|

Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжилт хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээний талаар танилцаж, холбогдох тогтоолыг гаргалаа.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, зөвхөн тогтоосон чиглэлээр зорчихоос бусад газарт зорчихийг хориглох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас 2 дахин бага бөгөөд хэрэгт холбогдсон этгээдэд хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож бусад гэмт хэрэгтэнтэй хоригдохгүй, хүний эрхийг хамгаалах сэтгэл зүйн дарамтад оруулахгүй байх, ял шийтгэл хүлээсэн ч нийгэм, хамт олны дунд ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, нийгмийн байдал болон гэр бүлд учирч болох сөрөг нөлөөг багасгах, техникийн тусламжтайгаар тогтмол хяналтад байх, сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.

 Тус ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх мэт хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн хүнд  сонголттойгоор оногдуулах бөгөөд "хүн амь, хүч хэрэглэж дээрэм хийх, хүчиндэх” гэх мэт хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэхгүй.

   Цахим бугуйвчийг анх Америкийн Нэгдсэн Улсад 1983 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд  Европ тивд Англи улс 1989 онд анх нэвтрүүлж, түүнээс хойш Швед, Голланд, Франц, Бельги 1994-1998 онуудад, Канад 1987, Австри 1997, Швейцарь 1999, Герман 2000, Португал 2002, Итали 2003, Израиль 2005 Эстон, Оросын Холбооны Улс 2009, Ази тивд Бүгд Найрамдах Солонгос, Турк, Сингапур 2007 оноос тус тус хэрэглэх болсон.

Энэхүү ялыг дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Швейцар, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн 7 төрлийн цахим бугуйвчийг судалж  амжилттай туршаад байна.

Цахим бугуйвч нь хүний биед харшил өгөхгүй, хүний гар болон хөлөнд зүүхээр тохируулсан, хөнгөн жинтэй, ус, доргио, шорооны хамгаалалттай, халуун хүйтэнд тэсвэртэй, таслах, тайлах, оролдох үед анхааруулга өгөх бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу хорих ялаар солино.  

 ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР




Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин