|

“Цагаан тахал” Монголыг нөмрөх нь


“Цагаан тахал” Монголыг нөмрөх нь

 

Хар тамхи гэдэг зөвхөн барууны кинонд гардаг л гэж боддог цаг ард хоцорч, Монгол Улс энэхүү "цагаан тахал”-д  нэрвэгдэх дээрээ тулчихаад байна. Эхлээд нэг тоо баримт дурьдая.  1986-2012 он хүртэл хар тамхитай холбоотой хэргээр  эрүүгийн 67 гэмт хэрэгт 157 хүн ял шийтгүүлсэн аж. Тэднийг насаар нь ангилж үзвэл 19-36 насны хүмүүс ихээр татагдан орсон байгаа юм. 

 

Гэмт хэрэгтнүүдийн 83.1 хувь нь борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч хадгалсан. Харин  16.8 хувь нь борлуулах зорилгоор авч явсан гэж ял шийтгэгдсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл цагдаагийн байгууллагаас гарсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол манай улсын иргэд 2006 оноос хойш гадаадад 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбоотой  гэмт хэрэгт  холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хад­гал­сан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэг­лэсэн 39, бусдад дамжуулсан нэг иргэн  шүүхээс ял шийтгэгдсэн байгаа юм.

 

Үндсэндээ 2000 оны дунд үеэс хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын тоо эрс өсч. 2010 он гарсаар сүүлийн 10-аад жил бүр нэмэгдсэн байгаа юм. Өмнөх тоо баримтыг харахад, хэрэгт холбогдогчид зарах л зорилготой биедээ авч явдаг байж. Харин сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн тоо эрс өсөөд байгаа нь аюулын харанга дэлдэж эхлээд байна. Мэдээж хэрэглэгчид эрс өсч байгаа учраас түүнийгээ дагаад зарж борлуулах, ашиг олохын төлөө улайрагчид нэмэгдэж таарна.

 

Ингээд л хилээр хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэхийг завдагсад ч автоматаар нэмэгдээд байгаа юм.   Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт Монгол Улсад БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн орнуудаас гэсэн гурван урсгалаар орж ирж байгаа аж. Тэгэхдээ  амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисуудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зарж борлуулах дамжин өнгөрүүлж байгаа юм байна. 

 

Мөн манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээний зэрлэг олсны ургамлын тархац их байгаа нь түүнийг залуучууд түүж, боловсруулах нөхцлийг бүрдүүлж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  нийлүүлэлтийн гол эх сурвалж болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.  Ер нь бол хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэхийг оролдогсод эрс нэмэгдэж буйг дээр дурьдсан. Бусдын  бараанд нууж оруулах, ачаа тээшинд нь санаатайгаар хийх, бүр мөнгө төлж тээвэрлэгч болгох ч тохиолдол гарч байгаа аж.

 

2016 онд гэхэд цагдаагийн байгууллага хар тамхи улсын хилээр нэвтрүүлсэн, зарж борлуулсан, хэрэглэсэн гэх мэт найман гэмт хэрэгт, 28 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм байна. Мэдээж цагдаагийн байгууллагаас нарийн шалгаж эхэлсэнтэй холбоотойгоо  сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний  бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх  борлуулахдаа товлосон  газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын дансаар  гүйлгээ хийлгүүлж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа юм.  

 

2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамлын төрлийн бодисыг олж авах, хадгалах борлуулах, илгээх гэмт хэрэг эзэлж байсан аж. Харин  2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөт бодис болох амфетамин, метамфетамин агуулсан мөс буюу ICE  гэх нэршилтэй бодисын хэрэглээ нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамарч, энэ төрлийн гэмт хэргийн гаралт,  холбогдогчдын тоо  тогтмол өсч, нас залуужиж байгаа нь бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээс харагдаж байгаа юм. Монгол Улс хар тамхины хэрэглээнд улам бүр живсээр л.  

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 19-25 насны залуучууд зонхилох хувийг  эзэлж байна.  Сүүлийн гурван жилийн байдлаар  хэрэгт холбогдсон 0-18 насны буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2, 26-35 насны холбогдогч 38, 35-аас дээш насны холбогдогч 3.6 дахин өсчээ.   Тэгвэл  гэмт хэрэгт холбогдогчын 40.9 хувь нь эрхэлсэн ажилгүй, 76.3 хувь 18-35 насны залуучууд байна.

 

Ажилгүй гэдэгт нь ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих  төвшнөөс доогуур орлоготой иргэд бус харин амьдрал,  мөнгөний эх үүсвэр нь хувийн бизнес  эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авдаг  этгээдүүд дийлэнх байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгч 18-35  насны залуучууд,  найз нөхдийн  харилцаа холбоогоор  дамжуулан  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авдаг  байна. 

 

Хамгийн аюултай нь залуус нэг нэгийгээ уруу татаж, хар тамхинд оруулж байгаа юм. "Татаад үз, гоё. Сайхан мэдрэмж төрүүлдэг” гэх мэтээр нэгийгээ уруу татна. Эхлээд зүгээр л сонирхох гэж татаж үзсэн залуучууд нэг л өдөр хэзээ ч гарч чадахааргүй хэрэглэгч болсноо гэнэт ухаардагт л хар тамхины аюул байгаа юм. Хар тамхинд донтсон, хамааралтай болсон залуучуудын ихэнх нь ингэж л ярьж байна.

 

Мөн хар тамхины хамааралтай болсон бол эрүүл мэндээрээ хохироод дуусна. Эсвэл торны цаана сууж, хайран сайхан залуу насаа үрнэ. Үүнээс өөр сонголт байхгүй. Ядаж байхад эдийн засгийн үр дагавар нь хүнд. Мөнгөтэй, боломжтой хүмүүс л худалдаж авч, хэрэглэж байгаа. Мөнгөгүй бол тэгээд л дуусаа. Охид, бүсгүйчүүд саваагүй байдал, санамсар болгоомжгүйгээсээ болоод хар тамхинд орж, эцэстээ секс боол болж дуусч байгаа жишээ ч олон бий. Тиймээс   юуны түрүүнд  Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хар  тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр бие даасан тусгайлсан хууль хөтөлбөртэй болох шаардлагатай байна.

 

Мөн хар тамхи,  мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх, туслалцаа үзүүлэх, мэдээлэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа  холбоог сайжруулах шаардлагатай байгаа юм.  Ерөөсөө бид залуучуудаа байнга соён гэгээрүүлж, ухуулж, хар тамхины хор хөнөөлийг сурталчилж, сэхээрүүлмээр байна. Тэгэхгүй бол залуучууд ердөө л, "гоё” гэсэн үгэнд автагдаж, хар тамхийг татаж, хэрэглэж, яваандаа хэрэг­лэгч болж хувираад байгаа юм. Хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр тэдэнд хар тамхиа зарах гэсэн сэдэлтнүүдийн тоо өсч, хилээр хууль бусаар нэвтрүүлэх арга ч нарийссаар байх нь дамжиггүй.

 

Монголын мэдээ

Н.Пунцагболд


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин