Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд, НҮБ-ын байгаль орчны төлөвлөлтийн газрын гүйцэтгэх захирал Ерик Солхейм НҮБ-ын байгаль орчны асуудлаарх 3 дахь чуулганд "Бохирдолгүй дэлхийд амьдаръя” сэдэвт тайлан дэвшүүлж, дэлхийн шинжтэй бохирдлоос үүсэлтэй янз бүрийн сорилт тулгараад буйг онцлон өгүүлсэн байна.
Тайланд, амьдрал, хэрэглээний түвшин дээшилсэн, хүн ам олширсны улмаас бохирдлын аюул асар их сорилт учруулж буй төдийгүй улам газар авч мэдэхээр байна. Уур амьсгал, газар шороо, цэнгэг ус, тэнгис далайн бохирдлоос үүдэлтэй эдгээр бохирдол хүн төрөлхтний эрүүл мэнд, экологийн системд ноцтой нөлөөлж байна гэжээ.
Тайланд, улам газар авч буй бохирдлын асуудлыг зохицуулахын төлөө олон орны засгийн газар олон талт, бүс нутгийн байгаль орчны гэрээ байгуулж байгаа нь бохирдлын аюулыг арилгах иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой юм гэжээ.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа