|

Үндэсний баяр уу, үзэл суртал уу


1921 оны ардын хувьсгалыг МАН, 1990 оны ардчилсан хувьсгалыг АН өмчилдөг. Өмчөө хэн хэн нь хайрлан хамгаалж, тавьж болох бүх шошгон дээр нь өөрсдийн намын логог тамгалдаг. Тэгвэл 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан баярт өдрийг МАХН өмчлөхөөр зориг шулуудав. Сүхбаатарын хөшөөнд "МАХН” гэсэн тууз бүхий цэцгийг төрийн хүндэт харуул өргөж байхыг харлаа. Хүндэт харуул оролцсон бүхнийг төр гэж харж, хүндэтгэдэг болохоороо "Төрийг минь МАХН гэж нэрлэдэг болсон бил үү” ч гэж бодогдов. Улс тунхагласан түүхт өдөртөө хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэрийг нь энд шүүмжлэхгүй. Харин цаад санаа, агуулгыг нь сөхөж, үндэсний тусгаар тогтнолоо зарласан энэ өдрийг өмчлөх гэсэн санаархлыг нь тас цохимоор байна.

 

Ийм нэг явган үзэл суртал аль ч намаас ханхлах боллоо. Сүүлийн жилүүдэд АН энэ хандлагыг нэвт үнэртүүлсний харгайгаар үндэсний баяр наадмаа хүртэл улс төрийн үзэл суртлын хуваагдал болгож харагдуулсан тэнэг оролдлогыг бид мартаагүй. Үндэсний баяр наадмын ардын хувьсгалын ой гэдгийг хасч орхиод, Их Монгол Улс байгуулагдсаны ой гэдгийг дангаар хэрэглэх гээд бүтэлгүйтсэн. Тэд ардын хувьсгалтай холбоотой түүхээс аль болох татгалзаж, холбоотой тэмдэглэлт өдөр, нэрэмжит эд зүйлсийг арчиж хаяхыг битүүхэндээ хүсэмжилдэг нь нууц биш, ил болсон зүйл. Яагаад гэвэл, ардын хувьсгалтай холбоотой бүхэн МАН-ыг санагдуулна гэдэг асар том үзэл суртлын дайн, өрсөлдөөн байдаг бололтой юм билээ. Эсрэгээрээ МАН ардчилсан хувьсгалын ололт, амжилтыг хуваалцахдаа тун дурамжхан. Учир нь тэр бүхэн АН гэсэн нэрийн хуудастайгаар олон нийтэд танигдана гэсэн далд жөтөөрхөл өрнөдөг.

 

Зүй нь Монголын түүхийн бүх тэмдэглэлт ой, түүхэн хүмүүс, тэдний алдар гавьяа, алдаа оноо бүхэн аль нэг намд хамаатах өмч биш. Д.Сүхбаатарыг МАН, Чингис хааныг АН өмчилнө гэсэн хуваарилалтыг хэн ч хийгээгүй. Гэтэл АН нь гарч ирмэгцээ Д.Сүхбаатарын хөшөө бүхий талбайн нэрийг өөрчилж, Чингис хааны талбай болгосон. Улсынхаа түүхийн нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь илүүчилж байгаа шиг утгагүй үйлдэл болж харагдсан. Эсрэгээрээ социализмын үед бүх ой, бүх баяр МАН-ын өмч байлаа. Тиймд АН төрийн эрхэнд гармагцаа тэднээс өмч булааж авах гэж байгаа мэт бүхнийг өөрсдийнхөөрөө овоглох их шуналд автах болсон юм.

 

Зарим тэмдэглэлт өдрийн нэр зүсийг өөрчилж, заримыг нь хуулиар хориглов. Тэдгээрийн нэг нь энэхүү Улс тунхагласны баяр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр билээ. Уг нь бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг байсныг хуулийн дагуу тэмдэглэхээргүй болгож, оронд нь Монгол бахарлын өдөр гэгчийг санаачлан бий болгосон. Тэдний санаагаар бол Монгол бахарлын өдөр нь АН-ынх, Улс тунхагласны өдөр нь МАН-ынх болж таарах нь л дээ. Хуулиар тэмдэглэхгүй болж тогтсон бол бүх нийтээр даган мөрдөх учиртай. Гэтэл МАН уламжлал ёсоор цэцэг өргөж, МАХН үндэсний бөх барилдуулан тэмдэглэж байх юм. Тэр байтугай, МАН-ын удирдлагын зүгээс "Улс тунхагласны баяр Тусгаар тогтнолынхоо баяраасаа Монголын төр бодлогоор татгалзаж байгаа явдал бол Монгол Улс тусгаар тогтнолоосоо бодлогоор татгалзаж буйн бас нэгэн илэрхийлэл юм. Монгол Ардын Нам Тусгаар тогтнолыг тулалдан байлдаж, туургалан хамгаалж, тунхаглаж зарлаж байсан улс төрийн хүчний хувьд энэ алдааг засах өдөр ирнээ. Бид засах ч болно” гэсэн сүржин мэдэгдлийг гаргалаа. Энэ мэт талцал хуваагдал хэнд хэрэгтэй юм бэ. Улс тунхагласан өдөр бол монголчуудын хувьд түүхэн өдөр. Бүх нийтээр баярлан бахархах ёстой өдөр гэдэг нь гарцаагүй. Гэтэл улс төрийн нэг нам нь тэмдэглэдэггүй, нөгөө нам нь тэмдэглэдэг дүр зураг бий боллоо.

 

Энэ бүхэн нэгдмэл нэг төртэй, нэг түүхтэй, нэг бахархалтай, тэр байтугай нэг тусгаар тогтнолтой улс мөн эсэхэд эргэлзэхэд хүргэлээ. Өөрийн намын хамааралтай өдрүүдээ тэмдэглэх нь бүх нийтэд үнэндээ падлийгүй. Нам бүр өөрийн нам байгуулсан өдрөө намынхаа хүрээнд тэмдэглэх нь тэдний хэрэг. Гэтэл улс орны түүхэн баярт өдрүүд, тэмдэглэлт ойг аль нэг нам нь ор тас үгүйсгэж, нөгөө нэг нам нь "Энэ бол бидний баяр” гэх ухааны юм ярьдаг байж болно гэж үү. Аливаа юмны автор болох сайхан л байх. Гэхдээ Улс тунхагласны баярын түүхт энэ өдөр бол МАХН, МАН-ы өмч бишийн дээр АН-ын "гологдол бараа” огт биш.

 

Ардчилсан нам Эзэн Богд Чингис хааны төрсөн өд­рийг тогтоож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсугай хэмээн тогтоол батлуулж, бүх нийтээр амардаг болгосон. Улс тунхагласны баяр минь үнэндээ МАН-ын өмч мэт хаяглуулж байсныхаа горыг амсаж, албан ёсоор тэмдэглэх баярын жагсаалтаас хасагдсан. Ардчилсан намын тухайд энэ түүхт өдөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэдэнд ардын хувьсгалтай холбоотой түүх сонин биш. Гэвч өчигдөр тохиосон түүхт өдрийн ач холбогдлыг бууруулж болохгүйн адил энэ өдрийг аль нэг нам өмчлөх эрхгүй юм.

 

Энэ өдрийн ач холбогдлыг буурууллаа гэдэгт АН ямар хариу тайлбар өгдөг нь сонин. Тэд арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг утга дүйцүүлэн зарласан. Мөн л түүхийн үйл явдлуудад эрэмбэ хийх гэсэн явуургүй оролдлого. Ач холбогдол нь арай илүү гэж үзсэн гэж ойлгогдохоор. 1911 оны энэ өдөр Богд хааныг хаан ширээнд залж, Ар Монгол тусгаар тогтнолоо зарлахад Өвөрмонголын 35 хошуу дагаар орохоо мэдэгдэж, Шинжаань уйгар болон Ил Тарвагатайн олон хошууд нэгдэхээ илэрхийлсэн байдаг. Таван яам бүхий Засгийн газраа эмхлэн байгуулж, бүх монгол үндэстнийг нэгтгэх том зорилт өмнөө тавьсан ч Ар Монгол хийгээд Ховдын хязгаарыг өөрийн мэдлийн хүрээнд авч, улсаа автономит эрхтэйгээр авч үлдсэн өдөр юм. Тэгвэл 1924 оны арваннэгдүгээр сарын 29-нд хэт дорой буурай, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан Монгол Улсад Үндсэн хууль гэдэг өөрөө шинэ дэвшил, шинэ үзэгдэл, шинэ нийгмийн бүтцийг бий болгож, Монгол Улс энэхүү Үндсэн хуулийн дагуу Бүгд найрамдах засаглалтай гэдгийг тунхаглан зарлаж, Хятад хийгээд Орос лугаа эн тэнцүү улс гэдгээ дэлхий дахинаа тунхагласан байдаг. Энэ хоёр түүхт өдрийн ач холбогдлын эрэмбэ ийм. Гэвч өнгөрснийг бид шүүх эрхтэйсэн бил үү.

 

Үнэндээ эдгээр өдрийн түүхэн дэх ач холбогдол нь сонин биш байсан. Аль нам нь автор болж зарлаж, үзэл суртлын зэвсгээ болгох вэ гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. АН засаг барьж байгаа үед МАН-ын автор бүхий баярын өдрийг тэмдэглээд байж болохгүй байсанд л хамаг учир оршино. Монголд нам бүхэн баярын өдөртэй байх хэрэгцээ шаардлагыг үгүйсгэхгүй байна. Намынхаа хүрээнд л тэмдэглээд өнгөрдөг ямар нэгэн чухал өдөр намд байх нь мэдээж биз. Түүнийгээ "Манай нам байгуулагдсан өдөр” гээд тэмдэглэхийг хэн ч хориглохгүйгээс гадна хэн ч үл дургүйцнэ. Харин улс нийтийн, үндэсний гэх түүхэн баяруудыг өмчлөх, өөрийн хаяг, шошгыг тавих гэвэл хэрхэвч эвлэрч болохгүй.

 

Энэ нь алсуураа асар хор уршигтай гэдгийг эрхэм намчирхагчид яагаад ойлгохгүй байна вэ. Үндэсний гэх нэгдсэн уламжлалгүй, бахархалгүй болох аюултай. "Миний баяр, чиний баяр” гэх хуваагдал, үзэл бодлын талцал бий болно. Бэлээхэн жишээ бий шүү дээ. Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх үеэр үзэл суртлын дажин өрнөснийг монголчууд мартаагүй биз ээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс нь улаан коммунист, МАН-ын бууны нохой гэгдэх хэмжээнд хүрч, үүгээр нь бараг яллах шахуу юм болсон. Улмаар "Чингисийн хажууд Сүхбаатар хэн юм бэ, Сүхбаатар байгаагүй бол чи хэн юм бэ” гэх түүхийн тэнэг маргаан хүртэл өрнөсөн.

 

МАН-ын хувьд гуравдугаар сарын 1-нийг өмчилж, "Эх орончдын өдөр” гэж тэмдэглэдэг. Энэ өдрийг тэмдэглэсэн нь эх оронч, тэмдэглээгүй нь эх оронч биш гэсэн үзэл суртал юм уу, бүү мэд. Түүхийг үзэл суртлын зэвсэг болгох гэсэн иймэрхүү оролдлогууд нь нэг үндэстэн, нэг улсын тухайд тааламжтай биш үзэгдэл юм.

 

Магадгүй МАН, эсвэл МАХН төрийн эрхэнд гармагцаа АН-ын өөрчилсөн шийдвэрүүдийг эргээд цуцлаад эхэлбэл яах вэ. Аль нэг нам нь гарч ирээд үндэсний бахархлыг дур зоргоороо өөрчилдөг жишиг тогтох юм бол үндэстний хувьд нэг үзэл санаа, бахархал гэх үнэт зүйл байх боломжгүйд хүрнэ. Энэ тохиолдолд зөвхөн нэг намын түүхийг өмчлөх, тэмдэглэлт өдрүүдийн автор болох зорилгоор хийсэн алхам нь нийт үндэстний хэмжээнд аюул занал учруулахгүй гэж үү. Түүхийг үнэлэх хойч үеийнхний үнэлэмж намын үзэл суртлаар хуваагдчихвал хэрхэх вэ. 1990 оноос хойшхи бүхий л ололт амжилтыг хожим гарч ирсэн намын үзэл сурталчид үл хэрэгсэн, зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс түүхийг тайлбарлаад унавал чухам ардчиллын үнэ цаана хаахна амьсгал хураасан гэж үзэх вэ. АН социализмын 70 жилийг үзэл сурталжсан, түүхийг үзэл суртлыг үүднээс үгүйсгэдэг, эрэмбэлдэг, Чингис хааныхаа нэрээр юуг ч оноон нэрлэх эрх чөлөөгүй байсан тухай цогтойгоор шүүмжилдэг. Тэгвэл өдгөө тэд төдийлөн ялгаагүй байр сууринд очжээ. Нэг нам нь түүхийг заазалж, нөгөө нам амийг нь аврах гэж оролдох мэт үзэл суртлын жүжиг хэдий болтол үргэлжлэх юм бэ.

 

Д.ДАМДИНЖАВ


Эх сурвалж:


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин