагийн үйлдлээр 27 тонн хоёрдогч түүхий эд хулгайлжээ. Тэд хулгайлсан түүхий эдээ өөр хоёрдогч түүхий эд худалдан авах газарт аваачиж зардаг байсан бөгөөд нийтдээ 160 сая воны ашиг олсон гэнэ. Ингэж хууль бусаар 300-аад сая төгрөгний хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол залуус гол төлөв хөнгөн цагаан, цахилгааны утас, автомашины хуучин эд анги зэргийг хулгайлдаг байсан аж. Тэд хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хоёрдогч түүхий худалдан авах газар буюу тухайн компани дээр очиж "Бид гадаадаас ирсэн бизнес эрхлэгчид байна. Танайхаас автомашины хуучин сэлбэг хэрэгсэл их хэмжээгээр худалдан авмаар байна” гэж хэлдэг байсан аж.

Мэдээж энэ үеэрээ тэд хоёрдогч түүхий эд хадгалагдаж байгаа хашааны хаана нь нууц камер байгааг сайтар ажиглан тэмдэглэж авдаг байсан байна. Мөн хулгай хийхдээ дээрх камеруудыг даавуугаар хаадаг байсан байна. Цагдаагийнхны шалгалтаар гэмт этгээдүүдийн тэмдэглэлийн дэвтрээс өөр хэд хэдэн хоёрдогч түүхий эд авах компанийн хашааны зураг болон нууц камеруудыг зурсан тэмдэглэгээ байсан нь илэрсэн бөгөөд өөр бусад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Хулгай хийсэн гурван Монгол залуугийн хувьд бүгд Солонгос Улсад 30 хүртэл хоног зорчих олон удаагийн аялал жуулчлалын визтэй байсан бол тэдний нэг нь Солонгос Улсад сүүлийн 5-н жилийн хугацаанд 70 гаруй удаа зорчсон нь тогтоогджээ. Ямартай ч, Монгол залуус шөнийн цагаар хулгай хийхээр төлөвлөсөн газартаа нэвтэрч, нэг удаагийн үйлдлээр 300-500 кг хоёрдогч түүхий эд хулгайлан зугтдаг байжээ.

Нинж

ugluu-logo-7-1

 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/04/20, 12:21
2018/04/20, 11:29
2018/04/20, 11:16
2018/04/19, 17:03
2018/04/19, 13:21
2018/04/19, 12:38
2018/04/19, 12:32
2018/04/19, 11:46
2018/04/19, 11:03
2018/04/19, 10:58
2018/04/18, 11:11
2018/04/17, 18:25
2018/04/17, 17:08
2018/04/17, 13:08
2018/04/17, 12:44
2018/04/17, 11:57
2018/04/16, 13:23
2018/04/14, 14:46
2018/04/14, 14:28
2018/04/13, 18:18
2018/04/13, 16:46
2018/04/13, 13:46
2018/04/13, 12:56
2018/04/13, 12:00
2018/04/12, 12:43
2018/04/12, 11:51
2018/04/11, 12:37
2018/04/11, 10:22
2018/04/10, 13:31
2018/04/10, 13:19
2018/04/10, 12:51
2018/04/10, 11:51
2018/04/10, 10:39
2018/04/09, 15:44
2018/04/09, 11:17
2018/04/06, 15:09
2018/04/05, 17:13
2018/04/05, 15:48
2018/04/05, 13:45
2018/04/04, 12:52
2018/04/04, 11:44
2018/04/04, 11:33
2018/04/03, 14:17
2018/04/03, 11:57
2018/04/02, 20:44
2018/04/02, 20:43
2018/04/02, 20:42
2018/04/02, 14:51
2018/04/02, 12:22
2018/04/02, 11:55
2018/03/31, 13:29
2018/03/30, 13:10
2018/03/29, 14:15
2018/03/28, 10:54
2018/03/28, 10:05
2018/03/27, 12:29
2018/03/26, 12:36
2018/03/26, 12:25
2018/03/26, 10:29
2018/03/26, 10:17
2018/03/23, 13:42
2018/03/23, 11:50
2018/03/22, 16:11
2018/03/22, 16:10
2018/03/22, 16:06
2018/03/22, 10:54
2018/03/21, 12:09
2018/03/21, 11:54
2018/03/20, 13:43
2018/03/20, 11:57
2018/03/20, 11:55
2018/03/19, 12:00
2018/03/16, 14:36
2018/03/15, 16:12
2018/03/14, 11:03
2018/03/14, 10:20
2018/03/13, 19:30
2018/03/13, 18:05
2018/03/13, 11:49
2018/03/13, 11:23
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/05/16, 13:04
2016/07/27, 09:47
2017/01/12, 10:49
2015/02/03, 09:48
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2014/12/29, 13:27
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2015/01/23, 10:16
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/10/21, 17:49
2014/10/20, 10:41
2015/02/06, 18:14
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/09, 18:32
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2014/12/26, 15:41
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2016/07/28, 11:18
2015/01/13, 13:17
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/10/23, 19:56
2014/10/21, 17:09
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/12/18, 13:34
2015/01/23, 20:42
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2015/01/06, 08:04
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин