|

Хууль бусаар халагдвал бууж өгч болохгүй


Хууль бусаар халагдвал бууж өгч болохгүй

 

Сонгуулийн үр дүнгээр хувь заяа нь хөдөлж байдаг хүмүүс бол төрийн албан хаагчид.Түгшүүртэй шүү. Намын өрсөлдөөнд ялсан шийдсэн шинэ сайд ирээд яаж ч бужигнуулж болох. Хэчнээн сайн ажилтан байгаад ямарч дайрлага ирж мэднэ. Хуулиараа бол ингэж айх хэрэггүй болоод даруй 8 жил болж байгаа юм.

20 жилийн өмнө батлагдаж байсан төрийн албанытухай хуулинд 2008 онд томоохон өөрчлөлт оруулсаны нэг нь төрийн албыг улс төрөөсзааглаж өгсөн юм. Үүгээр сонгуулийн дараа намын харьяалалаар хоморголон халах байдлыг хязгаарлах оролдлого хийсэн. Оролдлого гэхийн учир нь улс төрийн намын харьяаллаар төрийн албан хаагчдыг халах солих нь одоо уламжлал болчихоод байгаа буюу хууль нь гууль болоод удаж байна. Цэрэг татлагын нэрсийн жагсаалт шиг тэдний эдний намынх гэж зааглаж байгаад халдаг энэ асуудалд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллага нь Төрийн албаны зөвлөл. Энэ албыг мөн улс төржүүлээд авсан.

Энд жишээ хайж урагшаа он жилүүд тэмтрээд хэрэггүй юм. Энэ сонгуульд тугаа мандуулсан МАН сайд нараа томилж дуусах мөчид нэн тэргүүнд төрийн албаны зөвлөлийг чуулганаар оруулан хэлэлцэж халаа сэлгээнд оруулж авсан. Бөхөөр бол хаях барьцаа сонгож буйтай адил. Хяналт тавьдаг хэл үг гаргах байгууллагыг нь гартаа хийж аваад халаа сэлгээг тааваараа зоргоороо хийж эхлэх бэлтгэлээ базаасан.

Засгаас мултарсан АН ч мөн ялгаагүй МАН- ын гэсэн хэдийг их цэвэрлэгээнд оруулж байсан тул халз мөчөөрхөн үзэж чадахгүй. Хааяа бүлэг дээрээ гомдол тавис гээд өнгөрөөж сууна. Хуулиар зохицуулагдсан асуудал ийнхүү төрийн албандаа хүртэл гууль болоод ирэхээр эрх зүйт төрд ажиллаж амьдарч байна гэж хэн ам бардам хэлж чадах билээ.

Шашин шүтлэгээр нь гэдэг шиг ажилд орсон он сар, хэний үед ямар албан тушаалд хэрхэн орсон талаар нарийн судалгаа анкетийг МАН-ын зүгээс бүх яаманд гаргуулж авсан бөгөөд үүнийгээ баримтлаад халах тушаалын тоотууд дугаараа авчихсан эздийнхээ гар дээр оччихоод байна гэсэн яриа байна.

30-д оны үед ах нь, эгч нь ойрын хүн нь эсэргүүн болсон бол хувцасаа бэлдээд ачигдахаа хүлээж суудаг шиг ялагдсан намын талд нэр орсон хүмүүс тушаалаа хүлээгээд бичиг цаасаа эмхлээд хүлээж суудаг дүр зураг бий болсон байна. Бараг лТотины онигоо шиг. Сайд нь дуудаад " өөрийгөө мэдэж байгаа биз дээ, өргөдлөө өгчих дөө” гэсэн шахалтаар эхэлдэг гэж байгаа.Энэ мэт улс төрчсөн халаа сэлгээ одоо ид явж байгааг бид мэдэж байна.

Төрийн залгамж чанар төрийн албаныболовсон хүчний чадамжийг 4 жилээр шигшсээр тамирыг нь барж байгаа тусгал юм. Үүний хор нь хөгжилд тушаа л болж нөлөөлнө. Наанаа нэг хоёр хүний халаа сэлгээ мэт боловч цаанаа төрийн албыг шахааны ширээ сандал болгосон хэрэг.

Үүнийг цэгцлэх гарц нь хуулийн нарийн тодорхой зохицуулалт ба Ерөнхийлөгчийн зүгээс төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад байгаа тул энэ сэдвээр нуршлаа.

17 бүлэг 57 зүйлтэй энэ хуулийн гол зарчим нь төрийн албаны томилгоог өрсөлдөөний зарчмаар явуулахад оршиж байгаа гэж хуулийн төсөл боловсруулагчид хэлж байна. Мөн карьерын хувьд доороосоо өгсөн дэвших шатлалыг оруулж өгсөн. Анхан шатнаас төрийн томоохон албан тушаалтан болоход шаардагдах хугацаа 18-20жил. Хүн ойролцоогоор идэвхтэй амьдарлынхаа 3/1- ийг төрийн албанд зориулан зүтгэж байж одоогийн улс төрийн ирмэлцээнд бэлгэнд явчихдаг албан тушаалд хүрэх юм байна. Цаашилбал улс төрийн албан тушаалтан шинээр томилогдсон тохиолдолд шууд удирдлагад нь ажиллах албан тушаалтан гурав, үйлчилгээний хоёр албан тушаалтныг өөрчлөх боломжтой байхаар хуулинд тусгажээ. Мөн эрх бүхий албан тушаалтан хуульд нийцүүлэн нийт албан хаагчдын 10 хүртэлх хувьд халаа сэлгээ хийж болох тухай оруулсан байна. Төрийн албаны хяналтыг олон нийтэд ил болгож төрийн албаны мэдээллийн нэгдсэн сантай байхыг хуульчлах юм байна.

Энэ хууль ус нь шавхагдаад батлагдвал төрийн алба эрх биш цэгцэрч хамгаалалтад орлоо гэсэн үг. Харин одоо хуучин хуулиа гууль болгуулаад халагдах тушаал авсан төрийн албаныханд хууль бусаар халагдвал шүүх хяналтын байгууллагаар хянуулж, бууж өгөхгүй байхыг уриалах л үлдээд байна.

 

Б.ИХЭР

Эх сурвалжийн линк: http://www.bataar.mn/10048659


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/11/13, 16:55
2018/11/13, 14:37
2018/11/12, 17:04
2018/11/12, 13:13
2018/11/12, 11:23
2018/11/12, 10:34
2018/11/12, 10:08
2018/11/12, 09:54
2018/11/12, 09:36
2018/11/12, 09:30
2018/11/12, 09:26
2018/11/12, 09:23
2018/11/09, 15:20
2018/11/09, 15:11
2018/11/09, 13:35
2018/11/09, 13:29
2018/11/09, 13:24
2018/11/09, 13:21
2018/11/09, 11:28
2018/11/08, 16:39
2018/11/07, 11:49
2018/11/06, 11:51
2018/11/02, 20:06
2018/10/31, 16:20
2018/10/29, 17:37
2018/10/29, 15:44
2018/10/29, 15:14
2018/10/29, 13:36
2018/10/29, 13:35
2018/10/29, 11:24
2018/10/29, 09:21
2018/10/29, 09:19
2018/10/29, 09:08
2018/10/24, 12:21
2018/10/23, 17:50
2018/10/23, 13:42
2018/10/23, 13:36
2018/10/23, 11:43
2018/10/23, 10:25
2018/10/23, 09:34
2018/10/23, 09:28
2018/10/23, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2018/10/15, 11:16
2018/10/15, 11:12
2018/10/15, 11:09
2018/10/15, 11:04
2018/10/15, 10:12
2018/10/15, 09:52
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/12/18, 15:59
2015/01/05, 11:38
2015/01/21, 18:11
2016/05/16, 13:04
2015/01/23, 10:16
2014/10/10, 15:36
2017/01/12, 10:49
2017/05/11, 11:37
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/06/10, 20:06
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2016/09/01, 12:28
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2016/06/20, 12:32
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/20, 10:41
2018/09/28, 11:52
2017/05/03, 13:50
2014/10/20, 19:51
2014/12/08, 12:49
2015/02/03, 11:30
2016/05/24, 19:44
2014/10/21, 17:49
2014/12/09, 18:32
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
2014/12/17, 12:25
Дэлхий дахинд
Сонин хачин