
БНСУ-ын
Тэнгис далай, загасны аж ахуйн яам 22-нд, живсэн Севол хөлөг онгоцыг
шүүж гаргах ажлыг эхлүүллээ. Бүх ажил урагштай байвал 23-нд уснаас шүүж
гаргахаа нотолжээ.
Тус
яамны мэдээгээр, орон нутгийн цагаар 22-ны 10 цагт Севол онгоцыг татаж
гаргах туршилтын ажил эхэлж, 15 цаг 30 минутад тэнгисийн ёроолоос 1 метр
хэртэй өргөж, мэргэжилтнүүд онгоцны хүндийн жинг хэмжиж, хянаж тогтоох
ажил хийсэн байна.
БНСУ-ын
засгийн газар онгоц татаж гаргахад цаг агаарын нөхцөл тохиромжтой
байгааг нотлоод 22-ны орой уг ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм. Бүх ажил
урагштай байвал 23-ны 11 цагийн орчимд хөлөг онгоцыг далайн түвшнээс
дээш 13 метрт гаргаж, хэд хоногийн хугацаа зарцуулж боомтод шилжүүлэх
болно.
2014
оны 4-р сарын 16-нд 476 хүн тээсэн Севол хөлөг онгоц Жеолла Намдо
мужийн Жиндо хотын Биеонгпоонг арлын умард хэсэгт гэнэт живж, 295 хүн
амь насаа алдаж 9 хүн сураггүй болсон юм.
/Баатар орчуулав/
Эх сурвалж: ХОУР
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа