|

Унасан хүнд яарах учир байна уу?


-Цуврал-2-"Эрдэнэт"-ийн 40 хуудастай гэрээг ард түмэнд ил болгоё-

"Жаст” группийн захирал Ш.Батхүү гэгч нөхөр "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Английн "Стандарт” банкнаас зээл авсан гэх хэргийн дуулиан ид дэгдэж байна. Манай улстөрчид энэ тухай эрс тэрс харилцан өөр мэдээллүүд өгч байгаа. Лондонгийн Арбитрийн шүүхээс "Эрдэнэт” үйлдвэрийг төлөх ёстой гэсэн шийдвэрийн ард чухамдаа юу байв гэдгийг дэлгэж тавъя.

Өмнөд Африкийн Арбитрын шүүхээс 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гарчээ. Энэхүү шийдвэр нь "Жаст” ХХК "Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир "Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргагчаар оролцсон гэж үзээд нийт 51 сая ам.доллар төлөх шийдвэр юм. Арбитрийн шүүхээс "Эрдэнэт” үйлдвэрийг яагаад баталгаа гаргагч мөн гэж үзсэн бэ гэвэл шүүх хуралд "Эрдэнэт” үйлдвэр гол нотлох баримтаа явуулаагүйгээс үүдэлтэй юм. Баримтаар өгүүлэхэд Арбитрийн гаргасан шийдвэр дотор "Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан гэрээний төслийг эх хувиар нь ирүүлээгүй тул бид "Стандарт” банкнаас эх хувиар нь гаргаж өгсөн гэрээг үндэслэж шийдлээ” гэж бичигдсэн нь үг үсгээрээдотор нь бий. Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай тэр гэрээ чухам ямар учиртай гэрээ байв?

"Жаст” ХХК нь 2009-2011 оны хооронд "Стандарт” банкнаас нийтдээ 172 сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг аж. Анхны 36 сая ам.долларын зээлийг 2009 онд авахдаа Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, тус үйлдвэрийн санхүүгийн албаны дарга, тус үйлдвэрийн гэрээ хариуцсан ажилтан гэх мэт хэд хэдэн хүний гарын үсгийг дууриалган зурж авсан байдаг аж. 40 хуудастай гэрээний 39 дээр нь хуурамч гарын үсэг зурагдсан байна гэдгийг Английн хараат бус шинжээч Жайлес дүгнэсэн. Ш.Батхүү энэ талаар өөрөө  ч хэргээ хүлээж ярьсан байдаг бөгөөд "Ерөнхий захирал Ч.Ганзориг дээр очиж баталгаа гаргуулж зээл авах хүсэлт тавихадтэрээр зурах боломжгүй гэж хэлэхээр нь "Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн өөр төрлийн гэрээн дээр гарын үсгийг нь зуруулж авчихаад тэр гарын үсэгтэй бланкийг ашиглачихсан” гэдгээ хүлээчихсэн байдаг. Үүнийг Арбитрийн шүүхээс үзэхдээ хэрэгт холбогдогч Ш.Батхүү нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн хуурамч гарын үсэг, тамга ашигласан гэдгээ хэлж буй боловч Монголын талаас гарын үсэгт ашиглагдсан гэх санхүүгийн баталгаа гаргаж өгөхгүй гэсэн гэрээнийхээ эх хуулбарыг шүүхээс шаардаад байхад ирүүлээгүй нь цаанаа "но”-той байгааг харуулна гээд дүгнэчихсэн. Нөгөө гурван гэрээний тухайд өгүүлэхэд "Жаст” Ш.Батхүүгийн 2010 онд авсан 75 сая ам.долларын гэрээг Арбитрийн шүүхгарын үсэг нь хуурамч гэдгийг нь тогтоосон дүгнэлт гаргасан. Мөн "Жаст”-ын "Стандарт” банкнаас 2010 онд авсан 27 сая ам.долларын гэрээ, 2011 онд авсан 34 сая ам.долларын гэрээ бүгд гарын үсэг хуурамч, тамга бас хуурамчбайна гэдгийг Арбитр өөрөө тогтоосон баримт хавтаст хэрэг дотор бий. Энэүү гурван гэрээг хуурамч гэдэг дүгнэлтийг Арбитр төдийгүй Английн хараат бус шинжээч Жайлес тогтоосон. Монголын шүүх шинжилгээний байгууллагаас гарын үсэг хуурамч, тамга нь "Эрдэнэт” үйлдвэрийнхтэй тохирохгүй байна гэдгийг мөн л тогтоосон. "Жаст”-ыг зээл авахад "Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргасан гэх гэрээний гарын үсэг, тамга нь хуурамч гэдэг нь бүх шатны шүүх шинжилгээний байгууллагаар тогтоогдоод байхад өнөөдөр яагаад "Эрдэнэт” хариуцагч болчихов гэдэг асуулт эндээс өөрийн эрхгүй урган гарна.

Арбитрийн шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч тал болох "Стандарт” банкны гаргаж өгсөн "Жаст”-ын Ш.Батхүүгийн хуурамчаар хийсэн анхны 40 хуудастай гэрээг гол баримтаа болгосон талтай. Шүүх Монголын талд нотлох баримтаа гаргаж өгөх боломжийг олгоход "Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн баталгааг хариуцахгүй гэсэн утгатай анхны оригналь гэрээг гаргаж өгөөгүй нь манай улс ялагдахад голлон нөлөөлсөн. Хэрэв "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргахгүй гэсэн гол баримттай тэр гэрээг Арбитр 2013 оноос хойш 2016 оныг хүртэл 3 жил гаруйн хугацаанд  удаа дараа нэхэж байхад,тэр нь өөрийг нь аврах цорын ганц бөгөөд хөдөлшгүй баримт байсаар байхад гаргаад өгчихсөн бол "Эрдэнэт” үйлдвэр төлбөрт унахгүй байсан нь тодорхой. Ялах баримтаа нуугаад гаргаж өгөхгүй байгааг юу гэж ойлгох вэ? 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаар АН засгийн эрхийг авч 2013 оноос хойш "Эрдэнэт” үйлдвэр дээр АН-ын угшилтай хүмүүс очсон. МАН-ыг муухай харагдуулахын тулд арай тэр гэрээг гаргаж өгөөгүй хав дараад байсан юм биш биз дээ гэсэн хардлага дуулдаж байгаа. Бас нэг хувилбар. Хэсэг этгээдүүд Эрдэнэтийн 49 хувийг гадаадаас худалдан авч ардын баатар болох "маш нууц” ажиллагаагаа яг тэр үед явуулж байсан байдаг. Тэр нөхдүүд гол баримтыг нь явуулахгүй байж байгаад Эрдэнэтийг ялагдуулчихъя, тэр хооронд нь Ш.Батхүүгийн "Хадгаламж” банкийг нь төрд хураагаад авчихъя, дараа нь Эрдэнэтэд эзэн суусныхаа дараа Эрдэнэтээ хохиролгүй болгохын тулд төрд хурааж авсан "Хадгаламж” банкийг нь өөрийн болгоод авчихъя гэсэн ажиллагаа явагдсан байж болох талтай ч гэж дуулдаж байна.

За ингээд баримтаа гаргаж өгөхгүй хав дарсаар байгаад ялагддаг юм байж. Дараа нь юу болов? Английн Дээд шүүхээс 2017 оны дөрөвдүгээр сард Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэдэг зөвшөөрлийг "Эрдэнэт” үйлдвэрт өгсөн байхад бас энэ боломжоо ашиглаагүй. Ер нь Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд давж заалдах зөвшөөрлийг өгдөг практик туршлага бий. "Эрдэнэт” үйлдвэрийн хувьд дэнчин мөнгө болох 51 сая ам.долларыг байршуулчих санхүү эдийн засгийн бүрэн боломжтой гэдэг нь тодорхой байсан. Арбитр дээр заавал дэнчин мөнгө тавих шаардлагагүйгээр давж заалдах эрхийг авах боломж бас л байсныг "Эрдэнэт” маань ашиглаагүй. Тухайн үед "Эрдэнэт” үйлдвэрийг санхүүгийн чадамжаа үзүүлсэн баримтаа явуулна уу гэж Арбитр шаардахад явуулаагүйгээс болж дэнчин мөнгө төлөх тухай яригдсан гэдэг. Энэ хооронд нөгөө өмнө нь ярьж байсан нөхдүүд  Эрдэнэтийн 49 хувийг өөрийн болгоод аваадахсан, тэд давж заалдах талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй гэх яриа гадуур дуулдаж л байна. 

Өдгөө Монголын ард түмэнд энэхүү төлбөрийн хүү нь нэмэгдээд болохоо байлаа, хурдхан шиг төлчихье гэсэн сонирхол сүүлийн үед илтэд ажиглагдаж байгаа нь анхаарал татна. Ард түмний өмч болох уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа Монголын ард түмэнд хамгаас их хамаатай. Монголын ард түмэн зөвхөн үнэнийг мэдэх эрхтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд "Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлага  санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан гээд байгаа гэрээг нь эх хувиар нь үзье. Нөгөө талд нь Стандарт банкнаас Арбитрт гаргаж өгсөн эхний 39 хуудас нь хуурамч гэгдээд буй 40 хуудастай гэрээг Монголд авчрая. Хоёр гэрээгээ тулгаж харьцуулаад харчихад л учир нь олдчихно.

Монголын шүүх Арбитрын шийдвэрийн үндэслэл болсон 40 хуудастай энэ гэрээг жинхэнэ эсэхийг үзэх, цаашлаад унаад буй төлбөрөө төлөхгүй байх бүрэн боломж бас бий гэнэ. Ямар боломж байна вэ гэвэл манай Монгол Улс Гадаадын Арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны конвенцид нэгдсэн орсон байдаг. Нэгдэн орсон учраас энэ бол Монгол Улсын хууль болсон гэсэн үг. "Эрдэнэт” үйлдвэрээс ямар нэг төлбөр төлөх болвол заавал энэ конвенц болон Арбитрийн тухай хуулийн дагуу төлөх ёстой. Энэ нь нэхэмжлэгч тал болох "Стандарт” банкнаас Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын шүүхэд гаргаж өгөх ёстой. Ингээд Стандарт банкнаас манай талд Арбитрийн шийдвэрийн эх хувь, бас Арбитр сонгосон гэрээний эх хувь буюу 36 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувь, 27 сая ам.долларын баталгааны гэрээний эх хувийг хавсаргаж ирүүлэх ёстой болно. Дэлхийд цор ганц байгаа Арбитр дээр байгаа 40 хуудастай хуурамч гэрээг манай улс шинжилж үзээд гарын үсэг хуурамч болох нь тогтоогдчихвол конвенцид заасныг үндэслэн Монгол Улсын шүүх уг Арбитрийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх нээгдэх юм. Үнэн хэрэгтээ тэрхүү 40 хуудас гэрээний 39 хуудсан дээр нь гарыг үсгийг хуурамчаар зурсан байна гэдгийг нь олон улсын шинжээч тогтоочихсон байгаа болохоор хэрэв Монголд тэр баримт ирчих л юм бол асуудлын бүх учиг тайлагдана. Ингэхээр "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан эсэх нь өдий болтол тогтоогдохгүй байгаа үед тэр гэрээ ил болчихвол хаа хаанаа хар сэргүй ил болно. Дашрамд дурдахад, "Эрдэнэт” үйлдвэр Арбитр дээр дуудагдсан энэ хэрэг дээр "Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлж "Taylor Wessing” LLP хуулийн фирм өмгөөлж оролцсон. Хуулийн фирм маш муу ажилласан төдийгүй ялалт бүрэн авчих боломжтой энэ хэрэг дээр маш идэвх зүтгэл гаргалгүй ажилласан нь харагддаг. Ядаж байхад энэ компанийг тэнгэрт тулсан үнээр хөлсөлсөн, эднийд "Эрдэнэт”-ээс төлсөн мөнгөнийх нь хэмжээг сонсвол ухаан алдаж унаж магад. Английн хуулийн компани "хөлсний ажилтан” учраас түүний хэр идэвхтэй ажиллах, хэр сэтгэл гаргаж ажиллах нь түүнийг хөлсөлсөн "Эрдэнэт” үйлдвэрийн тухай тухайн үеийн удирдлагын зааварчилгаанаас л хамаарна. Ямар учраас "Эрдэнэт” үйлдвэр нотлох баримтуудаа олон улсын шүүхэд гаргаж өгөхгүй, өнөөдрийн ялагдалд хүргэж "Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх цаашлаад татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрэх болов гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

Д.ГАРМАА

Эх сурвалжийн линк: https://www.infomongol.mn/content/read/156292.htm



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/04/20, 12:21
2018/04/20, 11:29
2018/04/20, 11:16
2018/04/19, 17:03
2018/04/19, 13:21
2018/04/19, 12:38
2018/04/19, 12:32
2018/04/19, 11:46
2018/04/19, 11:03
2018/04/19, 10:58
2018/04/18, 11:11
2018/04/17, 18:25
2018/04/17, 17:08
2018/04/17, 13:08
2018/04/17, 12:44
2018/04/17, 11:57
2018/04/16, 13:23
2018/04/14, 14:46
2018/04/14, 14:28
2018/04/13, 18:18
2018/04/13, 16:46
2018/04/13, 13:46
2018/04/13, 12:56
2018/04/13, 12:00
2018/04/12, 12:43
2018/04/12, 11:51
2018/04/11, 12:37
2018/04/11, 10:22
2018/04/10, 13:31
2018/04/10, 13:19
2018/04/10, 12:51
2018/04/10, 11:51
2018/04/10, 10:39
2018/04/09, 15:44
2018/04/09, 11:17
2018/04/06, 15:09
2018/04/05, 17:13
2018/04/05, 15:48
2018/04/05, 13:45
2018/04/04, 12:52
2018/04/04, 11:44
2018/04/04, 11:33
2018/04/03, 14:17
2018/04/03, 11:57
2018/04/02, 20:44
2018/04/02, 20:43
2018/04/02, 20:42
2018/04/02, 14:51
2018/04/02, 12:22
2018/04/02, 11:55
2018/03/31, 13:29
2018/03/30, 13:10
2018/03/29, 14:15
2018/03/28, 10:54
2018/03/28, 10:05
2018/03/27, 12:29
2018/03/26, 12:36
2018/03/26, 12:25
2018/03/26, 10:29
2018/03/26, 10:17
2018/03/23, 13:42
2018/03/23, 11:50
2018/03/22, 16:11
2018/03/22, 16:10
2018/03/22, 16:06
2018/03/22, 10:54
2018/03/21, 12:09
2018/03/21, 11:54
2018/03/20, 13:43
2018/03/20, 11:57
2018/03/20, 11:55
2018/03/19, 12:00
2018/03/16, 14:36
2018/03/15, 16:12
2018/03/14, 11:03
2018/03/14, 10:20
2018/03/13, 19:30
2018/03/13, 18:05
2018/03/13, 11:49
2018/03/13, 11:23
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/05/16, 13:04
2016/07/27, 09:47
2017/01/12, 10:49
2015/02/03, 09:48
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2014/12/29, 13:27
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2015/01/23, 10:16
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/10/21, 17:49
2014/10/20, 10:41
2015/02/06, 18:14
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/09, 18:32
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2014/12/26, 15:41
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2016/07/28, 11:18
2015/01/13, 13:17
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/10/23, 19:56
2014/10/21, 17:09
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/12/18, 13:34
2015/01/23, 20:42
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2015/01/06, 08:04
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин