|

Истанбулд амьдарч буй Монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахаар болов


Истанбулд амьдарч буй Монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахаар болов

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 5 дугаар сарын сүүлээс эхлэн Туркийн Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож бэртээх зэрэг асуудлууд удаа дараа гарчээ.
 
Иймд монгол иргэдийн зүгээс Истанбул дахь "Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-д өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийг үндэслэн Истанбул дахь Ерөнхий Консулын газрын консул Б.Энхмөнх, "Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхмаа нар энэ сарын 6-нд Истанбул хотын Цагдаагийн Эрүүгийн болон Нийгмийн хэв журмыг сахиулах газрын дэд дарга Хүсэйин.К, тус газрын байцаагч комиссар Зэкирияа.А нартай уулзаж,  дээрх нөхцөл байдлын талаар харилцан санал солилцжээ. 
 
Цагдаагийн байгууллагын зүгээс энэ үеэр, "Гэмт хэргийн хохирогч болсон аль ч улсын иргэн Турк Улсын холбогдох хуулийн дагуу цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад гомдол гаргах, хохирлоо барагдуулах эрхтэй. Мөн хохирогч, сэжигтэн, гэрч зэрэг аль нэг байдлаар гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн иргэний Турк Улсад албан ёсны оршин суух эрхтэй эсэхийг зайлшгүй шалгана. Хэрвээ тухайн гадны иргэн оршин суух зөвшөөрөлгүй Турк Улсад амьдарч байсан нь илэрвэл захиргааны хэрэг давхар үүсгэнэ. Энэ нь тухайн иргэний гэмт хэрэгт холбогдсоноос тусдаа асуудал. Гэмт хэргийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар шийдэх бол албан бусаар оршин сууж байсан асуудлыг Туркийн Гадаадын харьяатын газраар шийдвэрлэдэг” гэсэн тайлбарыг өгсөн аж.
 
Түүнчлэн цагдаагийн байгууллагын зүгээс монгол иргэдийн ихээр оршин суудаг Истанбул хотын зохих дүүрэг, гудамж талбай, газруудад тогтмол эргүүл явуулж байхаар болсны зэрэгцээ монгол иргэдийг илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ. 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/12/02, 13:04
2019/11/01, 12:33
2019/11/01, 11:56
2019/11/01, 11:27
2019/11/01, 11:07
2019/10/31, 15:33
2019/10/31, 13:22
2019/10/31, 12:34
2019/10/30, 13:27
2019/10/30, 13:09
2019/10/30, 11:21
2019/10/28, 17:30
2019/10/28, 15:30
2019/10/28, 12:23
2019/10/25, 16:22
2019/10/24, 16:33
2019/10/24, 14:36
2019/10/24, 11:10
2019/10/23, 13:45
2019/10/23, 13:21
2019/10/23, 11:05
2019/10/22, 17:43
2019/10/22, 17:33
2019/10/22, 16:44
2019/10/22, 14:57
2019/10/22, 13:56
2019/10/21, 18:09
2019/10/21, 14:44
2019/10/21, 13:29
2019/10/07, 15:03
2019/10/07, 11:59
2019/10/07, 11:53
2019/10/07, 11:35
2019/10/04, 12:21
2019/10/04, 11:31
2019/10/03, 16:27
2019/10/03, 16:16
2019/10/02, 14:24
2019/10/02, 13:50
2019/10/02, 13:01
2019/10/01, 15:17
2019/10/01, 13:52
2019/10/01, 11:30
2019/09/30, 12:47
2019/09/25, 09:18
2019/09/24, 12:14
2019/09/24, 12:03
2019/09/23, 17:49
2019/09/23, 12:00
2019/09/23, 11:39
2019/09/23, 11:24
2019/09/23, 11:15
2019/09/23, 10:49
2019/09/20, 15:33
2019/09/20, 11:39
2019/09/20, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2018/07/16, 15:13
2016/05/30, 09:27
2019/03/14, 18:29
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2019/03/20, 11:08
2017/03/06, 15:55
2016/09/01, 12:28
2019/01/30, 09:46
2019/04/09, 12:59
2015/04/09, 12:30
2019/02/15, 14:59
2017/03/14, 17:04
2015/01/07, 13:33
2016/07/27, 09:47
2019/03/07, 11:57
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2014/12/09, 18:32
2017/05/03, 10:42
2016/05/16, 13:04
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2015/12/03, 17:31
2017/05/11, 11:37
2016/09/01, 12:25
2016/05/20, 10:49
2015/12/18, 15:59
2016/01/05, 17:52
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2019/01/31, 13:10
2014/12/19, 15:42
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2016/05/24, 19:44
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2017/01/12, 10:49
Дэлхий дахинд
Сонин хачин