|

Далайгаас хэдэн мянган километрийн алсад ирсэн Зөвлөлтийн шумбагч онгоцны түүх


Далайгаас хэдэн мянган километрийн алсад ирсэн Зөвлөлтийн шумбагч онгоцны түүх

 

Одоогоос яг 18 жилийн өмнө нэгэн шумбагч хөлгийг газар дээгүүр 5 км чирэх ажиллагаа явагдсан байдаг. Түүхэнд цор ганц тохиолдсон энэхүү явдал хойд хөршийн Тольятти хотод болжээ. Тэгвэл чухам юунаас болоод тэд ийм юм хийх болов?

1980 оны хавар ЗХУ дизель хөдөлгүүртэй 641B "Сом" шумбагчийн B-307 загварыг Доод Новгород дахь "Красное Сормово" усан онгоцны үйлдвэрт анх угсарч эхэлсэн бөгөөд 12-р сар гэхэд албанд нэвтрүүлсэн байна.

Доорх зурагт байгаа шумбагч нь Баренцийн тэнгисээс Газар дундын тэнгис хүртэл олон газар зочилсны зэрэгцээ "Особенности национальной рыбалки" хэмээх кинонд "тоглоод" ч амжжээ.

 

 

Ийнхүү B-307 Оросын Хойд флотод 22 жил зүтгэсний эцэст 1990-ээд оны дундуур засвар хийлгэхээр Кронштадтын үйлдвэр дээр авчирсан байна. Харамсалтай нь 90-ээд оны үед энэ мэтийн зүйл дээр зарцуулах хөрөнгө хангалтгүй байсан учраас хоёр жилийн турш хийх төлөвлөгөөт засварын оронд бүтэн таван жилийг дээрх үйлдвэрийн зогсоол дээр өнгөрөөсөн бөгөөд эцэст нь ашиглалтын бэлэн байдлын дөнгөж 90 хувьд хүрэх хэмжээний үйлчилгээ авчээ. Улмаар энэ үеэр тус шумбагчийг цаашид ашиглах боломжгүй гэж үзсэн тул үйлчилгээнээс хасч, төмрийн хаягдал болгох тушаал гарсан байна. 

 

 

Харин энэ зуур ОХУ-ын АвтоВАЗ компани техникийн музей байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Тэнгисийн цэргээс үзүүлэнд тохирох жагсаалаас гарсан шумбагч онгоц өгөхийг хүссэн аж. 

Үүний дагуу хүсэлтийг нь зөвшөөрч, 2003 оны 5-р сарын сүүлчээр В-307 шумбагч онгоцыг музей болгон хувиргах бэлтгэлийг хангахаар болжээ. Эхний ээлжинд шумбагчийг илүү хөнгөн болгох үүднээс 300 тонн шингэн, 117 тонн төмөр хүндрүүлэгчийг авч хаясан байна. 

 

 

Эхэндээ Тэнгисийн цэргийн хүчин уг шумбагчийг үнэ төлбөргүй өгнө гэж төлөвлөж байсан ч хууль тогтоомжийн хүрээнд үүссэн асуудлаас болж АвтоВАЗ тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авахаас өөр аргагүй болжээ. Хэлэлцээрийн үр дүнд нийтдээ 768 мянган рубль тус компани төлсөн аж. Сонирхолтой нь хожим Москвагийн музей ижил шумбагчийг 48 сая рублиэр авсан байдаг.

Төлөвлөгөөний дагуу шумбагчийг 2003 оны зун гэхэд Тольятти хотод авчрах ёстой байв. Гэвч түүнийг хөлөг онгоц дээр ачиж тээвэрлэх техникийн хүндрэл гарсны дараа илүү аюулгүй аргаар тээвэрлэх шаардлагатай болсон гэнэ. 

Эхний ээлжинд жинг нь дахин сайтар бууруулах зорилгоор илүү олон зүйлийг салгаж авчээ. Ингээд эцэст нь шумбагчийг Кронштадтаас 2003 оны 11-р сарын 1-нд эх газрын гүн рүү чирч явахаар болсон аж.

 

 

Хоёр хөлөг онгоц шумбагчийг чирж Ладог, Онег, Цагаан нуурууд болон Ижил мөрнөөр дамжиж, төрөлх Доод Новгородыг өнгөрөн Тольяттид ирсэн байна. Ингэж явахдаа шумбагч Санкт-Петербург хотын найман гүүр, 22 далангийн хаалтыг өнгөрчээ. В-307-г чирсэн усан замын маршрут нь 2200 км хүрсэн байна. 

Үүний дараа шумбагчийг хуурай газар дээр чирэх зорилгоор 91 метрийн урттай хоёр "цана" хийсэн бөгөөд тэдгээрийг суурилуулахын тулд Ижил мөрний эрэг дагуу томоохон нүх ухаж гаргасан байна 

В-307-г газар дээр аюулгүй гаргаж ирэхийн тулд эрэг орчмын налууг багасгаж, 36 метр өргөн, 4.5 км урт зам гаргахаар төлөвлөжээ. 

 

 

2004 оны намар нь шумбагчийг хуурай газар дээр гаргаж, 2005 оны өвөл тусгайлан бүтээсэн 4.5 км урт замаар чирч явсаар музейд хүргэж өгсөн байна. Ингэхдээ татлага болгож тусгайлан захиалсан цэргийн зориулттай 9  ширхэг БАТ трактор ашигласан аж. 

Шумбагчийг чирэхийн тулд замд таарсан саад тогторыг нураах хэрэгсэл болгож БАТ-1, танкан экскаватор БРЭМ-1 болон БТС-4-ийг мөн ажиллуулсан байна. 

 

 

2200 тонн жинтэй шумбагч онгоц хөл хөдөлгөөн ихтэй Тольятти хотод ингэж ирсэн аж. 

Эцэст нь 2005 оны 4-р сарын 22-ны 15:20 цагт B-307 шумбагч онгоцыг Техникийн музейн үзэсгэлэнд амжилттай суурилуулж дуусгав.

Москва, Хамбург хотод В-307 загварын шумбагчийг мөн үзүүлэн болгон тавьсан байдаг ч үүн шиг бүтнээрээ хүргэж чадсан нь ганцхан Тольяттид л байдаг гэнэ. 

 

 
https://www.caak.mn/view/8289424/


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин