|

Эрдэнэт үйлдвэрийг засвар механикийн завод залгамжлана


Дэлхийн томоохон үйлдвэрүүд нээлтээ хийсэн цагаасаа хаалт хөгжлийн менежментийг боловсруулан ажилладаг.

 

Тэгвэл Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ч хаалт хөгжлийн менежментийг сүүлийн жилүүдэд боловсруулан ажиллаж байгаа аж. Тус үйлдвэр ньзасвар механикийн завод, "Эрдэнэт мед” эмнэлгийг байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлж эхэлжээ.

 

Ингэснээр 30-40 жилийн нөөцтэй гэгдэж буй Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг дээрх газрууд үргэлжүүлж, Эрдэнэтчүүдийг төдийгүй монголын эдийн засагт ч томоохон байр суурийг эзлэх болно хэмээн үйлдвэрийн удирдлагууд дүгнэж байгаа юм.

 

Түүнчлэн зэсийн үнэ буурч, эдийн засаг хямарч буй энэ үед импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь үйл ажиллагаагаа хэвийн үргэжлүүлэх гол боломж гэдгийг ч хэлэх хүн олон бий. Тэгвэл "Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод энэ оны эхний 9 сарын байдлаар 31 нэр төрлийн 349,2 тн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2,9 тэрбум төгрөгийг хэмнэж чаджээ.

 

Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг залгамжлах засвар механикийн заводаар зочиллоо. Засвар механикийн заводын механикийн цех нь үндсэн дөврөн хэсгээс бүрддэг бөгөөд бид засвар угсралтын хэсэг болон цутгуурын хэсэгтэй танилцав. 

Биднийг цутгуурын хэсэгт очих үед цутгуурын цехийн хамт олон 1800 градуссын халуунд металлаа хайлж, цутгуур хийхэд бэлэн болсон байлаа. Улайсаж хайлсан металлыг зутгах хэвийг урьдчилан бэлтгэж тавьсан байсан бөгөөд цутгуурын ажил хөдөлмөр аюулгүй байдлыг бүрэн хангаж, хийгддэг нь нүднээ илт байв.

 

1800 градусст хайлсан металлыг хэвэнд цутгах тэрхүү үйл явдал сонирхолтой бөгөөд басхүү бахархмаар харагдаж байсныг нуух юун.

Ийнхүү үйлдвэрийн засвар угсралтын хэсэгт очвол монгол инженерүүдийн хийсэн цутгуурын бүтээгдэхүүнийг эгнүүлэн тавьж, эцсийн бүтээгдэхүүн болгож байлаа.

 

Тэнд энгийн жижиг боолтноос эхлээд 22 тоннын "Экска 10” гэх шанага хүртэл үйлдвэрлэсэн байгаа харагдав. "Экска 10” шанагын өөрийн өртөг нь 200 гаруй ам.доллар бол Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводад тус шанагыг хаягдал төмөр ашиглаж 200 орчим сая төгрөгөөр үйлдвэрлэдэг байна. Ингэж л Эрдэнэт үйлдвэрийнхэн инженер техникийн чадварлаг ажилчдынхаа ур чадвараар дотооддоо үйлдвэрлэл явуулж, хэмнэлт гаргаж байгаа нь бахархалтай санагдаж байлаа.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа явуулах гол хэрэгслийн нэг болох энэхүү шанагыг хэд хэдэн төрлийн хэмжээгээр үйлдвэрлэдэг бөгөөд бусад үйлдвэрүүдэд ч нийлүүлэх боломжтой гэдгийг ч тус цехийнхэн хэлж байсан юм.

Засвар механикийн завод нь жилд 80 гаруй аж ахуйн нэгжид 400-500 сая төгрөгийн захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.   

 

Тус засвар механикийн завод нь монголд хаягдал төмрөөр томоохон хэмжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр юм. Тийм ч тус заводад ажил зогсолтгүй өрнөж, бүх зүйл нь цаг хугацаагаар хэмжигдэж байдаг бөгөөд цаашид монголын уул уурхайн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр болон өргөжин ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг ч засвар механикийн заводын үйлдвэр техникийн товчооны дарга  Д.Мөнхсайхан биднээс нуугаагүй.

 

Засвар механикийн завод нь жилд 10 мянган нэр төрлийн 50 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тухайлбал 5500 гаруй тонн марганцат ган, сайжруулсан нүүрстөрөгчит ган, саарал ширэм, элэгдэлд тэсвэртэй хромт ширэм, 400 кг хүртэл жинтэй өнгөт металлын хайлшийн цутгамал, 1000-аад тонн металл хийц, 100 тонн резин эдлэл, 2000 орчим тонн механик боловсруулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өргөн тээвэрлэх машин механизмын оношилгоо, засварын үйлчилгээ үзүүлдэг байна.  

 

Ийнхүү хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн зогсолтгүй эргэх Эрдэнэт үйлдвэрийн завсар механикийн заводын ажлын нэгээхэн хэсгээс танилцсан сурвалжлагаа жаргаая.



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин