|

“Эрдэнэт”-ийн ээдрээ


"Эрдэнэт”-ийг барьцаалсан Ш.Батхүү хаана явна вэ? Үүнтэй холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцож болдоггүй юм уу

Дээд шүүхээс "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-аас 49 хувийн төлөөллийг хассан нь хууль бус шийдвэр гарсны дараахан Засгийн газар Эрдэнэтийн хувьцааг гаргана хэмээн баяр ёслолын байдалтай зарласны учир нь одоо л ил болж байна.
Яг ийм мэдэгдэл хийсэн өдөр буюу нэгдүгээр сарын 10-нд Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр” олон улсын Арбитрын шүүхэд гурав дахь удаагаа ялагдаж төлбөр төлөх тухай шийдвэрийг гардан авсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Ийн "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байхдаа /ОХУ 49 хувь/ гадны банкинд баталгаа гарган зээл өгүүлсэн хэрэг ийн сунжирсаар 100 орчим сая ам.доллар төлөх болсон маапааныг олны анхааралд өртүүлэхгүй, хэл амгүй дарахын тулд ийн 49 хувийг "боорлож” байсан нь одоо тодорхой болж байна.

Энэ мэдээлэл ил болсны дараа  Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэт”-ийн асуудлаар хамгийн их дуугардаг Ц.Нямдорж гишүүн, ТУЗ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар хэвлэлд ярилцлага өгөв. Үүний араас өнөөдөр Ардчилсан намынхан мөн мэдэгдэл хийлээ.

Мэдээж эхний асуулт "Эрдэнэт”-ийн нэрийг барьж зээл авсан "Жаст” компанийн захирал Ш.Батхүү хаана байна вэ? Яагаад түүгээр мөнгийг нь төлүүлэхгүй байна вэ?

Үүнд Д.Дэмбэрэл:

-Ш.Батхүүтэй "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага болон ТУЗ уулзаагүй. Энэ асуудлыг тусад нь хуулийн байгууллагууд шалгаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ үүн дээр оролцох шаардлагагүй. Цаашдаа ч бид оролцохгүй гэсэн хариулт өгсөн байна.

Харин Ц.Нямдорж, Д.Сумьяабазар нар шүүхэд ялагдсан хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг үгүйсгэхгүй байгаа юм.

Тухайлбал Уул уурхайн сайд Д.Сумъяабазар

-"Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа. Үүнийг хариуцаж байгаа хүмүүс нь анхааралдаа авсан. Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу юугүй 100 сая доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна. Мэдээж "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой гэжээ.

Үүний зэрэгцээ "Эрдэнэт” үйлдвэр үр ашигтай ажиллаж байгаа, энэ торгуулийг төлөх чадвартай гэх утгатай мэдээллүүд гарч эхлээд байна.

Тухайлбал, "Эрдэнэт”-ийн ТУЗ-ын гишүүн Д.Дэмбэрэл үйлдвэрийн "Эрсдлийн сан”-гаас уг мөнгийг төлж болох тухай үг унагажээ. Үүний зэрэгцээ нэгэнт Засгийн газрын эрх бүхий байгууллага уг зээлийг баталгаажуулсан учраас шүүхэд асуудлыг Монголын Засгийн газар төлөөлж буй гэдгийг мартаж болохгүй. Үүнд тухайн үеийн "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийг хорооны дарга Д.Сугар, мөн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмжлэлийг олон нийтийн зүгээс хүчтэй өрнүүлж байна.

Ийн ард түмний өмч гэж тодотгох дуртай "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж эдүгээ өрөнд ороод байгаа мэдээлэл нэгэнт баталгаажлаа. Одоо үүнийг Засгийн газар төлөх үү, "Эрдэнэт” төлөх үү гэсэн асуудал дээр эрх баригчид булзсан хариулт өгч байна. "Эрдэнэт”-ээс ч "Эрсдлийн сан”-гаас ч төлсөн бай энэ нь эцэстээ эрх баригчдын хэлэх дуртай ард түмний л өмч. Хэн дуртай нь "Эрдэнэт”-ийг үнэгүйдүүлж, үнэтэй бараа шахаж, банкны барьцаанд тавьсны хариуцлагыг хэн хүлээх вэ?  Цаашид ч мөн ингэж "Эрдэнэт”-ээр тоглосоор байх уу?

Эцэст нь "Эрдэнэт”-ийг барьцаалсан Ш.Батхүү хаана явна вэ? Түүнээс мөнгийг нь эргүүлж авч болдоггүй юм уу? Үүнтэй холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцож болдоггүй юм уу гэсэн асуултыг дахин тавьцгаая.

А.Туяа

 
https://www.infomongol.mn/content/read/155935.htm

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин