|

Валютын сан МАН-ын бамбай болж хувирав уу


Валютын сан МАН-ын бамбай болж хувирав уу

Нэг үе дэмжсэн кнопыг баруун солгойгүй бялууртал нь дардаг байсан олонхийн бүлэг хаврын чуулган эхэлснээс хойш сөрөг дүрд хувирав. Учир нь төсвийн тодотголыг шүүмжилсэн сөрөг хүчний гишүүдийн саналыг олонхиороо хүч түрэн унагаах ажилтай болсон нь энэ. Хаврын чуулганы хамгийн эхэнд төсвийн тодотголыг оруулсан. Тэр хэрээрээ эдийн засгийн эгзэгтэй үед улс орны эрх ашгийг томоор харах онцгой үүргийг энэ парламент гүйцэтгэж байгаа юм. Гэвч олон улсын валютын сангийн шахалт, шаардлагад нийцүүлэн тодотгож буй төсөвт ард түмний халаасыг тэмтэрсэн цөөнгүй заалт орж буйг сөрөг хүчин төдийгүй олон нийт, салбар бүрийн мэргэжилтнүүд ч хэлж эсэргүүцэж байна.

Тодруулбал, архи, тамхи, автобензин, дизель түлш, суудлын автомашины онцгой албан татвар нэмэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан юм. Мөн хүүхдийн мөнгийг хасч зорилтот 40 хувьд олгож, 2019 онд нөхөн олгохоор байснаа больж байгаа юм. Энгийн жишээ хэлэхэд, нэг сая гаруй хүүхэд байгаагийн ихэнх нь тэтгэмжийн мөнгөө авахгүй, бизнес эрхлэгчид тат­варын дарамтад гүнзгий орж, Сангийн яамны тооцоол­лоор ард түмний олонх нь унадаг приус машины гаалийн татвар хамгийн багадаа 375 мянган төгрөгөөр нэмэгдэх нь.

Гэтэл ард түмний халаас руу өнгийсөн дээрх заалтуудыг эсэр­гүүцсэн гишүүдийн өм­нөөс "валютын сангийн болзол” гэсэн гурван үг хэлээд л амыг нь таглачихна. 65-ын өмнөөс есүүлээ сөрж байгаа АН-ын гишүүд яаж ч эсэр­­гүүцээд үр дүнд хүр­сэнгүй. Хамгийн хачир­хал­тай нь МАН-ын гишүүд валютын сангийн нэ­рээр бамбай хийхдээ сон­гуульд өрсөлдөхдөө ам­ласан хүүхдүүдийг ялгаварлахгүй, татварыг нэмэх­гүй гэсэн бодлогоо бүр мөсөн гишгэлж орхилоо. Мөн саяхан улс орон даяар "Хямралын үед төр бүсээ чангална” хэмээн зарлаж байсан Ерөнхий сайдын үг хаачив.

Бас л валютын сангийн болзлын цаана нуугдчихлаа. Төсвийн тодотголоор хүүхдүүдэд өгдөг 200 тэрбумыг хасч, сайд нарын багцаа 404 тэрбум төгрөгөөг нэмэгдүүлээд оруулаад ирсэн байхад МАН-ын гишүүд юу ч болоогүй мэт сууж байна. Түүнчлэн Төсвийн байнгын хорооны дарга нь хүртэл "АН-ын гишүүдийн гаргасан татвар нэмэхгүй гэсэн саналыг унагаана шүү” гэдгээ ил тод хэлж гишүүдээ лоббидож эхлэв. Хүүхдийн мөнгийг хасч зорилтот бүлэгт өгөхөөр валютын сантай тохиролцсон учраас яаж ч хичээгээд нэмэргүй гэдгийг Сангийн сайд өдөр бүр хэлж байна. Тэгвэл валютын сантай хэлэлцээр хийж байхад салбарын яам, Хүүхдийн төлөө гэж цээжээ дэлддэг байгууллагууд хаана юу хийж байв. Өрхийн амьжиргаа тогтоох судалгаа нэрээр 4.5 тэрбум төгрөгөөр хүүхдүүдийн баян, ядууг ангилахдаа 23 хуудас ажлын тайлан бүхий өнгөт сэтгүүлийг айл бүрт 4-5 ширхэг тарааж байгаа нь төсвийн мөнгийг хэр үрэлгэн зарцуулж байгааг харуулж байна.

Түүнчлэн төсвөөс 52.4 тэрбум төгрөг хэмнэхийн тулд Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн за­рим заалтыг буцааж, цэр­гийнхний нийгмийн хам­гааллыг дор­дуулах хэрэг байв уу. Ер нь эндээс харахад парламентын олон­хийг бүрдүүлж буй шинэ гишүүдийн суралцах дам­жаа дуусаагүй бололтой. Аливаа хуулийн төсөл, хөтөлбөрийн талаар хэв­лэлийнхэнд ярих тун дургүй. Зарим үед уншиж судлаагүй, бүлэг дээр байр сууриа нэгтгээгүй гэдгээ хэлж байх шиг. Тэгсэн мөртлөө зурагтын камер харахаараа "хөөрхөн” болох хоббитой. Ийнхүү МАН олонхоороо хүч түрэн төсвийн тодотголыг батлах гэж байна. Гэхдээ чуулганы танхимд олонхын хүч түрэлтийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байгаа зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төс­вийн орлогыг бүрдүү­лэх бүх боломжийг ашиг­лаа­гүй эрэлхийлээгүй байж иргэдийн цалин, хад­галамжийн орлогод тат­вар ноогдуулах гэж бай­гаа нь буруу. Төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг хангалттай хийж чадаагүй. Газар эзэмших эрх, газрын лиценз гээд нийгмийн баял­гийг эзэмшиж бай­гаа мөртлөө татвар ноогд­доггүй орлогыг ил болгох ажил харагдахгүй байна. Татварын бус орлогуудын хувьд өмч хувьчлал, навигаци гэсэн хоёр том орлого алга. Энэ мэтээр бүх орлогуудаа чинээнд нь тултал хийгээд гарцаагүй тохиолдолд иргэдийн орлого руу орно уу гэхээс шууд ингэж дайрах нь буруу.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Төсвийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж батлах ёстой. Приус машины татварыг тэг байсныг татвартай болгож байна. Приус машины зах зээлийн үнэ 3-30 сая төгрөг. Татварууд нь нэмэгдэхээр машины үнэ дагаад нэмэгдэх юм байна. Приус машин тэртусмаа цахилгаан эх үүсвэртэй эко машиныг бусад улс оронд татварыг нь хөнгөлж урамшуулж байгаа. Гэтэл яагаад бид бусад улс орны жишгийн эсрэг яваад байна вэ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж болох ч бусад улсын жишгийн дагуу явах ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Зарим хүмүүсийн төсөв барьж байх үеийнх шиг энэ төсвийг дампууруулахгүй. Тэр үеийн алдаа дутагдал, бурууг засах гэж оролдож байна. Сайд нарын зардлыг бууруулахыг яагаад гишүүд дэмжихгүй байна вэ. Хүүхдийн мөнгийг хасч оруулж ирж байгаа хэрнээ сайд, дарга нарын зардлыг хасахыг дэмжсэнгүй. Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Валютын сангийн шахалтаар санхүүгийн өөрчлөлт хийхээр зүтгэж байна. Төсөв санхүүгийн тоо баримтууд сүүлийн зургаан сарын хугацаанд гурван удаа өөрчлөгдлөө.Төсвийн дутаж байгаа орлогыг гадныхны даалгавраар ард түмний халааснаас авахын төлөө явж байна. Хүүхдийн мөнгийг хасахгүй шүү гэж гараа өргөж гарч ирчихээд одоо эсрэгээрээ ярьж байна. Хүүхэд элэг бүтэн байх нь чухал уу, сайд нар том хар машин унах нь чухал уу. Онцгой албан татварын 50 хувийг приус машинаас авна гэдэг дансны аргаар идэж байна. Түгээмэл ард түмний унааг татвараар цавчиж унагаах хэрэггүй.

С.УЯНГА


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин