|

Ижий минь өвс ногоо болон ургаж байгаа


Хүв хүйтэн хэрнээ хачин тунгалаг өвлийн тэр өглөө цав цагаахан цасан дээр орь ганцааранг нь орхиод ирсэн ээжийгээ санаж, хачин их даарч, дагжин чичирч олон зуун хоногийг элээсэн байна. Харин өнөөдөр хаврын урь орж байгааг гэнэтхэн анзаарлаа. Бор шувуу шиг хэдэн жаал гудамжинд шуугилдан тоглохыг хараад анх удаагаа л хүнд үхтлээ атаархаж үзлээ.

Ижий минь өвс ногоо болон ургаж байгаа

Ай хавар цаг. Цасаа тогтоодоггүй догшин, цагийн цагт л наран өвөрт нь хоргодож байдаг Дулааханы энгэрт яг одоо яргуй нүдлэх гэж гэж яарч байгаа. Хөөрхий ижий минь наран ээвэр энэ газарт өвс болон ургаж байгаа даа гэж бодохоор газар гишигхэд ч эмзэгхэн санагдаад болохгүй нь.

Ай хавар цаг… Зөөлхөн намуухан, заримдаа эсэргэн Мөрөнгийн минь цэнхэрхэн өдрүүд яг одоо нүдний өмнө дурайтал бууж байна. Бургас гөлөглөсөн хаврын тунгалаг оройг будан хавсан сарны гэрэл улам бүр нялхруулж, гэрээ мартсан хүүхдүүдийн дуу гэгээ тасартал үргэлжилдэгсэн. Гар нь сайртаж, хацар нь улаа бутарсан миний багын найзууд. Бөмбөг тоглож, бүрэнхий болтол гадаа шуугилдана. Эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг нэгээр нь, нэрээр нь дуудан хашгирах чимээ хэдэн гудамж даван сонсогддогсон. Тэдэн дундаас хамгийн чанга дуутай нь миний ижий.

Тоглоомондоо улайрч, хоргодож ядсан би ижийгээрээ цөөнгүй дуудуулж байж гэртээ орно. Сайртаж, хагарах шахсан гарыг минь ээж савандаж угаагаад, хувинд мэлтэлзэх сүүний түүхий цөцгийг гараа хутгаж, нүүрийг минь тосолно. Өглөө гар учиргүй зөөлхөн болчихсон, нүүр маань ч цайсан юм шиг санагдан дахин, дахин тэмтэрч, одоо шороонд хуруугаа ч хүргэхгүй дээ гэж амьхандаа л өөртөө андгайлна. Гэвч энэ бодол толгойноос минь салж амжаагүй байхад л гадааа гарчихсан, шороо манартал бөмбөг тоглож байдаг байлаа. Хөөрхийдөө ээжий минь хэдэн хүүхдээ айлын хүүхдийн бөмбөгөнд хоргодоод гэртээ орж ирэхгүй байна гэж бодсон байх. Тэр үед 13-ын бөмбөг гэж нэрлэгддэг байсан эрээн алаг бөмбөг дөрвийг авчирч, дөрвөн охиноо нэг өдөр зад эрхлүүлэх нь тэр.

Сагсны бөмбөг шиг том, улаан, ягаан, ногоон, хөх өнгөтэй, бас эрээн судалтай, хаймар нэвт үнэртүүлэх шинэхэн бөмбөг. Гэвч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр бөмбөгтэй болоод хүүхдүүд нь бүр ч их гадаа тоглодог, бүр ч гэрийн бараа харахаа байсан юм даг. Хамаг хувцас нь хир даг болж, гутлынх нь хоншоор хөдөс шиг цайсан, бас болоогүй сайртаж, халтартсан дөрвөн хүүхэд… Ээж өглөө хичнээн гоёод ч нэмэргүй, орой нэг тийм царай алдчихсан хэдэн зүггүй хүүхдүүд гудамжнаас дуудаж байж олж авна. Эргээд бодоход нүүрэнд инээмсэглэл тодорч, нүдэнд ижий минь харагдаж байна.

Ай хавар цаг. Аз жаргалаар дүүрэн миний ижийтэйгээ өнгөрүүлсэн цаг мөчүүд минь…

Хаврын шаргалхан өдрүүд, хөр цасан дороос нов ногоохон хэнз ногоо хүч түрэн өндийж, Дэлгэр мөрөн мөсөн хучлагаа ханз тийрэн улаанаар эргэлдэж, урин цаг зөөлөн амьсгал мэдрүүлж, цээж гижигдсээр орж ирнэ. Нэг л намуухан, нэг л дулаахан, нэг л зөөлхөн Мөрөнгийнхөө хавар цагийг, нэг насаараа дуулж амьдрах ээжийгээ санаж байна. Ижий минь одоо зөөлхөнөөс зөөлхөн, ногооноос ноогоохон, эгдүү хүрмээр эмзэгхэн, илээд авмаар турь муутайхан өвс болон ургаж байгаа даа гэж бодохоор уйлмаар санагдана…

Ай хавар цаг…


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин