|

АЛДАРТ “ЦАГААН МОРИН ЖИЛ” –ЭЭР ЭРГҮҮЛЭН ОЛСОН ҮНЭТ ЗҮЙЛҮҮДЭЭ АВЧ ХАЯХ ЦАГИЙГ ҮЗЭХ НЬ ЭЭ!


batragzedmaa

Монголчууд бид бүх нийтийн санал хураалт мөн сонгуулийг чухагаас чухаг гэдгийг хэдийн мэдэрсэн улс. 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол улс анх удаа бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулж тусгаар тогтнолоо бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэхүү "Тусгаар тогтнолын төлөөх” санал хураалт улс орон даяар нэгэн зэрэг болж, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харъяат 18-аас дээш насны бүх иргэд оролцож, нийт иргэдийн 98.5 буюу 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо батлан "зөвшөөрөв” гэж саналаа өгч байлаа.

Ардчилалын анхны сонгууль бол Монголчууд бидэнд Үндсэн хуулиа тунхаглаж " улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн даяар олноо зарласан.

Гэтэл өдгөө ямар гээч сонгууль болох гээд байна вэ? Сонгуулийн тухай хууль яагаад өмнөхөө үгүйсгэж эхлэнэ вэ? Гэмгүйхэн хэрнээ гэм ихтэй зүйл, заалтууд цаана ямар санаа агуулаад байна вэ?!

Сонгуулийн тухай хуулийн Есдүгээр бүлгийн Сонгуулийн сурталчилгаа- 70 дугаар зүйл. "Хууль бус сурталчилгааг хориглох” гээд "70.5.9.-д сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;”-ийг хориглоно гэжээ.
Сонгуулийн тухай хуулийн дээрхи зүйлд ямар байдлаар нэр дэвшигч сурталчилгаа явуулах ёстойг гайхан гайхаад тайлбар хайж ядлаа. Хуулийн энэ зүйл заалтаар бол шашинтай холбоотой үг хэллэг хэрэглэх, шашинтай холбогдолтой зүйл нийтлэх, нэвтрүүлэх, зураг хэвлэхийг хориглосон байх нь уу.
Монголчууд бидний газар нутаг уул ус тэр чигтээ шашин номын чанартай нэр устай. Алтай таван богд, Богд Дүнжин Гарав, Богд Очирваань, Шилийн богд, Цагаан богд, Сэгс цагаан Богд, Их богд, Бага богд, Аж богд, Арц богд, Цагаан богд, Дулаан богд гээд хөвөрч өгнө. Богд хэмээх энэ үгийг /Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг. Уг үгийг гарвалыг эрдэмтэд Монгол хэлэнд Уйгар хэлээр дамжин орсон үг гэж үздэг бөгөөд уг нь Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг/ гэж Монгол ёс заншлын их тайлбар толь, 1-р боть, 2001 он, Улаанбаатар, (хуудас 507-509) тайлбарлажээ. Тэгвэл сонгуульд нэр дэвшигч нутаг усныхаа уул усны нэрийг дурьдаж, тахилгатай уулын дэргэд авахуулсан зураг хөргөө сурталчилгаандаа хэвлэж болохгүй гэсэн үг үү!

Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхын хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзүндамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжлөж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан гэх зэрэг Монголын түүхийн тухай энэ мэт өгүүлбэр нэр дэвшигч хэвлэж нийтлэж болохгүй юу?! Дахин жишээлбэл: Завханы нэр дэвшигч өөрийн нутгийн тахилгат уулаа бахархан "Богд Очирваань Отгонтэнгэр уулыг маань Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг. Бурханы сургаалаар Замбуу тив дээр диваажингийн орон гэж байдаг. Түүний эзэн Авид бурхан. Авид бурханыг муу муухай, ад зэтгэрээс хамгаалуулахын тулд Очирваань бурханаар хамгаалуусан байдаг. Юан улсын төр засах хөтөлбөр Арван буянт номын цагаан түүх хэмээх сударт…” гээд эрдэм мэдлэгээ ард олондоо зурагтаар ярьж болохгүй байх нь уу?! Нэр дэвшигч цаашилан "Отгоны халуун рашааныг монголчууд Очирваанийн мөнхийн ус, Богдын рашаан гэж нэрлэсээр ирсэн түүхтэй. Мөн Хийморийн рашаан ч гэгдэг. Хийморийн рашаанд орсон хүний хийморь гал цог сэргэдэг гэж үздэг. Энэ гайхамшигт Рашаан амралтын газрынхаа орчинг сайжруулж, нутгийн зон олны эрүүл энх аж төрөхөд …” гэхчилэн ярих эрх байхгүй юу?! Хэнтийн нэр дэвшигч " Бурхан Халдун”, Төв аймгийн нэр дэвшигч "Манзуширын ам-хийд”, Дорноговийн нэр дэвшигч " Хамрын хийд-Хамбын зүрх уул” Хан- Уулын нэр дэвшигч "Төр хурах гээд Шашин хурахын ам гэж хэлж чадахгүй хэлээ хазах уу!! Монгол нутагт энэ мэтчилэн төрийн тахилгат найман уул, найман зуу гаруй тахилгат овоо бий. Эл бүгд тахих шүтэхийн нарийн утга бүхий мөн дийлэнх нь шашин номын зан үйлээр тахигддаг. Тэгвэл уул усны үр сад бид уул усныхаа үүх түүхээр бахархаж, магтан дуулж, утга учрын ярьж хэлж болохгүй байх нь уу?

"Хууль бус сурталчилгааг хориглох” гээд "70.5.9.-д гэх энэ үг өгүүлбэр энэ зүйл юунд зориулагдсан юу руу чиглүүлсэн жигтэй гэгч нь хуулийн зүйл вэ?

Ноён хутагт Данзан Равжаагийн "Үлэмжийн чанар” дууг ч тв сонгуулийн нэвтрүүлэгт хөгжим чимэглэлээр ч юм уу ашиглаж болохгүй, ер нь энэ хүний тухай ярьж болохгүй байх нь. Учир нь хутагт шүү дээ. Хутагт гэдгийг тайлбарлах ч илүүц биз ээ. Энэ мэт олон ихэс дээдэс, урьдын төрт ёсны хүмүүсийн үйл хэргийн тухай ярих хориотой болж байна. Хуулийн энэ зүйлээр лам хүн сонгууль нэр дэвшигдлээ гэхэд лам дээлээ өмсөж болохгүй, "хар” хувцас өмсөж зургаа авахуулах ёстой болох нь. Үндсэн хууль зааснаар Монгол хүн бүр сонгогдох сонгох эрхтэй. Жишээ нь: Монголын бурхан шашинтны төв тэргүүн Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Чойжамц сонгуульд нэр дэвшилээ гэж саная. Тэгвэл "Хууль бус сурталчилгааг хориглох” гээд "70.5.9.-ийн зүйлээр бол Чой хамба маань лав л өөрийнхөө намтарыг ярьж бичих нийтлэх эрхгүй болох нь .. Учир нь тэр хүний намтараар дүүрэн бурхан шашинтай холбоотой үг хэллэг бий шүү дээ. Шавь орсон, сахил хуртсэн. Багш лам минь тэгж ингэж сургасан энэ тэр гээд яривал дуусаа болох нь ..! Хуулийн энэ зүйлийг бариад өрсөлдөгч нь зарга үүсгэх нь!

Алдар "Цагаан морин жил”-ийн Ардчилсан хувьсгалаар эргүүлж авчирсан "Үндэс хууль” түүнд тунхаглагдсан эрхэм зорилго "-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” хэмээнэ. Тэр эрхэм зорилго маань хаачих нь энэ вэ?!

Үндсэн хууль Есдүгээр зүйл 1. "Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ.” гэж Монголын ард түмэн Ардчилсан сонгуулиа анхлан хийж ард олон нийтээрээ сонгуульд саналаа өгч, төрд төлөөллөө хүргэн хүсэл эрмэлзэлээ тунхагласан. Тийм ээ. Монголчууд бид чадсан. Тусгаар тогтнолын үнэ цэнийн төлөө бүх нийтээрээ цагийн эргэлт бүр дээр зоригийг гаргаж цээжиндээ нь итгэл үнэмшилээ алдалгүй хадгалсаар зорьж тэмцэж чадсан. Өвөг дээдсийнхээ сургаал номыг далдаа агуулан шүтэх бишрэх эрх чөлөөгөө, уламжлал өв соёлоо сэхээж чадсан.

Монголчууд бид бодь сэтгэлээр боловсорсон ард түмэн шүү дээ. Цаагуур ярьвал 1000 жил наагуур ярьвал 400 жил. Үүх түүх маань үүнийг гэрчилнэ. Тийм дээ ч Монголын түүх, өв соёл бурханы шашинтай салшгүй барилдлгатай. Түүхээс шашиныг нь салгавал хүнээр бол маханбодин нь арилаад яс нь л үлдэхээр.
Дахин дурьдая!

Сонгуулийн тухай хуулийн Есдүгээр бүлгийн Сонгуулийн сурталчилгаа- 70 дугаар зүйл. "Хууль бус сурталчилгааг хориглох” гээд "70.5.9.-д сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;”-ийг хориглоно гэжээ.

2016 оны энэ сонгууль бид нэр дэвшигчдийн сурталчилгаанаас нэр дэвшигчээс юу олж харах болж байна вэ? Үнэт зүйл, өв соёлоо хайрлан хамгаалагсад, бишрэх шүтэх сэтгэлтэнгүүд, уул ус нутаг орноороо бахархсадын дүр төрхийг лав үзэхгүй нь. Үг яриаг нь бүрнээ сонсож мэдэж авч чадахгүй болж байна. Дуу хоолой нь дутуу, дүр төрх нь бүдэг байх нь!

Яая даа байз. Сонгогч би бээр гэхэд зөн билигтээ л найдахаас. Зөн билигтээ найдах гэдэг маань үүгээр бас юу билээ. Ёстой итгэл бус эргэлзээ дүүрэн байна. Одоо тэгэхээр хэн дуугаа хураах, хэн нь дуугаа чангаруулах вэ. Өвлөсөн юмгүй, хамгаалах түүхгүй, бахархах сэтгэлгүй, итгэх бишрэх сүсэггүй нөхөд цойлох нь уу!
Тэр цойлохсод Монголын тусгаар тогтнолын төлөө цохилох зүрхтэй юу,
Тэр дарагдаж дуугаа хураагсадын хажуугаар өндийн босч ирэгсэд үүх түүхээ агуулах уу,
Тэр сонгуульд ялагсад төр ёсны залгамж болж Монголчууд бидний өнөө ойр ба холхи ирээдүйг хааш нь залах вэ.

Ёстой бүү мэд!

Өнөө Үндсэн хууль дах хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, тэгш эрх энэ тэр минь, шүтэх эс шүтэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх, хэлэх ярих эрх чөлөө энэ бүхэн маань хаачих нь энэ вэ? Хаашаа аваад чулуудчихав аа.

Ёстой хачирхалтай. Хачирхалтай руу цаашилахаар бүр аймшигтай. Сонгуулийн тухай хууль штаб гэх нэр томьёогоор дүүрэн. Одоо орон даяар штаб байгуулагджээ. Штаб гэх энэ үг цэрэг дайны л зориулалтай үг. Сонгуулийн хуульд шинээр орж ирсэн үг. Орчуулж болоогүй юм байх даа. Монгол хэл зуун мянган үгтэй.

Бодвол энэ гаднаас орчуулсан хуульд нь. таарах үг олдоогүй юм байх даа.
Эрхэм хууль санаачлагчид минь. Монгол төр эртний төрт ёсны гайхамшигтай уламжлалтай. Хүн төрөлхтөнд засаглалын оюун санааг авчирсан улс, ард түмэн юм шүү! Дээр нь нэмж хэлэхэд бусдаас онцгой билэгдэлийн оюун санаатай улс!

Ардчилалыг цагаан хүлэг морь авчирсан хэмээн билэгшээдэг бол өдгөө
Ардчилалын дүр хувираад Ардчилал арслан барс шиг л архирч байна биш үү!
Хаанаас хэзээ бүтсэн араа шүд соёо вэ!!
Хуулийн зүйл дэх үг санааны энэ мэт нь хэзээ биднийг хүүлж хаях вэ!!!
Хохирч үзсэн ард түмэн бид
Дамаа оюун санааны итгэл үнэмшилээ боолгож үзсэн шүү дээ!

Цахим орчинд орохоор айх цочих юм. Бие биенээ гутаан доромжлох бүр хэрээс хэтэрлээ. Бие биеэндээ атаархах, дайрах довтлох зэрэг эрээ цээргүй явдал эхэллээ. Олз олохоор шунах, омогдон уурлах томрох нь ч дэндлээ. Энэ юуных вэ?!

Монголчууд, Монголчууд бидний өөр хоорондын, өвөр зуурын хэрүүл, хэл ам шүү дээ!

Миний мэдэхээр Монголын төрийн алтан соёмбо өөрөө тэнгэрт ургасан гэгээн үсэг юм гэнэ лээ. Энэ гэгээн үсэг нь гэгээрлийн тэмдэг дохио гэх юм билээ. Гэгээрлийг бид юунаас олж авах вэ..? Хариуг дор дороо бодцоогоорой.

Ард түмэн минь. Бие хэл сэтгэлээ болгоож, мэргэн ухаанаа гаргах цаг үнэхээр бидэнд тохиож байна. Монголын ард түмэн торго шиг нандин сэрэхүйтэй, тогтоон барьж чадваас тэнгэрлэг зөн совин, билиг билгүүнтэй.

Та бид одоо чухам л чухагаас чухагаар одоо ба ирээдүйгээ нэг шийдэх гэж байна. Иргэн бүрд их хариуцлага ирж байна. Эх орны маань, үр хойчийн маань ирээдүй энэ сонгуулиар л мөн шийдэгдэнэ. Доторхио дор бүрнээ чагнаж сонгуульдаа оролцоорой. Төрийн жолоог ард түмэн чангахан шиг атгах болтугай!

Зохиолч , яруу найрагч Б. Батрэгзэдмаа


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин