|

Залхуурлыг давах шалгарсан арга


Залхуурлыг давах шалгарсан арга

Залхуурлыг даван туулах 7 арга

Өөрийн алдаанаасаа ямар нэгэн таагүй байдлыг мэдэрч залхуу мэдрэмж өдөр тутамд төрдөг. Залхуу зан чанар таны тэмцэх хэрэгтэй хамгийн том сул тал юм. Сэтгэл судлаач Леон Селтзер залхуурлын гол шалтгаан таны хаана ч байж болно гэж хэлсэн байдаг. Залхуу занг өөрчлөхөд юу туслах вэ? Урам зориг, эргэцүүлэл аль аль нь биш. Харин энгийн зан төлвийн өөрчлөлт танд тусална.

1. Нөхцөл байдлыг өөрчлөх

Залхууралд цагаа үрж байгаа 5 хүнээс дундаж нь та. Мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэй. Бидний нөхцөл байдал биднийг маш их хянадаг. Манай найзын хүүхэд нь өндөр үнэтэй сургуульд сурж байгаа ба хичээлээ огт хийхгүй байна. Ийм өндөр үнэтэй сургуульд сурж байгаа, онц сурах ёстой гэдгийг нь түүнд яаж ойлгуулах вэ гэж асуусан юм. Түүнийг хамгийн хурдан найдвартай сургах арга бол дотуур байранд оруулж бусад хүмүүс хэрхэн хичээллэж байгааг харуулах явдал юм. Хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэтээр өөртөө нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй.

2. Учир шалтгааныг март

Залхуу зан чанар танийг стрессдүүлж байгаа бол маш бяцхан арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй. Өөрийн зорилгодоо хүрэх хамгийн боломжит үйлдэл юу вэ? Үүнийг хий. Хүүхдийг шүдний эрүүл ахуйн дадал зуршилтай болгохын тулд загнаж, зөвлөхөд цагаа үрэлгүйгээр шүд цэвэрлэх утас авч явах нь илүү хэрэгтэй юм байна гэж шийджээ. Тэрээр шүдний сойзтой хамт, шүд цэвэрлэх утас авч явах болсон ба өдөрт 1 удаа шүдээ цэвэрлэнэ гэж өөртөө амласан байна.

Багахан зүйлийг өдөр бүрийн зуршил болгоорой. Жижиг үйлдлүүдийг өөрийн амьдралдаа хийж эхлүүлснээр том зүйлийн эхлэл болно. Үйл хөдлөл нь сэдэлд нөлөөлөх биш харин түүний шалтгаан юм.

3. Саад тотгорыг нураа

Бяцхан амжилтандаа л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн өөрийн зорилгод саад болох жижиг бэрхшээлүүдэд ч анхаарч тэднийг арилга. Хүн болгоны урамыг хугалж, итгэлийг алдуулах амархан. Гэхдээ бяцхан сайн мэдээ эдгээр саад тотгор, муу бодлуудыг арилгахад тустай.

4. Өөрөө өөртөө алдахыг зөвшөөр

Мэдээж хэрэг бүх төсөл хөтөлбөрүүд хялбархан амжилттай болохгүй. Хэрэв та бизнесээ эхлэх гэж байгаа бол бодит, тодорхой үйл явдлын жагсаалтыг гаргаарай. Үүнд зарим муу санаа багтсан ч байж болно. Өөрийн бодолдоо юу эхлүүлэхээ мэдэж байх нь том үйл хэрэг юм.Үнэхээр хийх зүйлсийн жагсаалтдаа яг таг, нягт нямбай хийсэн бол өөрийн айдастайгаа нүүр тулж чадсан гэж бодоорой.

Аливаа ажлыг хийх нь эрсдэл хүлээх гэсэн үг. Заримдаа маш том зүйлтэй тулгарч болно. Оюун санаагаа төгс төгөлдөр хэвээр хадгалах нь үр бүтээлтэй, утга учиртай ямар ч ажлыг хүчтэй хийх боломжийг олгодог. Үүний оронд юу хийж чадах байсан бэ гэж бодоход л уналтанд ордог. Мэдэж хэрэг таны бодол бүх зүйлийг нурааж байгаа юм.

Шийдэл нь юу вэ? Өөрөө өөртөө алдахыг, төгс зүйлээс арай доогуур зүйлсийг хүсэхийг зөвшөөр. Алдаа гаргах, уналтад орох нь шинэ зүйл сурах сайхан боломж нээгдэж байгаа юм.

5. Зарим бэрхшээлийг өөртөө тохируул

Амжилтад хүрэх нь бүтэн өдөржин, бүхий л цагт ажиллана гэсэн үг биш. Харин тогтсон цагийн хувиарын дагуу өөрийн хамаг хүчээрээ амжилтыг бүтээх юм. Бүх зүйлийг тохиромжтой болгохын тулд тохирсон цагийн хувиарыг гаргах хэрэгтэй. Тогтмол цагийн хувиарын дагуу ажиллах нь үнэхээр ухаалаг, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд тустай.

6. Нөхөрсөг бай

Залхуу занг давахын тулд ичих тухай бодоод ч хэрэггүй. Харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх нь маш их тустай байх болно. Илүү санаачлагатай хамтран ажиллагч, найз, гэр бүлийн гишүүнээс тусламж гуйхад буруу зүйл юу ч байхгүй. Тэд таныг илүү хариуцлагатай болоход тусална. Хэрэв та тухайн ажлыг хийх мотиваци хэрэгтэй байгаа бол танд харицлага тооцох хэн нэгэн хэрэгтэй.

7. Технологийн шийдлийг сонгоорой

Эргэн тойрны орчин, нийгэм тусалж чадахгүй бол технологи тус болж магадгүй. Өөрийн зорилгод тус болох техник технологийг ашигла. Эдгээр нь өөртөө тодорхой зорилго тавих, түүндээ хүрэх үе шатыг тэмдэглэх боломжтой. Мөн түүнчлэн өөрийн үүрэг хариуцлагатай байдлаа хапгалах, өөрийн юу хийх хэрэгтэйгээ санаж байхад тусална.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/08/13, 17:35
2018/08/10, 14:21
2018/08/10, 13:37
2018/08/10, 11:53
2018/08/09, 16:50
2018/08/09, 15:13
2018/08/09, 13:01
2018/08/09, 12:07
2018/08/08, 16:33
2018/08/08, 13:13
2018/08/08, 12:52
2018/08/08, 12:00
2018/08/08, 10:26
2018/08/08, 10:02
2018/08/08, 09:50
2018/08/07, 17:26
2018/08/07, 17:12
2018/08/07, 12:30
2018/08/07, 11:10
2018/08/06, 13:07
2018/08/06, 12:32
2018/08/06, 10:38
2018/08/03, 13:27
2018/08/03, 12:35
2018/08/02, 16:59
2018/08/02, 15:54
2018/08/02, 15:46
2018/08/02, 13:18
2018/08/02, 13:16
2018/07/31, 13:50
2018/07/31, 12:21
2018/07/31, 12:07
2018/07/31, 10:31
2018/07/28, 16:20
2018/07/27, 16:27
2018/07/27, 11:49
2018/07/26, 17:26
2018/07/26, 16:08
2018/07/26, 12:42
2018/07/26, 10:29
2018/07/26, 10:19
2018/07/25, 16:42
2018/07/25, 16:23
2018/07/25, 14:15
2018/07/25, 13:34
2018/07/25, 08:41
2018/07/24, 16:18
2018/07/24, 13:57
2018/07/24, 13:27
2018/07/24, 13:18
2018/07/24, 12:22
2018/07/24, 12:14
2018/07/24, 10:16
2018/07/23, 15:51
2018/07/23, 12:35
2018/07/23, 12:02
2018/07/23, 11:43
2018/07/21, 18:33
2018/07/20, 14:11
2018/07/19, 15:46
2018/07/19, 15:22
2018/07/19, 14:51
2018/07/19, 14:07
2018/07/19, 12:07
2018/07/18, 15:23
2018/07/18, 14:42
2018/07/18, 13:42
2018/07/18, 12:56
2018/07/18, 12:46
2018/07/18, 12:39
2018/07/18, 10:25
2018/07/17, 16:49
2018/07/17, 15:00
2018/07/17, 13:01
2018/07/17, 11:43
2018/07/17, 10:04
2018/07/17, 09:48
2018/07/16, 16:33
2018/07/16, 15:13
2018/07/16, 14:28
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/07/27, 09:47
2015/02/03, 09:48
2016/05/16, 13:04
2017/01/12, 10:49
2014/12/29, 13:27
2015/01/21, 18:11
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2016/06/10, 20:06
2015/01/23, 10:16
2016/06/20, 12:32
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2014/10/21, 17:49
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/10/20, 10:41
2016/07/28, 11:18
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/02/06, 18:14
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2014/12/26, 15:41
2015/01/23, 20:42
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/10/21, 17:09
2014/10/23, 19:56
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/12/18, 13:34
2016/01/05, 17:52
2015/12/03, 17:31
2015/04/13, 12:03
2014/12/26, 15:14
2015/01/27, 10:46
Дэлхий дахинд
Сонин хачин