|

Монголд өнгөрүүлсэн талархалын баяр


Монголд өнгөрүүлсэн талархалын баяр

 


Энэ бол нэгэн бүсгүйн жирэмсэн байхдаа Монголд ганцаараа аялж яваад хүүхдээ алдсан тухайгаа өгүүлсэн нийтлэл.  Үүнийг "New Yorker сэтгүүлийн сэтгүүлч Ариэл Лэви хэмээх бүсгүй 2013 онд бичсэн нь Америк даяар шуугиан тарьсан төдийгүй тус онд "Newsweek” сэтгүүлээс Америкийн сэтгүүлийн хамгийн шилдэг нийтлэл, өгүүллийг шалгаруулахад тэргүүлсэн юм.

            Би багадаа  Муми болон хайгуулчаар тоглох их дуртай байдаг байв. Аав бид хоёр гол үүрэг гүйцэтгэх бөгөөд бидний хэн нэг нь гараа цээжиндээ зөрүүлэн, дээш харж хэвтэхэд нөгөө нь урьдаас бэлдсэн дараах үгийг ёсорхуу өнгөөр хэлэх ёстой юм, "Энэхүү пирамидыг би их олон жил хайж явлаа. Тутанхамуны булшийг би хэзээ нэгэн цагт олох болов уу? гэнэ. (1970 оны сүүлч үед бид түүний булшийг үзэх гэж байсхийгээд л орчин үеийн урлагийн Метрополитан музей рүү очдог байлаа.) Фараоны занданшуулсан шарилыг хайгуулч олмогц өнөөх муми гэнэт л амь орж, нүдээ алгуурхан нээх нь бидний тоглоомын оргил хэсэг нь. Гайхаж, цочирдсон мэт царай гаргах хайгуулч энэ үед "Гойд юм юу байна?” гэж асуухад муми "Чи л байна” гэж хариулна.

Тоглоомон байшин маань тийм ч жижигхэн биш. Далайн дээрэмчин, хуягт баатар болох ч юм уу, ер нь л хүссэн адал явдалаа туршихад яг сайхан тохирно шүү дээ. Нэмж хэлэхэд би эзэрхүү, түрэмгий, тэвчээр муутай, бас айлын ганц хүүхдүүдийн л адил зожиг нэгэн байв. Байшингийн ард аав, ээжийнхээ барьж өгсөн бяцхан модон хэрэмний цаана гарч Робинзон Крузо болж тоглох дуртай. Тэндээ бол би хүчиндээ эрдсэн, зоригтой, юунд ч мохошгүй нэгэн мэтээр өөрийгөө төсөөлнө.

Бас би хуудас дүүрэн, адал явдлаар жирийсэн үгсэд "ухаан алддаг” байв. Аав, ээжээрээ "Моби-Дик”, "Хоббит”-ийг уншуулах үе нэн таатай. Үүнээс үүдэн том болоод зохиолч болно гэж эрс шийдсэн үе ч бий. Анне Франктай адил гуравдугаар ангиасаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Энэ өдрөөс эхлэн ганцаардал надад тэгж их түвэгтэй санагдахаа больж, тэмдэглэлийн дэвтэр, түүн дээр бичих үзэг л байвал бүх юм болчих шиг санагдаж билээ. Түүнээс хойш хорин жилийн турш хүрээлэн буй орчноо таних гэж чадахаараа хичээж, зүтгэж байна. Таних хэн ч үгүй, юм бүхэн нь надад цочир сонин санагдах хаа нэгтээ очиж, дараа нь тэр тухай аяллын тэмдэглэл хөтлөхөд би юу юунаас илүү хүссэн. Зохиол бичих гэж анх Африк руу явахад хоёр долоо хоног нойр хүрэхгүй зовсон ч адал явдлууд, бүх зүйл нь цоо шинэ байсныг одоо эргээд бодоход сайхан байна. Зээрийн махны амт, Кэйптауны ягаан манан, Хаелитша тосгоны зөрөг замын үймээн зэрэг амьдралдаа харсан анхны бүхнээр дүүрэн. Дараа нь Нью-Йорк руугаа эргэн очиж, энэ тухай бичих үед ч хөөрсөн адерналины хэмжээ намжаагүй байсан. 

Аялал бүрийн өмнө таагүй мэдрэмж төрдөгт би бараг дасчихаж. Газрын зургийг сайн ойлгох болов уу, тэндхийн хүмүүс англиар хэр ярьдаг бол, өгүүллийнхээ гол баатар болгочих хүн олдох болов уу гэх мэт. Үүнтэй төстэй хэрнээ өөр нэг айдас байдаг нь хүүхэд. Муу ээж болох вий, хүүхдээ хүн шиг өсгөж чадахгүй бол яах вэ, хүүхдэдээ хоргодоод аялахаа больчихгүй юмсан гэсээр сүүлийн арван жилийн турш айдастай яваа билээ.

38 насныхаа төрсөн өдрийн дараахан жирэмсэн болсноо мэдсэн нь надад гэнэтийн мэдээ байсан юм. Яг л хаалга хаагдахын өмнөхөн онгоцонд амжиж суусан юм шиг тийм нэгэн сонин мэдрэмж төрсөн. Түүнээс хойш хоёр сарын дараа эмчийн өрөөнд байх үедээ би өөр дотроосоо бяцхан зүрхний цохилт олж сонссон юм. Яг л ид шид шиг. Даяанчийн урцан дахь Ронбинзон Крузо биш байлаа ч, хүн учраас энэ бүхэнтэй зохицохоос өөр аргагүй. Хэрвээ жирэмсэн болсон л бол чи хэзээ ч ганцаардахгүй. Ийнхүү өөрийгөө зоригжуулж, ураг есөн сартай болох хүртэл онгоцоор нисэж болно гэсэн эмчийн үгэнд урамиж, маш том аялалд гарахаар зориг шулуудав. Ахиад, магадгүй хоёр жилийн дотор надад ийм боломж олдохгүйг мэдэж байлаа. Тэгээд Талархлын баярын өмнөхөн Монгол руу явав. Хүмүүс явах хэрэггүй гэж анхааруулж байсан ч би өөртөө аль хэдийнэ зөвшөөрсөн. Жирэмсэн эмэгтэй Монголын говь руу явж байгаа нь 22 настай бүсгүй Энэтхэгийг ганцаар зорьж буй мэт эрэлхэг санагдсанд адал явдалч зан минь сэргээд ирэв. Хожим нь хүүхдэдээ "Чамайг хэвлийд минь байх үед бид дэлхийн диваажин руу яваад ирсэн шүү” гэж хэлэх түүх бүтээх тэр. Монгол руу явах болоход өвлөөс бусад нь намайг огтхон ч түгшээсэнгүй. Жуучлалын улирал нь арав юм уу, арваннэгдүгээр сард дуусдаг гэсэн бөгөөд намайг онгоцонд суухад шөнөдөө -20 хэм байгааг мэдэж билээ. Гэвч би өөртөө итгэлтэй байсан юм. Мөн хэвлий далдлам өвлийн зузаан өмд, миний хэмжээнээс хоёр дахин том размертай дотуур өмд авахаа ч бас мартаагүй. 

Жирэмсэн үед ер нь тийм тухгүй байдаг даа. Эхний хэдэн сар өглөө бүр шартсан юм шиг л мэдрэмжтэй угтаж, үе үе толгой өвдөж, дотор муухайрч, зурагт харан суухаас бусад үед нэг л тогтворгүй болно. Монгол руу нисэх үед азаар энэ бүхэн арилсан ч, оронд нь хэвлийн булчин чангарах шинэ "зовлон” нэмэгдэв. Хүүхэдтэй эмэгтэйчүүдийн олонх нь энэ тухай хэлдэг юм. Бас эхэндээ таргалсан юм шиг харагддаг байсан нь больж, хэн ч харсан жирэмсэн эмэгтэй болсон юм даа. Бүхэл бүтэн 14 цагийн турш Бээжин рүү нисэхэд онгоцны үйлчлэгчээс эхлээд зорчигчид хүртэл надад халамж тавьж байсан нь таатай байв. Явсаар миний зорьсон газар болох Монголд газардахад хэдийгээр өглөө болж байсан ч саарал манан битүү татсанаас зэвхий бүрэнхий шиг санагдаж билээ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн, бас утаатай хот юм. Нисэх буудлаас хотын төвийг зорих замдаа жихүүн хүйтэн мэдрэгдэх зуур дэргэдүүр өнгөрөх гэрүүд, Зөвлөлтийн үеийг санагдуулам хуучин барилга, гэрлийн шон, троллейбусны шугам, буддын сүм хийд, суваргуудыг харж амжив. Түүнчлэн хүмүүс нь бие биеэ мөрлөн, хурдан хурдан алхах нь бүдүүлэг гэмээр боловч энэ хүйтэнд үүнээс өөр яах ч билээ гэж бодогдсон. Ирэхээсээ өмнө Монголын тухай мэдээлэл уншсанд уул уурхай дагасаних мөнгөний урсгал бий болж, нүүрс, алт, зэс болон хүдрийн нөөцөөр дэлхийд алдаршсан ч хүмүүсийнх нь гуравны нэг нь уламжлалт аж ахуйгаа эрхлэн, мал хариулж, гэртээ унтаж, дулаацахын тулд нүүрс, хог шатаадаг зэргийг дурдсан байсан.   

...Теннесийгээс ирсэн залуухан бизнесийн зөвлөх Жексон Кокс намайг тосч авсан бөгөөд тэр энд амьдраад 12 жил болжээ. Анхны шөнө тэр намайг хотод замчлаад, дараа өдөр нь жолоочоо явуулж, "Blue Sky” зочид буудлын гаднаас тосож авсан. Буудлын өндөр шилэн барилга хүйтэн тэнгэр дэх аварга загасны сэрвээ шиг үзэгдэнэ. Эндээ бас гоёдсон санагдана. Намайг гэрт нь очиход тэр найзынхаа хамт Бейонсегийн дуу сонсонгоо оргилуун дарс ууж байв. Гэр нь цэвэрхэн, орчин үеийн, гэхдээ даруухан маягтай. Бид эндээс гарч Франц хоолны газар оройн зоог барив. Би стэйк идсэний учир нь энд далайн хүнс олдоц бас чанар муутайнх. Дараа нь "100 хувь” гэх нэртэй газар орсон нь эндхийн цорын ганц ижил хүйстнүүдийн бар. Тамхины утаа уугисан,  харанхуй буланд Монголын ижил хүйстнүүдийн дунд суух нь жигтэй санагдаагүй ч бие тавгүйрхэж эхэлсэн учраас үдшийг эрт өндөрлүүлэв. Өглөө сэрмэгц Кокс руу залган, хувийн эмчийнх нь дугаарыг аваад хэрэв бие гайгүй гэвэл ардын тэмцэгч, байгаль хамгаалагч Ц.Мөнхбаяртай уулзаж, ярилцгага хийхээр төлөвлөсөн юм. Ё.Бадрал хэмээх залууг би орчуулагчаар хөлсөлсөн байлаа. "Blue skv’’-ийн xүлээх танхимд тэр хоёртой aнх уулзахад Ё.Бадрал жинсэн өмд, битүү захтай ноосон цамцтай, харин тэр Ц.Мөнхбаяр үндэсний дээл, арьсан малгайтай ирсэн нь надад Чингис хаантай хамт латте ууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол "Ланд Ровер” хөлөглөн хүйтэн элсэн дээгүүр туучиж, говийн нүүдэлчид болон нинжа нартай уулзахаар төлөвлөсний өмнөхөн болсон явдал. Ярилцлагын дундуур миний бие дахин чилээрхэхийг Ё.Бадрал гярхай гэгч ажигласан нь түүний эхнэр саяхан төрснийх байж. Намайг жирэмсэн гэдгийг тэрбээр Ц.Мөнхбаярт уламжлахад түүний санаа зовсон нь илт байлаа. Үнэндээ би ч бас эмээж эхэлсэн. Оройн уулзалтаа цуцалж, хоол идэх хэрэгтэй гэдгээ мэдэн Япон ресторан оров. Кокс Талархлын баяраар гэрийнхэнтэйгээ уулзахаар явах гэж буйгаа хэлсэн бөгөөд тэр бизнес ангиллын тасалбар захиалж дэмий юманд их мөнгө үрсэндээ гэмшилтэй байгаа нь илт. Энэ үед би нааш ирсэн тухгүй нислэгийнхээ тухай бодов. Коксын найз нь "Чи ямар гүнж биш дээ” хэмээн түүнийг шоолоход энэ надад инээдтэй санагдсангүй. Учир миний дотор ямар нэг юм болоод байгааг мэдэрч байв. Захиалсан хоолоо ирэхээс ч өмнө би ресторанаас гарсан юм. Тэгээд шууд өрөө рүүгээ яаран гүйж, өмдөө тайлан угаалгын өрөөнд явган суусан бөгөөд нөхдөл байдал арваад жилийн өмнө Камбожид аялж байхдаа цусан суулга туссантай ижилхэн байв. Би сууж байснаа гэнэт л хүйтэн шаланд хацраа наан хөсөр уналаа. Гэвч тэр үед юу бодож байснаа би санаж байна"Миний түүхийн хамгийн новшийн үе тохиож байна даа”.

Биеэр минь аймшигт шуурга гүйх мэт болсноо түрхэн зуур би ухаан балартаад сэрэв. Нүдээ нээхэд минь миний өмнө хэн нэгний гар, хөл хөдөлж байв. Тэр амьд байна. Би дотроо  "Энэ ч сайн хэрэг биш шүү” гэж хашгирсан ч нэг талаар сайхан мэдрэмж давхар төрсөн. Хясаан доторх сувд мэт хөөрхөн хүү минь байсан юм. Яв ягаан өнгөтэй, бяцханаас бяцхан хүү минь. Түүний минь хайр татам уруул нээгдэж, хаагдаж, балчирхаан хоолойгоороо шинэ ертөнцөд өөрийгөө тунхаглаж байна. Би угаалгын өрөөний хүйтэн шалан дээр хэр удаан хэвтсэнээ одоо санадаггүй. Гэвч сэтгэл догдолж, ер бишийн тайвширсан байлаа. Хуруунууд нь, хөлийнх нь хумс нь, хөмсөг хавиас нь гэрэлтэх алтан цацраг гээд энэ бүхэн гайхамшиг. Хүүгээ тэврэн нүүрэндээ ойртуулахад тэр бүхэлдээ гарт минь багтаж, бяцхан хөл нь тохойны маань хавьцаа унжиж байв. Эх хүн болсноо мэдрэх, хүүгээ харах надад үнэхээр сайхан байсан. Хүүгийнхээ зулай дээр нь үнсэхэд арьс нь яг л торго шиг зөөлөн, энэ дэлхий шиг гоёмсог санагдсан.

Гэвч маш их цус алдсан нь намайг түгшээж эхлэв. Хүүгээ, угаалгын өрөөгөөр дүүрэн бялхсан цусаа харахад би там, диваажингийн дунд байгаа юм шиг л санагдсан. Ийм үед би яг л кинон дээр гардаг шиг зоригтой байх ёстой гэж бодлоо. Хүүгийнхээ хүйг хурдан таслахгүй бол боомилогдох вий гэж айв. Надад хайч алга. Би зориглон, хоёр талаас нь барьж байгаад угз татчихлаа.

Нүдний өмнө хүүгийн маань арьс хөхрөөд ирэв. Би мөлхсөөр утсандаа хүрч, Коксын эмч рүү залгалаа. Есөн сартай жирэмсэн байхдаа эмчгүйгээр, "Blue Sky” зочид буудлынхаа өрөөнд төрчихлөө гэж түүнд хэлэв. Тэр хүү чинь амьгүй байгаа даа гэхэд нь би "Үгүй ээ, тэр амьд байна” хэмээн хариулахдаа зүүн гартаа тэвэрсэн хүү рүүгээ харж байсан юм. Тэр ойлгож байна. Гэхдээ хүү чинь удаан амьдрахгүй байх гэж хэлснээ юу ч гэсэн түргэн тусламж явуулъя гэв. Хэрэв хүү маань үхэхгүй байх боломж байгаа л бол би такси бариад явсан ч яах вэ гэж намайг хэлэхэд тэр энэ тийм ч сайхан санаа биш гэлээ. Утсаа таслаад, би хүүгийнхээ зургийг дарав. Хүү минь ямар ч байсан амьд мэнд дэлхий дээр ирсэн юм шүү гэдгийг нь батлах гэсэндээ тэр л дээ.

            Түргэн тусламжийн хоёр эмч хаалга тогших үед би муйхарлахаа болив. Нэг нь надад тампон хийхэд би болохгүй гэж бодсон ч нөхцөл байдал ийм байхад яалтай ч билээ. Эмч надаас согтуу эсэхийг асуухад нь доромжлоод байгаа мэт санагдсан ч "Үгүй, миний сэтгэл зовсон байна” гэлээ. Түүний туслах булчин руу тарих гэхэд би Монголд ДОХ-ын өвчлөл их шүү дээ гэж түгшсэн ч юу ч хийж чадахгүй, зөвхөн уйлсаар байв. Түргэн тусламжийн машин дахь орон дээр хэвтэхэд мөр далдартал даавуугаар ороон, энэ үед надад цантсан цонхны цаанаас хүйтэн хотын дүр зураг харагдсан. Би тэгэхэд аажмаар солиорч байх шиг ч санагдсан.

Эмнэлэгт очиход хурц гэрлүүд нүднээ тусав. Эмч хүүг маань надаас аваад явахад би түүн рүү харав. Саяхан мэндэлсэн хүүгээ сүүлчийн удаа харж байгаа гэж тэгэхэд би яаж мэдэх билээ. Би орон дээр, хүү минь надаас хол, тусдаа ширээн дээр байсан.

Амьдралд минь урьд өмнө нь яг үүн шиг зовлон тохиож байсангүй. Миний буруугаас болж бүх амьдрал минь өөрчлөгдөж, хүүхэдтэй болохыг хүссэн маань ч талаар болов. Би өөрийгөө амиа бодсон амьтан гэж, Монголын тэнгэр намайг шийтгэсэн хэмээн бодсон. Би шулам. Гэхдээ хүч чадал нь юу ч үгүй шавхагдсан шулам шиг санагдсан. Тэр өдөр тэгээд дуусч, маргааш өглөө нь эмч намайг маш ховор тохиох савны өвчтэй гэдгийг хэлсэн. Дараа нь өвчнийхөө тухай мэдээллийг олж уншихад цусны даралттай, эсвэл архаг хар тамхичин эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал их байдаг аж. Гэвч зарим тохиолдолд нь анхны хүүхдээ оройтож төрүүлснээс бас болох талтай гэнэ. Ямартай ч эмчийн хэлснээр онгоцоор нисэх, зулбах хоёр хоорондоо хамааралгүй аж.

Дараачийн таван өдрийг би зочид буудалдаа өнгөрөөсөн юм. Говь руу явахын оронд гэр рүүгээ буцсан нь зөв санаа байж мэдэх ч би энд үлдэхээр шийдлээ. Талархлын баяр ч болж, би гэж амьтан буудлын орон дээр зурагт үзэн "Snickers” идсэн шиг хэвтэж байлаа. Цонхны цаана цас орж, Зөвлөлтийн үеийн барилгуудыг цас лавхан дарахыг харж хэсэг зогсов. Гэвч өдрийн ихэнхийг хүүгийнхээ зургийг ширтэж өнгөрөөсөн.    

            Монголоос буцах болоход надад гунигтай байлаа. хүүхдээ төрөхөд нүүнэ гэж бодсон байраа буцаалаа. Гэрлэлт маань ч бүтэлгүйтсэн. Хөхнөөс нь сүү гарсаар л байв. Уулзалтын дундуур, метронд, эсвэл оронд байхдаа ч гэнэтхэн маш чангаар цурхиран уйлдаг болов. Уй гашуу бүхий л биеэр минь гарч байна гэж бодож билээ. Хүүгийнхээ зургийг би өдөрт нэг л удаа хардаг болов. Хүмүүс надтай "Чамд тохиолдсон явдалд харамсаж байна” хэмээн наминчлангуй хэлдэг болсон. Надад тэдэнтэй хуваалцах аялалын дурсамж, Монголын тухай сэтгэгдэл юу ч байхгүй. Харин үнэн гэвэл 10-20 минутын турш ч атугай би хүүгийнхээ ээж нь байсан юм шүү.

Эх сурвалж: Мiss.mn :Д.Сүрэн

http://www.newyorker.com/ сайтаас орчуулав. http://www.newyorker.com/magazine/2013/11/18/thanksgiving-in-mongolia


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
  • Эсен

  • 13 August 2019 20:28
  • {ip-address}
Бүгдээрээ сайн уу!
Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: dantecooperativehelp@hotmail.com Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: dantecooperativehelp@hotmail.com хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593

Баярлалаа
Эсен

2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин