|

Сагсчин Ц.Шаравжамцын хууль бус үйлдлийн улмаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ


Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарт хүргүүлэх шаардлага

Сагсчин Ц.Шаравжамцын хууль бус үйлдлийн улмаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ


 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын хууль бус шийдвэрээр төрийн албан хаагчдыг нэг дор ажлаас бөөнөөр нь 14 ажилтануудыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлж, эрх дураараа загнаж зарим ажилтаныг тушаал буулгах шийдвэрийг 2016 оны 8 дугаар сары 26-ны өдрийн тушаалаар гаргалаа. Үүнээс болж төрийн алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчим алдагдаж байна.
 
 
Биеийн тамир, спортын салбарт урд өмнө нь хүмүүсийг ийм олноор нь ажпаас хоморголон халсан үйл ажиллагаа явагдаж байгаагүй юм. Гэхдээ бүтэц, зохион байгуулаптын өөрчлөлтөөр мэргэжлийн бус цөөн хүнийг ажлын байранд тэнцэхгүй үндэслэлээр халж, заримыг нь албан тушаал бууруулж байжээ.


 
Биеийн тамир, спортын хөгжпийн төв нь 2016 оны 7 сарын 27-нд бүтцийн өөрчлөлт орж Биеийн тамир, спортын газар болсон ч тус байгууллагын орон тоо, дотоод үндсэн бүтэц хасагдаагүй мөн нэмэгдээгүй. Хуучин байгууллагын байр, хүний нөөцийн суурь дээр үндэслэн БТСГазрыг Спортын төв ордонд байгуулан үйл ажиллагааг явуулж байна.


 
Үүнтэй холбоотой Төрийн апбаны тухай хуульд "Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэх зохицуулалт бий.


 
Тэгэхлээр Төрийн албаны хуулийн 27.2.3 заалтын дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ТАХ-ийн албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулна гэжээ. Албан тушаалтаны чиг үүрэг нь хэвээр байхад алба, газар хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.


 
Түүнчлэн бүтцийн өөрчлөлтийн улмаас халах болвол заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой ба бидэнд байгууллагын захиргаа энэ талаар мэдэгдэхгүйгээр шууд халсан нь хууль бус юм. Энэ шийдвэр нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчин ажлаас чөлөөлсөн байна.


 
Бид төрийн албан хаагч нар. Төрийн алба хамгаалалтай, өөрийн хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг тодорхой заасан байдаг.


 
Иймээс эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг "мэргэжил ур чадвараараа ажиллаж чадахгүй бол эсвэл гэмт хэрэгт холбогдсон тохиолдол”-д төрийн албанаас халдаг. Энээс бусад тохиолдолд төрийн албанаас мэргэжилтэн хүн халагдах ёсгүй, Бид төрийн албаны хуулийн дагуу төрийн үйлчилгээний ангилалд хамаарагддаг хүмүүс юм.


 
Энэ удаа их ноцтой зөрчил, үйл ажиллагааг явагдсныг бид та бүхэнд нээлтэйгээр мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, энэ асуудлыг ЭМСЯаманд ажиллаж байсан одоо БСШУСЯаманд шилжих Х.Бакытжан, О.Гэрэл /Н.Оюунбатын нөхөр/ нарын зэрэг цөөн тооны нэр бүхий хүмүүс бүлэглэн санаачлан шинэ даргыг ятгаж, үймүүлэн энэ шийдвэрийг гаруулсан байх үндэслэлтэй юм.Ц.Шаравжамц нь халагдсан хүмүүсийн оронд өөр хүмүүсийг шинээр томилох шийдвэр бас гаргажээ.Эдний зарим нэг хүн Ц.Одонбаяр, Н.Оюунбат нарын талаар АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй тухай энэ оны 6 сард мэдэгдэл гарч байсан ба эднийг хэлтэс, нэгжийн даргаар томилсон нь бас хууль зөрчсөн шийдвэр болжээ.


 
Хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр хэнийг ч ажлаас халж, чөлөөлж болохгүй.Гэтэл Т.Батзориг, Б.Туяа, Б.Баярмаа, Г.Оюунчимэг, Б.Дашлхагва, Э.Энхсоёл, Д.Алтангэрэл, Ш.Бямбатогтох, Ю.Гандолгор, Н.Цэдэн, Б.Батсүх, Б.Оюун, Г.Отгончимэг, Ч.Эрдэнэтуяа нарын зэрэг спортын салбарт олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдуүлэн халсан байна.


 
Иймд төрийн албан хаагчийг олноор нь ийнхүү үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрээ эргэн харж, хуульд нийцүүлэх үүднээс Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын тушаалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өөрөө авч үзэн эрхлэх асуудлын хүрээнд арга хэмжээг авч, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 заалтын дагуу ЗГХА-БТСГ-ын даргын энэхүү хууль бус тушаалыг нь хүчингүй болгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсье.


 
Хэрэв энэ асуудлыг удирдах дээд байгууллагын шийдвэрээр хүчингүй болгохгүй бол бид иргэний хэргийн шүүхэд "Ажлаас үндэслэлгүй халагдсан” шалтгаанаар хандаж, бусад хууль тоггоомжийн хүрээнд хатуу, тууштай тэмцэхээ илэрхийлье.


 
Улаанбаатар хот 2016 оны 8 сарын 30
Биеийн тамир, спортын газраас хууль бусаар халагдан хохирогсодын төлөөлөл
 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/11/13, 16:55
2018/11/13, 14:37
2018/11/12, 17:04
2018/11/12, 13:13
2018/11/12, 11:23
2018/11/12, 10:34
2018/11/12, 10:08
2018/11/12, 09:54
2018/11/12, 09:36
2018/11/12, 09:30
2018/11/12, 09:26
2018/11/12, 09:23
2018/11/09, 15:20
2018/11/09, 15:11
2018/11/09, 13:35
2018/11/09, 13:29
2018/11/09, 13:24
2018/11/09, 13:21
2018/11/09, 11:28
2018/11/08, 16:39
2018/11/07, 11:49
2018/11/06, 11:51
2018/11/02, 20:06
2018/10/31, 16:20
2018/10/29, 17:37
2018/10/29, 15:44
2018/10/29, 15:14
2018/10/29, 13:36
2018/10/29, 13:35
2018/10/29, 11:24
2018/10/29, 09:21
2018/10/29, 09:19
2018/10/29, 09:08
2018/10/24, 12:21
2018/10/23, 17:50
2018/10/23, 13:42
2018/10/23, 13:36
2018/10/23, 11:43
2018/10/23, 10:25
2018/10/23, 09:34
2018/10/23, 09:28
2018/10/23, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2018/10/15, 11:16
2018/10/15, 11:12
2018/10/15, 11:09
2018/10/15, 11:04
2018/10/15, 10:12
2018/10/15, 09:52
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/12/18, 15:59
2015/01/05, 11:38
2015/01/21, 18:11
2016/05/16, 13:04
2015/01/23, 10:16
2014/10/10, 15:36
2017/01/12, 10:49
2017/05/11, 11:37
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/06/10, 20:06
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2016/09/01, 12:28
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2016/06/20, 12:32
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/20, 10:41
2018/09/28, 11:52
2017/05/03, 13:50
2014/10/20, 19:51
2014/12/08, 12:49
2015/02/03, 11:30
2016/05/24, 19:44
2014/10/21, 17:49
2014/12/09, 18:32
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
2014/12/17, 12:25
Дэлхий дахинд
Сонин хачин