Лхагва, 2014 оны 12 сарын 24
Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр таны хувьд найз нөхдийн тань зарим нэг санал, өөрийн бодлогогүй байдал санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Харин төсвийн ажилчид өөрийн ажилдаа их анхааралтай хандаж, ажлаа дахин дахин хянах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн алдаа дутагдал гарвал таны нөр их хөдөлмөр, төлөвлөж байсан төлөвлөөгөөг чинь нурааж ч болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. Өглөө сэрэхэд тань цаг агаар сайхан тогтуун байвал таны манаж хоносон зүүд биелэлээ олох нь.
Пүрэв, 2014 оны 12 сарын 25
Хянуур байх өдөр. Өнөөдөр таны хувьд худалдаа наймаанд болон өөрийн үг хэлэндээ анхааралтай, хянуур байхыг одод зөвлөж байна. Энэ өдөр таныг Буд гараг ивээж байгаа бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа таныг бодолд орж ирэх нь. Гэхдээ өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн таниас шалтгаална.
Баасан, 2014 оны 12 сарын 26
Хэрэв та удирдах албан тушаал хашдаг бол өөрийн гоёл болон өмсч буй хувцасандаа анхаарал хандуулж, хэт дэгжин олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Эс тэгвээс таны хувцас тань ажилд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мөн хэт өөрийнхөөрөө аашлах нь таны үнэлэмийг бууруулна гэдгийг од эрхэс сануулж байна. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй.
Бямба, 2014 оны 12 сарын 27
Өөртөө анализ хийх өдөр. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт нэмэгдсэнээс болоод гэр бүл болон ойр дотныхонд чинь сөргөөр нөлөөлж магадгүй. Учир нь тэдэнд таны энэ зан байдал төдийлөн таалагдахгүй бөгөөд үл ойлголцох байдал ч үүсч мэднэ. Цаашлаад таныг гэх тэдгээр хүмүүсийн сэтгэл холдож, тэднийг гомдоож ч мэдэхээр асуудал үүснэ.
Ням, 2014 оны 12 сарын 28
Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр өөрийгөө болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Биеийн хүчний ажил хийх, шинэ талнилтай болох, аялал зугаалгаар явах зэрэгт аль болох хүлээцтэй хандаарай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө аашлах хэрэггүй. Харанхуй болон хүн хөдөлгөөн бага газраар аль болох явахгүй байхыг таньд од эрхэс сануулж байна. Өдрийн турш таныг дагасан сэтгэл таагүй байдал орой гэхэд сарьнах болно. Учир нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эерэг энергийг таньд өгч байгаа хэрэг.
Даваа, 2014 оны 12 сарын 29
Тааламжтай өдөр. Ялангуяа өнөөдөр таны хувьд худалдаа наймаа хийхэд таатай өдөр байна. Мөн төлөвлөж төсөөлсөн бүхнээ хийж эхлүүлэх боломж олдоно. Таны шийдэмгий зан чанар төлөвлөсөн үйл хэргээ амжилттай бүтээхэд ихээхэн түлхэц болно.Өнөөдөр таны хийсэн, хийх гэж зэхэж буй, тэр бүү хэл эрсдэлтэй гэж бодож байсан гээд бүх ажил чинь бүтэх болно.
Мягмар, 2014 оны 12 сарын 30
Эрч хүчтэй өдөр. Энэ өдөр та онцгой эрч хүчтэй байх бөгөөд сансар огторгуй таньд энэ бүхнийг өгч, ивээж байгаа хэрэг. Орлогын шинэ эх үүсвэр хайх, ажил мэргэжлийн хүрээгээ тэлэх, төлөвлөгөө боловсруулах, гаргах зэрэгт тун таатай. Гэхдээ энэ бүхнийг хийхэд таниас маш их анхаарал болгоомжлолыг шаардаж байгаа гэдгийг од эрхэс сануулж байна.
Лхагва, 2014 оны 12 сарын 31
Тааламжтай өдөр. Оны хамгийн сүүлийн өдөр таныг аз, од ивээх нь. Ажил мэргэжлийн хувьд тун таатай байна. Мөн энэ өдөр та хийж, бүтээнэ гэж бодож, төлөвлөж байсан ажил хэргээ эхлүүлэхэд таатай. Хэрэв төлөвлөснөө эхлүүлж чадвал ирэх онд таныг ихээхэн үр ашиг хүлээж байна. Өнөөдрийн амжилт тань таны хүрээллийг нэмэгдүүлж, ажлын хамт олонд тань таныг хэн болохыг харуулах сайхан боломжийг олгоно.