|

Нохой жилийн шилдэг номууд шалгарлаа


 


Монголын Үндэсний номын санд "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулсан хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. МНС телевизийн санаачилсан энэ ёслолд МҮНС, МЗЭ хамтран оролцсон бөгөөд нохой жилийн шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 боть нэрлэгдсэн байна.
Тэргүүн номын шагнал хүртсэн Д.Урианхайн 10 боть нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 ботийн эхнийх нь болж байна. Энэ 10 ботид түүний философи, улс төрийн өгүүлэл, нийтлэлүүд ороогүй, зөвхөн  утга зохиолын төрлийн 40 гаруй бүтээл дээжлэгджээ.
Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" ном нь түүний анхны үргэлжилсэн үгийн зохиолоос бүрдсэнээс гадна өгүүллэг, бичил өгүүллэг, эсээ, жүжиг нь багтсан өвөрмөц бүтээл болсноороо үнэлэгдсэн байна. 40 орчим өгүүллэг, 80 гаруй эсээ, нэг жүжиг нь "Шувууг сулла" номд нь орсон аж. Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эсээ роман нь мөн л баримтат намтарчилсан хэлбэрээр бичигдсэн  нь шилдэг номд багтжээ.
Орчуулгын бүтээлээс япон хэлний орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шигшмэл өгүүллэгийн ном шилдэгт орсон. О.Жаргалсайхан Японы орчин үеийн шилдэг төлөөлөгч Мүракими, Нацүмэ Сосоки нарын 20 гаруй томоохон бүтээлийг монголчилж, уншигчиддаа хүргэсэн уран бүтээлч юм.
Шүүмж судлалын бүтээлүүдээс Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Төмөртогоогийн "Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь" ном шалгарчээ. Монгол хэлний судлал үүсэж хөгжсөн 200 гаруй жилийн хугацаанд монгол хэл аялгууны толь, орчуулгын толь, тайлбар толь, бичгийн дурсгал, сурвалж бичгийн үгсийн хэлхээ харь үгийн толь, нэр томьёоллын толь гээд олон бүтээл гарсан ч монгол хэлний сургалт, судалгааны ажил болон нийтийн бичгийн хэрэглээнд нэн шаардлагатай үгийн гарлын толь бичиг үгүйлэгдэж байсныг энэ ном нөхсөн шинэ бүтээл гэж түүний номыг үнэлсэн байна.
Энэ жилийн ёслолын нэг онцлог нь  хэвлэлийн газруудаас анх удаа шилдгийг зарласан явдал байв. Харин шилдэг хэвлэлийн газраар шалгарсан "Нэпко"-г 2018 онд хэвлэсэн "Монголын түүх" 4 боть, Бямбын Ринчен 5 боть, "Дэлхийн түүхийн альманах", "Бизнесийн философи", "Цэгцтэй сэтгэх урлаг", "Эмсгүй эрс" зэрэг бүтээл хэвлэснээр нь шилдгээр шалгаруулжээ.
Дашрамд дуулгахад, ноднин "Тахиа жилийн тэргүүн ном"-оор МУСГЗ, зохиолч, судлаач Д.Цэнджавын "Цэвдэг жаран" роман, шилдэг номоор Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодолын "Дэргэд холын уулс" орчуулгын өгүүллэгийн ном, Б.Сарантуяагийн "Самар хатан" роман, Д.Тэрбишдагвын дурсамжийн "Зааг", Н.Эрдэнэбаярын "Бумбардай" хүүхдийн комфлекс бүтээлүүд шалгарч байжээ.
montsame.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин