|

Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” оройлж байна


 

 

Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” оройлж байна

 

Орхон аймагт"Номын баяр”хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Залуус өөрийгөө хөгжүүлэх болон технологи, инновацын чиглэлийн ном худалдаж авах нь түлхүү байна гэж зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ Лодонгийн Түдэвийн зохиолууд хамгийн их борлуулалтай байгааг хэллээ. Түүний бүтээлүүдийг"Саян”хэвлэлийн газар дахин хэвлэх эрх авсны дагуу уншигчдын унших дуртай болон хуучны номуудаас нь хэвлэж буйг"Саян”хэвлэлийн газрын борлуулагч Г.Мөнхтулга хэлж байна.

-Орхон аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй "Соёлыг түгээе” аяны хүрээнд "Номын баяр” өдөрлөгт оролцож байгаа танай байгууллагад баярлалаа. Худалдан авалт хэр байна? Хүмүүс Л.Түдэв гуайн ямар зохиолуудаас нь авч байна вэ?

-Манайх 15-16 нэр төрлийн номтой ирсэн. Л.Түдэв гуайн номууд дийлэнх нь. Өнгөрсөн жилээс бид түүний зохиолуудыг дахин хэвлэх эрх авч хуучны сайхан номуудаас нь хэвлэж уншигчдыг баярлуулж байна. Одоогийн байдлаар 10 гаруй зохиолыг нь дахин хэвлэсэн. Хоёр роман, гурван эсээ, хүүхдийн өгүүллэгүүд байна.


-Уншигчид энэ номыг нь дахин хэвлээч гэсэн захиалга өгч байна уу?

-Одоогоор хамгийн их эрэлттэйг нь дахин хэвлэж байгаа. Цаашид бүр эртний ховор номуудаас нь хэвлэх төлөвлөгөөтэй байгаа. Уншигчид ер нь өөрсдөө номын захиалгаа өгөх хандлагатай болсон.

-Улаанбаатар болон Эрдэнэтэд"Номын баяр”-ынөдөрлөг боллоо. Энэ хоёр өдөрлөгт Л.Түдэв гуайн аль ном нь борлуулалт сайтай байна вэ?

-Оройгүй сүм, Уулын үер, Хорвоотой танилцсан түүх, хүүхдийн өгүүллэгүүд маш сайн борлуулалтай байгаа."Оройгүй сүм” роман бол энэ зун борлуулалтаараа эхний дөрөвт жагссан. Эрдэнэтэд ч энэ номын худалдан авалт сайн байна. Дунд орчим насны хүмүүс "Оройгүй сүм” романыг их авч байна.

-Хүмүүс багадаа уншиж байсан номоо дурсамжаа сэргээх гэж эсвэл дурсамждаа хөтлөгдөж худалдан авдаг байх. Би хувьдаа "Оройгүй сүм”-ийг худалдан авсан. Санж гэцэлтэй дахин "уулзмаар” санагдсан шүү.

-Хүмүүс яг тан шиг ийм бодлоор хуучны номуудыг худалдан авдаг байх. Тийм ч учраас хүмүүс энэ номыг нь хэвлээрэй гэдэг захиалга өгдөг. Бид аль болох хурдан хэвлэж уншигчдаа баярлуулахыг хүсч байна. Мөн сүүлийн үед хүмүүс номыг авч явахад авсаархан, хөнгөн байдлыг нь түлхүү хардаг болсон учир бид хэвлэлтдээ маш сайн анхаарч байгаа.




Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин