|

Монголын улс төрд Христийн нам байгуулагдаж, итгэгч Ерөнхийлөгчтэй болох эхлэл тавигджээ


 Монголын улс төрд Христийн нам байгуулагдаж, итгэгч Ерөнхийлөгчтэй болох эхлэл тавигджээ

Нэг хэсэг Монголын улс төрийн нөлөө бүхий эрхмүүд Мүүнийн шашинтай холбогдож багагүй дуулиан тарьсан. Боловсролын салбарын удирдах албан тушаалтныг Мүүнийн шашинтан гэх нийгмийн эсэргүүцэл хүчээ авч, улмаар ажлаас нь чөлөөлүүлэх хүртэл хэмжээнд хүрч байсан удаатай.

Нийслэлийн хэмжээнд нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 228 нь буюу 61.3 хувь нь Христийн сүм аж. Гурван сая хүн амтай манай улсад энэ тоо их болоод бага эсэхийг судлаачид мэдэх буй за.

Энэ олон сүмийн үйл ажиллагааны зорилго болоод хэтийн төлвийн талаарх ойлголт нь тун сонирхолтой. Саяхан нэг сүмийн цуглаанд санаандгүй байдлаар очсон хүний үгийг сонслоо. Итгэгчид танхимд цуглаад, эхний ээлжид төрийн гурван өндөрлөгийг Ертөнцийн эзэнд буюу Есүс христэд даатган залбирдаг байна. Эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс адислагдсан гурав маань өглөө бүр ийн өөрсдийнх нь төлөө итгэгчид залбирдаг гэдгийг мэддэггүй л болов уу.

Энэхүү залбирлын талаар нэгэн итгэгчээс сонирхоход, тус сүмийн алсын зорилго нь 2020 оны сонгуульд өөрсдийн итгэгчдийг нэр дэвшүүлж, улс төрд Христийн нам байгуулах өндөр сонирхолтой гэв. Энэ бол дан ганц тус сүмийн ч зорилго бус, бусад Христийн сүмүүд ч мөн ийм зорилготой гэх утгатай зүйл ярьсан юм.

Манай улсын хувьд христэд итгэгчдийн тоо албан бусаар 100 мянга давсан гэсэн судалгаа байдаг. Өнөөдрийн УИХ-д ганц хоёр л Христэд итгэгч гишүүн бий гэх. Цаашид энэ тоо нэмэгдэж, үзэл бодлын нэгдлээр, хүсэл мөрөөдлөө биелүүлж нам байгуулахыг ч үгүйсгэх аргагүй.

Өнөөдрийг хүртэл манай улсад шашны үзэл санаагаар нэгдэж нам болсон тохиолдол байхгүй. Сүмд ярилцсан итгэгчийн хэлэхдээ, улс төрд Христийн намтай болоод зогсохгүй 2030 он гэхэд Христэд итгэгчийн нам болоод итгэгчдийн төлөөлөл болсон Ерөнхийлөгчтэй болох хэтийн зорилготой гэдгийг мөн дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл сүм, хийдийн нийгмийн оролцоо буяны үйл ажиллагаанаас хальж, улс төрийн зорилготой болсон уу гэдэг асуулт эндээс урган гарна.

Манай улсын хувьд энэ мэт шашны итгэл үнэмшил, зорилго дор нэгдсэн нам улс төрд гарч ирэх орон зай бий эсэхэд хариулт үгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд "...Арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй” хэмээн заасан ч шашинтай холбоотой асуудлуудад нийгэм тун эмзэг ханддаг.

Учир нь шашны үзэл хандлагын зөрүүгээс болж, улс төрийн хагарал, цаашлаад шашны мөргөлдөөн гарах зэрэг сөрөг үзэгдлийн жишээ дэлхийд олон бий. Хэрвээ үнэхээр манай улсад шашны сүм хийдүүдийн алс хэтийн зорилго нь улс төрийн байр суурь мөн бол тун удахгүй ирэх сонгуульд Христийн нам гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ дахиад Үндсэн хуулиас ишилхэд 1992 онд шашин, төрийн асуудлыг тусад нь байлгахыг хоёргүй утгаар тэмдэглэн оруулсан түүхтэй ч Монголын төрд шашины нам гарах эрмэлзэл өндөр байдаг бололтой.

Ц.ТАМИР

http://medee.mn/main.php?eid=100740

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин