|

Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй


Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй

 

  11778

"Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод  нь  төмөр  хайлуулж, цутгамал үйлдвэрлэдэг "Цутгуурын”, механик боловсруулалт, металл хийц болон резинэн эдлэл   үйлдвэрлэдэг "Механик” гэх хоёр том  цехээс бүрддэг. Бид эхлээд Цутгуурын цехийн  Хайлах хэсэгт очиход хайлалт ид явагдаж байв. Хайлсан төмөр мэлтэгнэн урсаж, оч нь түүдгийнх шиг үсчин гялалзах нь сонин.  Ган хайлагч залуу  урт төмрөөр сэтгүүрдэн зогсох нь баатрын дүртэй.  Түүнд  бидэнтэй хөөрөлдөх зав  байсангүй. Хайлах хэсгийн ажлын байр өвөрмөц үнэртэй, чимээ шуугиан ихтэй, их халуун.

Металлын буцлах хэм 1450-1550 орчим. Дээд тал нь 1700 хэм байдаг гэнэ. Зуухны аман дээр 1000 орчим хэм аж. Цехийн дарга Ц.Зоригоо Уралын Политехникийн  дээд сургууль  төгсөж ирээд ажлын гараагаа ган хайлагчаас эхэлсэн тухайгаа хүүрнэв. Үнэхээр бахдам энэ ажил эр зориг, тэсвэр тэвчээр ихээхэн шаарддаг бололтой. Танайхны ажлын нөхцөл угаартай, халуун, дуу чимээ ихтэй  юмаа гэхэд тийм ээ, үнэхээр хүнд нөхцөлтэй.  Тэгэхдээ дасчихдаг юм. Манайхан ханиад шуухнаа  хүрвэл цех рүүгээ орж ирэнгүүт л  эдгэчихдэг гэлцдэг юм гээд инээв. Хайлах хэсгээс гадна Хэвний хэсэг маш  том байгууламж бүхий нүсэр системтэй.  Хольц зуурч дамжуулдаг төхөөрөмж бүхий дөрвөн давхар байгууламжид  хэв бэлтгэх ажиллагаа  явагдана.

23433153_717549805101706_263897963_o23432857_717549861768367_1543343368_o (1)

Хэвний  дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр  ТЭЗҮ, техникийн даалгавар боловсруулах ажил хийгдэж байгаа аж.  Хүйтнээр хатуурдаг холимгоор хэв бэлдэх технологийг нэвтрүүлснээр   хэвэнд хэрэглэдэг материалын тоо хэмжээ, төрөл багасч,  бат бэхийн чанар олон дахин  сайжрах, зай талбай хэмнэх гээд эдийн засгийн ихээхэн үр ашигтай. Ажлын байрны нөхцөл ч шинэ түвшинд очих гэнэ. Энэхүү технологийг нэвтрүүлэх ажил "Эрдэнэт” үйлдвэрийн ирэх 15 жилийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тухай цехийн дарга ярьж байсан. Загвар буюу тэдний ярьж заншсанаар Моделийн хэсэгт мужааны цехэд орсон мэт хөрөө рамны  дуу шуугиантай. Учир нь цутгамал бүтээгдэхүүний  загварыг модоор хийдэг юм байна. Нэгэн үе загварыг гараар хийдэг байсан бол одоо тоон удирдлагатай суурь  машинаар  хийдэг болжээ. Гадуураа шилэн хорготой, автомат  машин модоор загвар зүсч, дэргэд нь оператор  орос залуу зогсох.  Энэ машинд  загварын зургаа л зөв оруулсан бол  алдаа гарахгүй гэнэ.

Механик цехэд ажиллагсад  зорох, зүсэх, фрезердэх ажиллагааг суурь машин дээр хийж харагдана. Дээрх ажиллагааг нэгэн дор гүйцэтгэх багахан автобус адил овортой бүрэн автомат машин байх. Орчин үеийн энэ дэвшилтэт технологийг суурилуулж, туршаад одооноос л  ажиллуулж  байна.  Солонгос улсад үйлдвэрлэсэн таван тэнхлэгт бүрэн автомат энэ суурь машинаар  хэлбэр, хэмжээ, хийцийн хувьд төвөгтэй эд ангийг хийх юм.  Засвар механикийн заводын  хамт олон бүрэн автомат тоон удирдлагатай, механик боловсруулалттай суурь машины төв байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

23468382_717549801768373_405210212_o23468502_717549798435040_1991869081_o

Механик цехийн Резинэн эдлэлийн  хэсэгт  Тайваньд үйлдвэрлэсэн   2000  болон 1000 тоннын халуун пресс машин  ажиллаж байна.   Уг прессээр   Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж болох  бөмбөлөгт тээрмүүдийн хуягийг  резинээр үйлдвэрлэж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа аж.  Өмнө нь өндөр даралтын уураар резинийг чанаж болгодог байж.  "Халуун  прессийг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж дээшилж, резин бүтээгдэхүүний  болц сайжирч, гадаргуугийн цэвэршилт харьцангуй өндөр гарч байгаа.  Бүтээгдэхүүний чанар сайжирснаар  эдэлгээ уртасч байна”  гэж Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал ярив.   Энэ оноос Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн  тээрмийн гурав дахь цогц булан резинийг үйлдвэрлэсэн байна. Жижиг тээрмийн хуягийг  жил гаруйн хугацаанд үйлдвэрлэж нийлүүлжээ. Мөн  энэ ухаалаг пресс машинаар  том оврын эд ангиуд хийх зорилттой ажиллаж байгаа аж.

23468502_717549798435040_1991869081_o23432533_717549818435038_1114145539_o23483278_717549831768370_80153686_o

"Манайх  Механик боловсруулалттай бүтээгдэхүүн 2200 орчим тонн, металл хийц стандартын бус тоног төхөөрөмж  800 орчим тонн, резин эдлэл 120 тонн, цутгамал бүтээгдэхүүн 5000 орчим тонныг  үйлдвэрлэж "Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж  байна.  Манай хамт олон  жилд 55-60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж,  импортоор авах сэлбэг хэрэгслийг энэ хэмжээгээр хэмнэж, зэсийн баяжмалын өөрийн өртгийг бууруулахад  хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллаж байна” гэж  Засвар механикийн заводын Механик цехийн дарга   Д.Галбямба ярилаа.

23433127_717549858435034_1855103581_o23432994_717549825101704_617002813_o23432786_717549875101699_84735607_o

Засвар механикийн заводын хамт олон  Либхерр-994 маркийн экскаваторын шанагыг 2016 онд Монголд анх удаа үйлдвэрлэсэн юм.  Энэ  шанага  300,4 сая төгрөгийн өртгөөр бүтээгдэж байгаа нь  гадаадаас худалдан авдаг зардлаас даруй 100  сая төгрөгийн хэмнэлттэй юм. Мөн Баяжуулах үйлдвэрийн   хүдэр нунтаглах тээрмийн булинга дамжуулах үндсэн насос  "Грат-1400”-ийн  ажлын дугуйг өөрчилснөөр насосны ажиллах цагийг уртасгажээ. Эдийн засгийн өндөр үр ашигтай энэ төслийн үр дүнд   Баяжуулах үйлдвэр  сард  35 насос ашигладаг байсан  бол одоо 15 болон буурснаар жилд  4,5 тэрбум төгрөг хэмнэх болжээ. Заводынхны үйлдвэрлэдэг үй түмэн бүтээгдэхүүнээс хоёрхныг дурьдахад ийм байна.  Ийнхүү "Эрдэнэт”  үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд  Засвар механикийн завод жинтэй хувь нэмэр оруулсаар байна.

                                                                                                                                  Я.ЭНХТУЯА

23469007_717549871768366_2094825872_o


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин