|

Зохиолч П. Батхуяг: Хаврын цүнхээл


Зохиолч П. Батхуяг: Хаврын цүнхээл

Шар усны үер түрэн орж ирээд бяцхан горхины цүнхээл хэрэндээ эргүүлэг үүсгэж, өнгөрсөн намрын хатсан навчис дотор нь эргэлдэн байна. Их бага гэлтгүй гол уснаас хол, тал нутгийн хүмүүс хэзээд бяцхан айдас тээж, айх гайхах зэрэгцэн эрэг хавиар болгоомжтой алхана. Хажууханд ирэх цагийн нарны илчинд бүлээссэн хүйтэн царайгаа нууж ядан зогсох түүнийг ямархан хонгор сэтгэлтэй хүү байсныг санаад эргэн дурсах гэдэг энэ насанд жаргалыг бус голдуу гунигийг авчрах болсонд гайхан туранхай мөрөө дэмий л хавчлаа. 
-Чи санаж байна уу? Яг ийм хаврын цүнхээлд хэдүүлээ цаасан завь урсгадаг байснаа хэмээн түүнийг алсаас чирж авчрах шиг нааш хандуулан хэлэхэд би тэнгэрт хөвөн яваа хэсэг бараан үүлсийн ямар хэлбэртэйг олох гэж бодлогширон зогсоод,
-Тэгэлгүй яах вэ? Саяхан л санагдах юм. Гэтэл... гэж санаа алдах, дурсан санахын завсар амжиж хариуллаа. 
-Бүгдээрээ анх ийм цүнхээлд шумбаж ороод доошоо живчихгүй гэж хөл гараа сарвалзуулсаар амь зууж явна шүү дээ? Хүч тамираа бараад эхнээсээ живж байна. Хөөрхий энэ талийгаач хачин хор шартай хүүхэд байж билээ. Бидний хэнээс ч илүү ов зальтай байж билээ. Даанч хүний амьдралд хор шар, ов мэхээр болохгүй юм даа? гэхэд нь түүний царайг тогтож харвал хаврын цүнхээл доторх эргүүлэг мэт үрчлээс нүүрэн дээр нь тодоржээ. 
Олон жил уулзаагүй эртний танил мэт нарийхан гудамж уруудаад, замын эхэнд би түүнээс салж ганцаар цааш явав. Униар суугаад хөхөлбий дунд намайж байгаа хот, уулсын бор саарал төрх, онцгой содон юу ч олж харахгүй гэдэгтээ бүрэн итгэтлээ амьдран суугаа газар минь сэтгэлд эврүү дотно харагдана. Бид эндээс арвуулаа босоод тийшээ шумбаж орсон юм. Яг л ийм хаврын эхээр, бяцхан горхины ус эргээ халиан байх үед. Одоо нэгийгээ доош нь алдаад хээрийн байж мэдэх холын замд үдэн гаргах ажлаар хоёулхнаа ирэв. Бусад маань завгүй яваа, хаврын цүнхээл шиг амьдралд чулуу шиг доошоо...үгүй нь тулд. 
Нар урьдын адил тунгалаг, уулс өвгөрсөн ч тэнхлүүн, үл мэдэг ногоон туяа татуулсаар хашаа хорооны захаар шинэ өвс цухуйж байлаа. Бид...

Зохиолч: Пүрэвхүүгийн Батхуяг

2018-03-31 Улаанбаатар хот


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/12/14, 11:59
2018/12/14, 11:51
2018/12/14, 11:17
2018/12/14, 10:26
2018/12/14, 10:13
2018/12/13, 12:30
2018/12/13, 10:00
2018/12/13, 09:59
2018/12/13, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2018/12/08, 14:09
2018/12/08, 13:58
2018/12/08, 13:23
2018/12/08, 13:20
2018/12/08, 13:08
2018/12/08, 13:03
2018/12/08, 12:59
2018/12/08, 12:52
2018/12/08, 12:47
2018/12/07, 16:45
2018/12/07, 15:26
2018/12/07, 14:57
2018/12/07, 14:33
2018/12/07, 13:47
2018/12/07, 13:30
2018/12/07, 13:04
2018/12/07, 12:44
2018/12/07, 12:37
2018/12/07, 12:33
2018/12/07, 12:27
2018/12/07, 12:09
2018/12/07, 11:09
2018/12/07, 11:05
2018/12/07, 10:45
2018/12/07, 10:32
2018/12/07, 10:07
2018/12/07, 09:50
2018/12/07, 09:43
2018/12/07, 09:39
2018/12/07, 09:36
2018/12/06, 18:50
2018/12/06, 17:54
2018/12/06, 16:41
2018/12/06, 16:33
2018/12/06, 16:22
2018/12/06, 14:47
2018/12/06, 14:34
2018/12/06, 14:29
2018/12/06, 14:23
2018/12/06, 14:18
2018/12/06, 12:29
2018/12/06, 12:09
2018/12/06, 12:02
2018/12/06, 11:10
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2018/09/28, 11:52
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2016/09/01, 12:28
2017/03/14, 17:04
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/06/10, 20:06
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2016/05/24, 19:44
2014/10/12, 22:16
2017/05/03, 13:50
2015/02/03, 11:30
2014/10/20, 19:51
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин