АНУ-ын
"Good Hope" дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Seph Ware булчин
сулрах өвчтэйн улмаас "Presley" нэртэй голден ретривер үүлдрийн хөтөч
нохойгоо өдөр бүр сургуульд явахдаа хамт авч явдаг байж.
Presley
нохой нь эзэндээ бал, цаас авчрах, товчлуур дарж өгөх, хаалга онгойлгох
болон хаах, шүүгээгээ нээх зэрэг өдөр тутмынх нь бүхий л зүйлд туслаж,
эзнээсээ ер холддоггүй гэнэ.
Хүү нохойгоо гурван жил орчим
хугацаанд хичээлд суухдаа хамт авч явсан бөгөөд Presley хичээлийн үеэр
чив чимээгүй хажууд нь сууж бусад сурагч болон багш нарт ямар ч саад
болдоггүй байсан байна.
Түүнчлэн хаана ямар хичээл орохыг хүртэл
андахгүй сайн мэддэг байжээ. Тиймээс "Good Hope" дунд сургуулиас 2016
оны долдугаар ангийн дурсамжийн цомогт " Рresley" нохойн зургийг
гаргажээ.
Эх сурвалж: Bolod.mn Д.Бат
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа