|

“Жаст”-ын 350 тэрбумыг төрөөр төлүүлэх “Нямдорж” ажиллагаа


“Жаст”-ын 350 тэрбумыг төрөөр төлүүлэх “Нямдорж” ажиллагаа

 

""Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан” гэж товчхон нэрлэгдэх болсон асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы босго даваагүй байх зуур өмнөх өрний асуудал дэгдэж эхэллээ. Сүр дуулиантайгаар ажлын хэсэг байгуулан "Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан "хэрэг”-ийг шалгаж, хууль зөрчсөн үйлдэл илрүүлсэн гэсэн энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ "Монголын зэс” компанийн худалдаж авсан 49 хувийг төрд буцаан авах ёстой гэсэн дүгнэлт гаргаад гацсан. Уг асуудлыг байнгын хороогоор өчигдөр /2017.02.08/  хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан билээ. Гэвч ийн асуудал байнгын хорооны босгыг ч даваагүй байхад зарим гишүүд "Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авахаар боллоо” гэсэн мэдээлэл дамжуулж эхлэв. УИХ-ын гишүүд яагаад ийм мэдээлэл албан ёсны пэйж хуудсаараа дуу нэгсэн зарлах болов гэдэг жичдээ асуудал байх.

Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрээр барьцаалан 140 сая ам.долларын зээл хувийн компанид олгосон хэдэн жилийн өмнөх хэрэг явдал сөхөгдөж эхэллээ. Уг нь энэ талаар тухайн үедээ чамгүй дуулиан дэгдэж /холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу/ байсан билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Лондонгийн Арбитрын шүүхээс "Эрдэнэт” үйлдвэрийн 140 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдлээ.

Сануулахад:Жаст групп 2009 онд Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргуулан "Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд 2013 онд уг зээл төлөгдөхгүй байгаа учраас "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасны хувьд өрийг төлөхийг албан ёсоор шаардсан. Тухайн үед "Жаст” группын захирал Ш.Батхүү хуурамч баталгаа гаргаж зээл авсан гэж булзаж үзсэн ч олон улсын арбитрын шүүхээр маргаан даамжирч явсаар эдүгээ энэхүү зээл буюу хүү алдангитайгаа 140 сая ам.долларыг "Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэр гараад байгаа аж.   

Яг ийм эгзэгтэй үед МАН-ын бүлэг "Эрдэнэт”-ийг 100 хувь төрд шилжүүлэх ёстой гэж чанга хашгирч байгаагийн учир магадгүй энэ өр зээлтэй холбоотой байж болох таамаглал төрүүлж байна. Яагаад гэвэл зээл авсан "Жаст" групп дампуурлаа аль хэдийнэ зарласан. Одоо энэ зээлийг төлөх "этгээд" нь хуулийн дагуу баталгаа гаргасан "Эрдэнэт" үйлдвэр.

Мэдээж ийм өр төлөх дээрээ тулбал "Эрдэнэт"-ийн 49 хувь эзэмшигчид дээр ч ачаалал бууна. Гэхдээ тэд мэдээж дуугүй суухгүй. Харин 100 хувь төрд байх ахул "төрийн юм, үнэгүй юм” гэдгийн үлгэрээр 140 ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийг Эрдэнэтийн мөнгөөр нарийн яривал төрийн мөнгөөр төлүүлэх боломж өнөөгийн эрх баригчдад бий. Олонхийн кнопоор аливаа асуудлыг 100 хувь шийдэж чадах болохоор, мөнхүү 100 хувь төрд байх ахул өмнөөс нь өрвөлзөх "хүн” байхгүй болохоор.

Ийн "Эрдэнэт”-ийг 100 хувь төрд эргүүлж авах ёстой гэж хашгирахын цаана Эрдэнэтэд хийдэг байсан "шахаа”-ны бизнесээ хамгаалах гэсэн оролдлого гэгдэж байсны дэргэд бүр ч том мөнгө, эрх ашгийн "орой” цухуйж буй бололтой. Мөсөн уулын орой мандал дээр цухуйхад 90 хувь нь далд байдаг гэдэг дээ.

Дашрамд сануулахад Стандарт банкны өр зээлийн асуудлаас үүдээд Хадгаламж банкийг дампууруулсан, дампуурлын ил харагдах шалтгаан нь  дэлхийд том тооцогдох нөөцтэй ч улсын төсөвт үр ашиг нь огт нялзаагүй Олон-Овоотын алтны уурхайн өр болсон гэж тухайн үедээ тайлбарлаж байсан билээ. Үүнээс цааш мөсөн уулын хэдэн хувь нь хаана "нуугдаж" байгаа бол?

Хэн "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд нийгэмчлэхийг хүчтэй шаардахын хэрээр түүний ард ямар ашиг сонирхол цухуйж байгаа нь ил болох цаг удахгүй ирэх буй за.

Тухайлбал:

Маргааш гэхэд Засгийн газар Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина. Эрдэнэтийн луйврыг зогсоохын тулд амь насаа ч өргөхөд бэлэн байна. Ийм илэрхий хулгай луйврыг Монголын төр хүлээн зөвшөөрвөл мөхөл ойрхон байна гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр "заналтай”-гаар мэдэгджээ. Эрхэм гишүүн Эрдэнэтээс нэхэгдэж байгаа 350 тэрбум төгрөгийн асуудлыг мэдэхгүй байна гэхэд эргэлзээтэй. Өөрийнх нь хэлснээр хүүгийнх нь хийсэн "2,5 хан” тэрбум бичиг хэргийн хэрэгслийн наймааны  дэргэд яалт ч үгүй том мөнгө баймаар, энэ 350 тэрбум төгрөг .

Ц.Нямдорж гишүүнээс дахин асуухад:

-"Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авчихвал өрийг нь, тодруулбал, дампуурсан "Жаст”-ын 350 тэрбумыг төр буюу "Эрдэнэт” төлнө, мөн үү?

А.Алтантуяа

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

"Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

Ш.Батхүү: Би "Жаст” группээ зарсан

Эх сурвалжийн линк: http://www.infomongol.mn/content/read/77624.htm

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин