|

Эрдэнэтийн сэтгүүлчдийн "Он цагийн орчил" номд хэвлэгдсэн ЭХИЙН ТУХАЙ БОДОЛ тэмдэглэл


Эрдэнэтийн сэтгүүлчдийн "Он цагийн орчил" номд хэвлэгдсэн ЭХИЙН ТУХАЙ БОДОЛ тэмдэглэл

 

Үүрийн цолмонг харахад өдөржин аз хийморьтой явдаг гэх. Бас өглөө бүр ижийдээ залбирвал үйлс бүтэмжтэй гэлцэх. Ижийгээ бодож залбирсан хүн муу үйл хийнэ гэж үгүй. Муу үйл хийдэггүй хүний сэтгэл нь амар амгалан, аз жаргалтай байх шиг.

Эхийн тухай нэгэн гайхамшигтай үлгэрийг санаж байна уу. Тэр үлгэрт, эхийн чинь зүрхийг идвэл л бие минь илааршиж, зүс минь улам гоо болох билээ хэмээн дурлалт бүсгүйнх нь биед хувилсан чөтгөр ятгадаг даа. Ээжийнхээ зүрхийг яалаа гэж авах билээ хэмээн мөнөөх залуу ихэд гуниглан буйг ажсан эх нь хүүгийнхээ зовлонг зөнгөөрөө мэдэрч асууж шалгаасаар учрыг нь дуулж зүрхээ өгдөг. Хэргээ бүтээсэн залуу "дурлалт хүүхэн”-лүүгээ яаран гүйж явахдаа хальтран унаж эхийнхээ зүрхийг чулуун дээр алдахад "Эвий муу хүү минь өвдчихөөгүй байгаа” гэж өнөөх зүрх дуу алдсан гэдэг. Гайхамшигтай. Үрээ гэсэн эхийн сэтгэлээ гэж...

Сэтгэлээс гардаггүй бас нэгэн домог шиг яриа байдгийг та сонссон байх аа. Аргал өрдөж суусан эх гэнэт галын шилээврээ далайж "- Жав, яадаг гуринх вэ” гэж уулга алдчихаад, би чинь юу болох нь энэ вэ, ухаан мэдрэл минь зүгээр л байдаг байгаа даа” гэж гайхсан гэдэг. Гэтэл яг тэр агшинд алсад яваа охин луу нь нохой дайрсан юм санж. Охин сандрахдаа "Ээж ээ” гэж хашгиртал хаанаас ч юм тасхийх чимээ гарч нохой сарьсан хоншоор луугаа цохиулсан мэт гаслан одсон гэдэг. Болсон явдал ч байж мэдэх л юм.

Цочихдоо өөрийн эрхгүй "ээж ээ” гэж дуу алдах хүн олныг харлаа. Бүр хижээл настай эмэгтэй хүртэл тийнхүү уулга алдаж байдаг нь яавч учиртай. Нас ахивч өнөө хэр би ээжийнхээ тухай бодох бүрийдээ л хоолой зангираад байх... Дэмий л шүлгээ бичдэг дээ.

"...Инээмсэглэлдээ нуусан ялигүй гунигийг минь ч
Ижий минь та л мэдчихдэг болохоор
Уруулд тээглэсэн гоморхлын үгийг минь ч
Урьдаад л та минь сонсчихдог болохоор
Оддын дор ижийтэй хүн чинь
Орондоо уйлах ч нүгэл юм гэнэ лээ...

... Ээж гээд бодохын төдий
Элэг зүрхнээ хайр дүүрэх
Ээж ээ гээд дуудахын төдий
Энэрлийн бурхан дэргэд залрах
Ижийтэй хүн сайхан юм аа
Инээмсэглээд л явахаас өөрцгүй юм аа
Тагнайд сүү амтагдтал
Таныгаа саналаа ээж ээ
Санаж очоод ижийдээ үнсүүлэхээс
Сайхан юм хорвоод алга аа ... ” хэмээсэн мөр бадгуудтай нэгэн шүлгээ би унших дуртай.

МУГЖ С.Батсүхийн дуулдаг "Бурхан ээж” хэмээх дуундаа
"Уураг сүү шигээ ивэлсэн их хайр
Уулга алдахдаа ч дууддаг бурхан – ээж минь ...” гэж биччихээд хэрдээ л баярлаж билээ. (Хожим эстрадын нэрт дуучин, ая зохиогч Б.Цогтдэлгэр энэ үгэнд өөр ая хийж "Морин хуур-2015" наадамд оролцсон. Дуучин Нямсүрэн сайхан ч дуулж шилдэг 25-д багтсан билээ.)

Би ээжийнхээ ачийг дусал шүүдрийн төдий ч хариулж чадаагүй, хар багадаа тэнгэр өөд алдаж өнчирсөн хүн. Тэгээд эхийн тухай 108 бүтээл туурвиж тэнгэрт буй ээжийгээ баярлуулах сан гэж боддог нэгэн. Ер нь зохиолч, яруу найрагч бүхэн л эхийн тухай гайхамшигтай уярам сайхнаар дуулсан байдаг нь тэдний гайхамшиг бус харин эх хүний увидас гэлтэй юу даа.
Эх хүний аугааг "Монголын нууц товчоо”-нд "... Эхийн хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. ..." хэмээсэн байдаг. Энэ үгийг дэлхийн талыг эзэгнэсэн аугаа их Чингис хаан хэлж байгаа юм шүү дээ.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Бавуугийн Лхагвасүрэн "Ижийтэйгээ байхдаа баян байсан ...” гэж шүлэглэснийг санаж байна уу. Тийм ээ, ижийтэй хүн баян. Бавуугийн хүүгийн сэрж мэдэрснээр ээжтэй хүн "Сүү нөмөрч унтдаг” аж. Тийм хүн яаж ядуу байх билээ.

Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн
"Бүсгүй хүн орчлонгийн бүх дууг дуулаад
Бүүвэйн дууг нэмж аялдаг
Бүсгүй хүн орчлонгийн бүх ачааг үүрээд
Бүлтгэр үрээ дээр нь үүрдэг...” гэсэн сайхан ухааралтай шүлэг санаанаас гардаггүй юм.

Дагистаны их найрагч Расул Гамзатовын дуу алдсанаар
"Орчлонд гурван дуу байдаг
Нэг дэх нь эхийн тухай дуу
Хоёр дахь нь бас эхийн тухай дуу
Гурав дахь нь бусад дуу” байдаг ажээ. Нээрээ л тийм юм.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Болдсайхан эхийн тухай нэгэн сайхан дуундаа
"... Нар сарны зовлонг үүрсээр
Намхан болсон та минь дээ
Намайгаа ирэх нь үү гэж саравчилсаар
Өндөр болсон эжий минь дээ” гэж яруу сайхнаар шүлэглэжээ. Түүний "Мөргөлийн дуу”-нд "... Ачлалт сайхан ээждээ мөргөе” гэсэн байдаг даа. Аяа, ижий бүхэнд мөргөлтэй билээ. Ижий гэдэг энэрлийн их далай юм. Ижий гэдэг ээддэггүй ганц сүү юм даа.

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол:
" ...Сүүн далай ачит ээжийгээ
Сүүдэр газар суулгахгүй
Сүүн сэтгэлийг нь ээдээхгүй
Сүслэн хайрлаж яваарай” хэмээсэн байдаг. Дуу дууны дээд нь эхийн тухай байдаг гэвэл та лав зөвшөөрөх байхаа. Ерөөсөө эх хүнийг гомдоохоос илүү их нүгэл үгүй, эх хүнийг баярлуулахаас илүү их буян ч гэж үгүй мэт. Хүн бүр чадахын хирээр ижийгээ баярлуулж явбал энэ орчлон илүү гэрэл гэгээтэй байх сан билээ.

" ... Сайхан ээжээ жаргаанаа гэсээр
Санчиг минь мөнгөн болчих юм даа
Ачийг нь одоохон хариулна гэсээр
Ам минь л алтан болчих юм даа... " Энэ шадыг магадгүй би таны өмнөөс ч бичсэн байж мэдэх юм шүү. Эхийнхээ ачийг бүрэн хариулсан хүн байдаг болов уу. Лав л бурхан чадаагүй юм гэдэг. Гэвч бүсгүй хүнийг эхтэйгээ, эгчтэйгээ, охинтойгоо зүйрлэн хайрлаж явбал эхийнхээ ачийг өчүүхэн төдий ч болтугай хариулж буйтай утга дүйнэ шүү. Бас эх орноо эхтэйгээ адилтган бодоод нэг үзээрэй.
Дамбийн Дашдондов.

Эрдэнэтийн сэтгүүлчдийн "Он цагийн орчил" номд хэвлэгдсэн


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин