Сангийн
сайд Б.Чойжилсүрэнгийн "тэнэг” мэдээллийн гал намжиж амжаагүй байтал
Засгийн газрын тэргүүн тос нэмж намынхаа нэр хүндийг шаварт хутгаж
орхилоо.

Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй
болгох шалтгааныг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбарлахдаа
"Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг
хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа
үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр
хөгшин бие бие рүүгээ харчихаад . Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. " гэж олныг "ангайлгаж”, дургүйцлийг нь төрүүлэв.
Угтаа
хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт
амьдарсан гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн
гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг үргэлжлүүлэн олгоход
чиглэж байв. Тодруулбал, Насаараа улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд үр шимийг хүртэж чадалгүй.
Уг хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэхээр байсан юм.
Гэтэл эрх баригчид тус хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж буй нь олон,
олон ахмадын сэтгэлийг гонсойлгосон шийдвэр боллоо.
.
Гэтэл
"Мэргэжлийн" Засгийн газрынхан төсвөө хэмнэнэ хэмээн улайрч хуулийг
хүчингүй болгуулахаар УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирсэн нь энэ.
гэдгийг Сангийн сайд айлдсан. Тэрбээр энэ талаар өгүүлэхдээ ". Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. гэсэн
санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг
оруулсан” хэмээсэн нь мөн л олны дургүйцлийг хүргэж, иргэдийн дунд
багагүй шүүмжлэлийг дагуулсан билээ.
Ер
нь "Мэргэжлийн” Засгийн газрыг мэргэжлийн байж чадахгүй байгааг олон
нийт төдийгүй намын нөхөд нь ч хэлж, найрсаг зөвлөгөөг өгсөөр байгаа.
Тухайлбал саяханы болсон МАН-ын нэгэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн .
Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд
ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох
хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайд цалин хасах гэх мэт аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. хэмээсэн.
Энэ нь зүгээр нэг хэлсэн үг биш гэдгийг Мэргэжлийн Засгийн газрынхан
нэг ухах хэрэгтэй болсныг цахим ертөнц дахь жиргээчдийн байр сууриар
дахин сануулъя.












Эх сурвалж: .24tsag.mn
Линк: http://www.24tsag.mn/content/139351.shtml
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа